Үндэсний үйлдвэрлэл биш үндэсний сүйрлийг дэмжжээ.

Энэ архийг үндэсний гэж нэрлээд байгаа төрийн эрх мэдэлтнүүд, бузар мөнгөний уурхай болсон хэдэн хүний эзэмшдэг үйлдвэрүүд хийдэг. Зарим хүмүүс татвар нэмснээр хятадын пийжүү шиг хямд үнэтэй, бүр муу архи орж ирнэ гэж болгоомжлоод онцгой татвар нэмэх нь буруу гэх юм. Тэгвэл тийм арга зам, боломжийг нь хаах, таслан зогсоох эрх, чадвар энэ төр засагт байгаа шүүдээ.
Багабанди ерөнхийлөгч архи хоёр хайр зарлажээ. Арайч дээ энэ чинь мөнгө, эдийн засгийн агуулгандаа биш ард түмний эрүүл мэнд улс үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ, үнэтэй чанартайгаа уух дуртай нь аваад ууна биз, бид архийг коко кола шиг хямдаар хүссэн газраасаа ууж болохгүй шүү дээ. 10-н жилийн 7,8 ангийнхан уугаад хүн алж байна. Яагаад тэд аваад уучхав? Архи ус шиг хэрэглээ болгоход хэн хохирох вэ? Монголын генийн сан бид л хохирно. Уудаг хүмүүст нь зориулж үнэтэй болго. Ерөнхийлөгч зөвхөн нэр талыг барьсан байна. Үндэсний үйлдвэрлэл биш үндэсний сүйрлийг дэмжжээ.
Улс орон ард түмнээ бодсон бол архины үнийг буурч илүү нэмж болно шүү дээ. Архи пиво бол талх биш түүнийг заавал ууж байх албагүй хүсэлтэй боломжтой нь хэрэглэнэ л биз дээ тиймээс Багабанди буруу шийдвэр байна. Эсвэл өөрт нь хувь эзэмшдэг архины үйлдвэр байж ч магадгүй л юм…Одоо ч эх орон ард түмнээ боддог хүн төр засгийн өндөрлөгт байхгүй бололтой. Хөөрхий Монголчууд бид яана даа…
Миний бодлоор одоо онцгой татвар нэмэх цаг нь болсон. Архийг ядаж 5000 төгрөг болгох хэрэгтэй. Тэгээд өөр хямд архи, спирт орж ирэх бүх боломжийг төрөөс хаах хэрэгтэй. Хэдий болтол 1500 төгрөгний АПУ, САПУ, Хараа, Ерөө ууж бие биенээ алж талж, дээрэмдэж амьдрах юм бэ Монголчууд??? Багабанди үнэндээ ойлгохгүй байна. өөрөө архины үйлдвэрлэл, хөргөлтийн инженер мэргэжилтэй хүн, архи үйлдвэрлагчдээ өмгөөлөхөөс ард иргэдээ боддог юм алга.