АН-ын фракциуд М.Энхсайханыг ерөнхийлөгчид дэвшүүлэхээр наймаалцав

Хэдийгээр ҮЗХ-ны хурлыг хойшлуулсан шалтгаанаа гадаад талдаа Хоёр тойргийн асуудал шүүхээр шийдэгдээгүй байгаа учир сонгуулийн дүнг хэлэлцэх боломжгүй боллоо хэмээн
тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ тийм биш бололтой. Энэ удаагийн хурлаар намын даргынхаа ажлыг өгнө гэж байсан М.Энхсайхан хурлыг хойшлуулсанд гайхаад байх зүйлгүй. Гэвч энэ нь удахгүй болох Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой гэж үзсэн кандидатуудын жагсаалтад Гончигоо дарга, Наранцацралт гишүүн, М.Энхсайхан нарын нэр явж байсан. Гэвч Гончигоо даргын хувьд сүүлийн үед Алтан гадас-ынхны нэр хүнд массын дунд унаж яваа нь гай болж байгаа гэж болно. Саяхан СТӨ-нд болж өнгөрсөн Ардчилсан хувьсгалын 15 жилийн ойн үеэр Гончигдорж, Алтанхуяг нарыг баяр хүргэж үг хэлэх гэтэл МоАХ-ны партизанууд эсэргүүцэн үг хэлүүлээгүй нь үүний нэг баталгаа. Мэдээж энэ нь сонгуулиас хойш тэдний засаглалд оролцож байгаа байдал болоод, эрх мэдэл албан тушаалд хэт шунасантай холбоотой биз. Наранцацрал гишүүний хувьд массад шударга хэмээн үнэлэгддэг, өөрөө ч бусдыгаа бодвол нэр цэвэр хэдий ч нам дотроо хүрээлэл муутай, лидерүүдээсээ төдийлөн дэмжлэг авч чаддагүй, хүний үгээр явдаг морь унасан толгойгүй хүн хэмээн хэлэгдэх нь ч бий.
Тийм учраас АН-ынхан түүнийг гаргахгүй л болов уу. Харин М.Энхсайханыг Ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой болсон гэж үзэх хүн цөөнгүй байна. Ялангуяа өнгөрсөн 4 жил Алтан гадас -ынхантай шөргөөцөлдөх болгонд нь түүний өмнүүр орж,
мешок болтлоо нударгыг нь хааж байсан жижиг Энхсайхан энэ хэрэгт оройлон оролцож байгаа аж. АН-ын даргыг Хөвсгөлөөс сонгогдоход ч жижиг хэмээх О.Энхсайхан аймгийн намын даргын хувьд гол үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд ч М.Энхсайхан дарга намайг гараас минь хөтөлж улс төрд оруулсан эцэг шиг минь хүн
гээд нэрэлхэж улайхгүй хэлчихдэг шулуухан л юм билээ. Гэхдээ улс төрд өдий хүртэл явсныг нь бодоход Энхсайханыг унавал түүнийг дагаад улс төрөөс гарахаар тийм тэнэг биш нь ойлгомжтой. Ямар ч байсан Энсайхан дарга өөрөө УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай гол хор-оо ярьчихаад Алтан гадас-ынхан болон бусад фракцынхантай тохироо хийхдээ Ономоогийн хүүг шатрын хүү болгон түлхэж байгаа сурагтай. АН-ын фракциуд болон Энхсайханчуудын дунд яг ямар нарийн тохироо болсон нь одоогоор тодорхойгүй ч том Энхсайхан Ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой болов. Үүнд сүүлийн үед АН-д тун ээлтэй байгаа Ерөнхийлөгч Багабандийн нэр нөөлөг ч орсон нь лав. Гэхдээ Энхсайхан эвслийн өмнөөс нэр дэвших үү, АН-ын өмнөөс үү гэдгийг урьдчилан хэлэх боломжгүй. Харин УИХ-д суудалтай бусад намын хувьд МАХН-аас УИХ-ын дарга Энхбаяр, БНН-аас ГХ-ийн сайд асан Д.Гомбосүрэн нэр дэвших гэнэ.
/2004.12.17 Сэрүүлэг /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button