Буянгийн Жаргалсайхан ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бололтой

Олны таамаглал МАХН энэ сонгуульд УИХ-ын дарга Н.Энхбаярыг сойно гэдэгт санал нэгдэж АН дотор Р.Гончигдорж, М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарын нэр битүүхэн яригдаж байгаа сурагтай. Дайны хажуугаар дажин гэдэгчлэн 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Марубени-д төлөх өрнөөсөө болж Ху намын барьцаанд хэсэг давхисан Буян-гийн Жагаа өрсөлдөхөөр биеэ бэлтгэж эхэлжээ. Тэрбээр бас ч гэж чөлөөтэй болж танай, манай гэж алаг үзэхээ больсон. МҮТВ-ээс эхлээд нийслэлд гардаг ТВ-ийн бусад сувгуудаар олон жил уншсан лекцээ уншиж Жагаагаас өөр улстөрч байхгүй юм шиг
өөрийнхөө PR-ыг сэмхэн хийх болов. Парламентын танхимыг боксын талбар болголцоход гайгүйхэн хувь нэмэр оруулж яваа МБНН-ын дарга Би ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ. МАХН-аас Энхбаяр нь, АН-аас Гончигдорж, Энхсайхан гээд хэн байдаг юм дуртай нь нэрээ дэвшүүлээд надтай өрсөлдөөд үзэг л дээ. Хоёр намын нэр дэвшигчид саналаа хувааж байхад би дундаас нь гараад ирнэ дээ хэмээн пээдэлзэх болсон сурагтай.
/2004.12.17 Монголчуудын амьдрал/