Таалагдахгүй бол сувгаа солиол Солонгос киногоо үзэхгүй юу

Үүнийг дизайнер Н.Соёлмаа өтлөн явуулдаг. Түүнийг зарим нь шүүмжилж, зарим нь магтаж байна. Харин тэр өөрөө мар бодолтой явна?
– Өнгөрсөн бямба гаригт Гоёл эхэлсэн. Та наадмын шүүгч байж тэр орой телевизийн ууд нэвтрүүлэг, Амьдрал аа гэж-ийг хөтөлж харагдсан.
– Тэгсэн. Хоёулаа давхардаад. Нэвтрүүлэгтээ ирэхгүй бол болохгүй гэж бодоод. Гоёл хоёр өдөр үргэлжлэх юм чинь сүүлийн өдрийнхийг нь үзчихэд болно гэж одсон.
– Телевизийн нэвтрүүлэгтээ та их сэтгэл гаргаж байгаа юм байна даа.
– Ерөнхийдөө амьдралын хар бараан, тулаад байгаа хэцүү, атууг ярьдаггүй улс айхгүй юу, монголчууд. Болж бүтэж байгаа юм шиг царай гаргацгаагаад л. Нэрэлхүү ч муу хаашаа юм.
– Яагаад тэгдэг юм бол?
– Хамаг зовлонгоо ярьчихвал хүний дор орчихно гэж боддог юм байлгүй дээ. Тэгээд л тсаар яриад л хөгжмийн шуудан гээд гээд нэг юм. Ёо ёо. Зохиолын хэдхэн дуучин эдхэн дуугаа дуулаад л. Хөөрхий тэрүүндээ баясаад. Бидний амьдрал явцуу хүрээнд
орчихоод байгаа юм уу. Тэгэхээр хүний оюун санаа, уураг тархи улам л явцуурна. Yнийг задалж ярьдаг нэвтрүүлэг хийвэл яасан юм гээд л нэг ийм зүйл хийж байна.
– Юунд хэрэгтэй нэвтрүүлэг юм, тэгээд?
– Ингэж ярьснаар хүмүүс над шиг бодолтой, минийх шиг зовлонтой хүн байдаг юм байна, йм нөхцөлд би яах вэ, бусад нь ер нь яаж байна гэдгийг харж байх хэрэгтэй байхгүй у. Энийгээ ингэж ярихгүй, сонсохгүй, уудалж гаргахгүй, сэтгэлээ нээхгүй айснаас олоод тэр хүн чинь дотроо бугшаад тэгээд амьдралдаа будилаад яваад байгаа юм.
Тэгж явж байгаад нэг өдөр л тэр нь тэсэрч гарна шүү дээ. Гарахаараа тэгээд гэмт эргийн маягтай, бүр улам хэцүү байдалд орохоор ухаантай биш алхам хийдэг. Улам эдрээтэй болгоод л. Тэрүүн дотроо бүдчээд л. Дараагийн алхмаа дахиад буруу хийнэ.
Эцэст нь юу болох нь ойлгомжтой шүү дээ.
– Хүмүүс нэвтрүүлгийг ямархуу хүлээж авч байна?
– Дургүй хүн байдаг юм байна лээ.
– Юунд нь?
– Та нар яах гэж ийм дэмий нэвтрүүлэг хийж байдаг юм гэж хэлж байсан. За яахав, ийм байж болно. Бүгдэд нь таалагдах албагүй. Таалагдахгүй байвал сувгаа сольчих. эгээд солонгос киногоо үзээд л сууж бай.
– Найзууд чинь юу гэж байна?
– Таних, танихгүй, гудамжны бүх хүн хэлж байна аа. Сайнаар ч хэлж байна, муугаар ч элж байна. Тэр хүмүүс тэгж хэлж байгаа нь л гол нь. Тэд нар үздэг л байгаа байхгүй юу.
– Тодорхой хэмжээгээр хүрсэн учраас …
– Тийм. Сайн, муу хэлүүлээд явж л байна.
– 25 дугаар суваг -ийнхан танд санал тавьсан уу, эсвэл энэ нэвтрүүлгийн санаа таны толгойд байсан уу?
