Бат-Үүл УИХ-ын гишүүдээс тусламж хүсчээ

Гэвч үүнийг нь Засгийн газар төсөл санаачлагчид буцаасан. Энэ талаар гишүүн Э.Бат-Үүл нэг ангийнхнаасаа тусламж хүсчээ. Тэрбээр дараах мэдэгдлийг УИХ-ын гишүүдэд тараасан байна.
Уг мэдэгдэлд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийнхээ хүрээнд миний бие Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан
билээ.
Хууль УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай, хуулийн дагуу төсөлдөө санал авахаар 2004 оны аравдугаар сарын 04-ний өдөр 6/1682 тоот албан бичгээр төслөө Засгийн газарт хүргүүлсэн юм.
Хариу ирүүлэхийг хүлээсээр 47 хоносны дараа Засгийн газар 30 хоногийн дотор хариу ирүүлэх ёстой. Хариу ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ гэсэн дээрх хуулийн 18.11 ба 18.14 заалтыг удирдлага болгон хуулийн төслөө УИХ-ын даргад албан ёсоор өргөн барих тов тогтоолгохоор 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргад хүргүүлсэн болно. Хуульд заасны дагуу Тамгын газрын
ерөнхий нарийн бичгийн дарга 72 цагийн дотор төслийг өргөн мэдүүлэх хугацааг товлох буюу төсөл шаардлага хангаагүй бол түүнийг хангуулах арга хэмжээ авах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл ерөнхий нарийн бичгийн дарга хариу ирүүлээгүй
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг маш бүдүүлгээр хязгаарлаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон УИХ-ын ажлын алба хууль, тогтоомжийг ийнхүү зөрчиж аливаа асуудалд хуулийн дагуу бус үзэмжээрээ ханддаг явдал цаашид үргэлжилбэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэн нэгэн албан тушаалтан дураараа
хязгаарладаг буруу үйлдэл хэвшил болно. Ийм үйлдлийг таслан зогсооход эрхэм гишүүд та бүхний анхаарлыг хандуулахын үүднээс энэхүү захидлыг бичиж байна.
Хуулийн төслийг өргөнг мэдүүлэх хугацааг товлож өгөх, хууль зөрчсөндөө уучлал хүсэхийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаас шаардаж байна гэжээ.