Манай ерөнхийлөгч юмыг бодитоор хардаг нь бидний аз юм.

Эс бөгөөс архины шаг дахин сэргэж хyмyyс найрка уудаг болох байлээ. Архидан согтуурах явдлыг ургамал гэж yзвэл yндэс нь хyмyyсийн архи уух сэтгэлгээ, зуршил юм. Бид үндэсийг нь таслахгyйгээр дэлбээг нь авч хаявал цаанаас нь дахиад илyy өргөстэй цэцэг гарч ирэх нь ойлгомжтой. Тийм болохоор архины yнийг нэмэх биш архидан согтуурагчдын шийтгэдэг хуулийг чангаруулья. Манай ерөнхийлөгч юмыг бодитоор хардаг нь бидний аз юм.
Архины үнэийг огцом нэмж болдоггүй ш дээ. Тэгвэл нийгэмд маш ихээр бухимдал үүсдэг байхгүй юу. Энэ бухимдлыг далимдуулах хүн захаасаа аваад гарч ирэх болно ш дээ. Жишээ нь Буянгын Жаргалсайхан гэх мэт. ХУ нам хужаа хоёр л Монголд эмх замбараагүй байдал үүсгахийг ихээр хүсч байгаа. Ингэх нь ч Энхбаярт ч юм уу өөр хэн нэгэнд ашигтай байж магад. Дараа нь мэдээж хужаагаас их хэмжээний спирт орж ирж эхэлнэ. Тэгээд ………………………… ер нь бол архитай нь биш архичидтай нь тэмцэх хэрэгтэй гэдэг чинь маш үнэн үг байхгүй юу. Тиймээс ерөнхийлөгийн маань хориг тависан нь дэндүү цагаа болоод нүдээ олсон зөв шударга шийдвэр боллоо гэж үзэж байна.

1930-аад онд АНУ-д хуурай хууль гараад эдийн засгийн хямралаас өөр юм болоогүй биз дээ. Монголд ч гэсэн тэрнээс дээр үр дүнд хүрнэ гэж бодохгүй байна. Үнэтэй архийг хүн уухгүй ч дагаад хулхи хямдхан архи гараад л ирнэ. Тэгэхээр хүн хямдханыг л ууна ш дээ. Эрүүл мэндээ муутгана. Яаж ч бодсон талх шиг биш ч гэсэн хүмүүсийн хэрэгцээ болохоор эрэлттэй л байх таараа. Эрэлт байна гэдэг нийлүүлэлт ч байна гэсэн үг. Энэ хууль батлагдах юм бол чанаргүй архи, дамын наймаа ихсэх болно. Яг л америкийн хуурай хууль шиг. Архиний үнийг ихэсгэхнээс хүмүүс уухаа болно гэж байхгүй. Харин яаж зөв зохистой хэрэглэхийг сургах хэрэгтэй. 21 хүрээгүй бол архи зарахгүй байх хэрэгтэй. Энэ хууль батлагдсанаар харин ч импортын архи газар авч мөлхөж ядаж байгаа үндэсний үйлдвэрлэл маань байхгүй болно. Ерөнхийлөгчийг дэмжиж байна!!!

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button