– Ер нь яагаад ийм нэвтрүүлгийг манай телевизийнхэн хийдэггүй юм бол оо гэж бодоод байсан. Гаднын телевизүүд, ялангуяа оросын телевизүүд их хийдэг шүү дээ. Яахав олон сая хүнтэй, бие биеэ танихгүй энэ тэр байдаг л байх л даа. Бид чинь цөөхүүлээ, бие биеэ андахгүй болохоор хэцүү л дээ. Гэхдээ заавал тэр зовлонтой хүнийг гаргаж ирээд л мууг нь үзэх гээгүй шүү дээ. Проблемаа тэд бичээд, тэр тухай нь үзэгчидтэйгээ ярилцах л гэсэн юм. Энд тийм муу, муухай юм ерөөсөө байхгүй.
Яваандаа манай үзэгчид дасах байх.
– Манайхан сэтгэлээ уудалдаггүй, бугшмал гэж та шүүмжиллээ. Та өөрөө тэр тал дээр хэр их нээлттэй вэ?
– Би өөрөө их нээлттэй хүн. Санаа бодол, хүсэл мөрөөдөл, амьдралын зарчим, тэр байтугай яаж зөв хооллох тухай хүртэл бүгдийг нь найзуудтайгаа хуваалцаж, ярилцдаг. Бараг танихгүй хүнд хүртэл хэлж, ярьчих гээд байдаг юм. Газтай юм битгий их ууж бай, сахарын өвчин тусна шүү гээд дэлгүүрт явж байгаа хүнд хэлж л орхидог.
– Тэр хүмүүс юу гэх юм?
– Ёстой аятайхан хүлээж авдаг. Тийм үү, тэгээд одоо хүүхэддээ юу уулгах вэ? гээд л асуудаг. Хүүхдэд янз бүрийн юм еөрөөсөө хэрэггүй. Одоо янз янзын гоё, гоё цай гарчихсан байна шүү дээ. Цай чинь дотор эрхтэн цэвэрлэдэг байхгүй юу.
– Найзууд чинь таниас зөвлөгөө авах дуртай юу?
– Дуртай
– Харин та өөрөө зөвлөгөө өгөх дуртай юу?
– Би ч дуртай.
– Найзууд чинь бас тань шиг нээлттэй хүмүүс үү?
– Миний эргэн тойрны хүмүүс ер нь тийм.
– Тань шиг үү?
– Бүгд над шиг нь ч юу юм бэ. Амьдралдаа, гэр бүлдээ тохиолдсон юмаа уудалдаг.
Зөвлөлдөн ярьдаг.
– Та ер нь яагаад ийм түс, тас шударга зантай болчихсон юм бэ? Хэтэрхий нээлттэй ч гэмээр юм уу?
– Миний төрөлхийн л араншин. Эмээ маань ийм хүн байсан юм гэнэ лээ.
Ер нь тэгээд монгол хүүхнүүд даруу төлөв, цэвэр ичимтгий гэж ярьсаар байгаад манай бүсгүйчүүд бүрэг, гал цоггүй, үлбэгэр болчихсон юм шиг бодогдоод байдаг юм надад. Багаас нь тэгж заасаар байгаад. Тэр их буруу юм шиг ээ.
– Амьдрал аа гэж -ийг харж байхад хайр сэтгэл, амьдралын зарим нэг асуудалд та арай л харгис хандаад байх шиг.
– Өнөөдөр нийгэм өөрчлөгдсөн байна. Тэгэхээр амьдрал өөрчлөгдөөд, амьдралаа дагаад хүмүүсийн зан чанар, араншин, сэтгэл, бүр бүх юм нь өөрчлөгдөөд байгаа байхгүй юу. Тэрийг бид дээр үеийн, социализмын үеийнх шигээ ч юмуу байлгах гээд
ядаад байгаа юм. Жишээлбэл янз бүрийн зүйр цэцэн үгнүүд байна. Ерөөсөө таалагдахгүй юм аа.
– Ямар?
