М.Энхсайхан саналаараа огцрох уу

Сонгуулиас хойш хуралдаагүй АН-ын ҮЗХ энэ хурлаараа намын даргаа ёстой л будаа болгож ял хэлэлцэх нь тодорхой байсан. Сайн муугаараа дуудуулсан Энхсайхан намыг УИХ-ын сонгуульд чирч орсон ч нэр дэвшигчид дээрээ алдаа гаргаж адаглаад л гурвын гурван хүнийг бие даагч гишүүн болтол нь шахсан нь түүний хувьд хамгийн том ял байх нь ойлгомжтой. Гэсэн ч Ерөнхий сайд энэ удаа буулт хийж намын ҮЗХ хуралдахаараа намын даргаа оролддог, огцоруулдаг гаж зуршлаасаа гармаар байна. Тэгээд ч би
Энхсайханыг дагаж Ерөнхий сайд болж Элбэгээ Энхсайханыг дараа огцоруулж явдаг гэсэн нэр дахин зүүмээргүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Энхсайхантай л зүтгэчихмээр байна хэмээн нөлөө бүхий улстөрчиддөө санал хүргэж амжсан гэдэг.
Гэсэн ч Элбэгээгийн буулт Энхсайханд юу ч биш санагдсан бололтой. Мань хүн намын гишүүдээсээ баахан жийрхэж, олон хүний амны бай болж гомдол, гүтгэлэг сонсож
байхаар аминаас үнэтэй ч биш, намын даргыг нь саналаараа өгчихөөд нэр бүтэн үлдэх нь дээр хэмээн тооцоолж байгаа бололтой.

/2004.12.17 Монголчуудын амьдрал/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button