Сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус ҮЭ-д мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн осол, хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 2700 гаруй ажилчин нэгдсэн аж. Уг ҮЭ-ээс 2000 оны 10 дугаар сард мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн осол, хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн нөхөн олговрыг олгуулах талаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад хандсан боловч өнөөг хүртэл шийдвэрлээгүй байгаа гэнэ. Энэ хугацаанд
ХЭҮК, УИХ-д хүртэл хандсан байна. Нөхөн олговроо авч чадахгүй байгаа ажилчид энэ оны 10 дугаар сараас тайван тэмцэл хийсэн ч тэднийг цагдаагийн хүчээр тараасан төдийгүй тагнуулын газраас ажиллагааг удирдсан хүмүүсийг тодруулах нэрээр байцаасан аж. ҮЭ-ийн дарга Д.Бямбацогт Бид үйлдвэрийн удирдлагад ажилчдын цалинг 2-3 дахин нэмэгдүүлэх, нөхөн олговрыг олгуулах, удирдлагыг солих гэсэн шаардлагыг
тавиад байгаа. Яагаад гэвэл ганц нөхөн олговрын асуудлыг бүхэл бүтэн дөрвөн жилийн дотор шийдвэрлэж чадаагүй учраас чадах хүнд нь байраа тавьж өгөг. Ажилчид болон төлбөр авагчид Д.Дорлигжавыг үйлдвэрийн захирлаар тавих саналтай байгаа.
Бидний 566 хүнд сар бүр 15000 төгрөгийг нэмэгдэл тэтгэвэр нэрээр олгодог. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97-ийн 1.1, 97-ийн 1.3 дугаар заалтаар тус үйлдвэрээс бүрмөсөн халагдаагүй байгаа мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн осол, хордлоготой ажилчдын эрхийг ноцтой зөрчин нөхөн олговорыг нэмж олгохгүй байна гэж ярилаа. Х.Наранхүү захирал дөрвөн жилийн хугацаанд ажилчдын цалинг огт нэмээгүй атлаа захиргааны зардлыг 2.25-3.5 дахин нэмэгдүүлж 31 тэрбум төгрөг болгосон гэнэ. Эрдэнэт үйлдвэрийн нийт зардал жилд 88 тэрбум орчим төгрөг болдог аж.
Түүнчлэн үйлдвэрт өртэй 20-иод аж ахуйн нэгжид хамаарах 806 сая ам.долларын авлагыг хүчингүй болгосон гэнэ. Тухайлбал Шим технологи ХХК-ийн төлөх ёстой 500 гаруй сая төгрөгийг хүчингүй болгожээ. ҮЭ-ийн төлөөлөгчид дээрх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн өмчийн хороонд мэдэгдэж ард түмний бүтээн бий болгосон өмчөөр бие биедээ тал засан үрэн таран хийж буй үйлдлийг таслан зогсоож өгөх хүсэлт тавьсан гэнэ.

2004.12.17 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button