– Хайртай бол хартай ч гэж байх шиг. Зодоод байхад нь энэ надад хайртай учраас л зодоод байна гэж баясаад тэвчээд суугаад байх болж байна уу. Өөр бас юу билээ. Сайн санааны үзүүрт тос гэж байна даа. Одоо тос байгаа юм уу? Ус байгаад байгаа юм биш үү. Сэтгэл зүрхээ, хайр дурлалаа зориулж болно оо. Бололгүй яахав. Гэхдээ учиртай зориулах хэрэгтэй байна аа. Хамаагүй хамаг сэтгэлээ цацаад байх юм бол сэтгэл чинь хоосорно. Чи өөрөө хүнд хамаг юмаа өгчихөөд хүнээс буцаагаад авахгүй байгаа байхгүй юу. Тэрнээс болж хүн сэтгэлийн хоосролд ороод, амьдралд итгэхгүй болж эхэлдэг. Тийм байдалд битгий ороосой л гэж би ярьж байгаа юм. Тэрнээс биш хайрлаж,
дурлалгүй яахав. Гэхдээ хэмжээтэй.
– Хэмжээгүй дурлаж болохгүй гэж үү?
– Тийм хайр сэтгэл 1800 онд л байсан байх.
– Хайр сэтгэлд өгөө, аваа тэнцүү байх ёстой гэж үү?
– Тэгж байж л амьдрал чинь тэнцэнэ шүү дээ. Гэр бүлийн амьдрал зөв явах байхгүй юу.
– Одоо гарах Амьдрал аа гэж нэвтрүүлгээр юу ярих вэ?
– Мэдэхгүй ээ, баахан захиа ирсэн гэсэн. Нэгмөсөн хагас сайнд л очиж үзнэ дээ. Би наана нь тэр сэдэв, мэдвийг нь мэдэх дургүй.
– Тэгэхээр нэвтрүүлгээ урьдчилж бэлтгэдэггүй гэсэн үг үү?
– Ерөөсөө бэлтгэдэггүй. Юуг нь бэлтгэх юм. Тухайн үедээ л чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй. Тэрнээс биш жүжигчин биш би юугаа бэлтгэдэг юм.
– Амьдралынхаа зовлон гунигийг хуваалцаж байгаа тэр хүмүүсийг өрөвдөх юм уу?
– Тийм юм байна аа, байна. Тэгээд одоо яалтай вэ дээ. Хүний зовлонг үүрэлтэй биш.
– Нэвтрүүлэгт хандаж байгаа хүмүүсийн зарим нь хэтэрхий амьдралын төлөө тэмцэлгүй юм шиг санагддаг.
– Мэдээж, тийм л хүмүүс захиа бичнэ шүү дээ. Тэрнээс Би ёстой жаргаж байна шүү гэж хэн ч бичихгүй.
– Жаргаж байна гэснээс Та өөрөө хэр жаргалтай хүн бэ?
– Би жаргалтай хүн гэдэг үгийг ерөөсөө хэлж болохгүй гэж боддог юм.
– Яагаад?
– Энэ бас их айхтар үг л дээ. Жаргал гэдэг чинь нэг л өдөр дуусна. Тэрнээс биш насаараа жаргалтай амьдрана гэж байхгүй.
– Жаргал нэг өдөр дуусахаас та тэгээд айдаг уу?
– Тэгээд одоо яахав дээ. Дуусах нь хорвоогийн жам юм чинь, юунаас нь айхав.
– Танд ер нь айдаг юм байна уу?
– Байна аа. Өвчин зовлонгоос их айна шүү. Ойр дотныхоо хүмүүст ямар нэг муу зүйл тохиолдчих вий гэж айдаг.
– Таныг ойрд шүүх хавиар эргэлдээд, нэг газрын маргаантай байгаа гэж сонссон.
– За тийм ээ. Ёо ёо, нэг байшингийн газраас болж маргаан болоод. Одоо тэгээд нэг юм шийдэгдэх янзтай болж байна.
– Хаана, ямар байшин юм бэ?
– Тэр яах вэ, яршиг. Шүүх, мүүхтэй холбоотой юм ярих дургүй.