Дорны Роналдо

Эл шалгаруулалтад урьд нь хоёр ч удаа гуравдугаар байрт орж байсан Украины шигшээ болон Италийн Милан-ы довтлогч Андрей Шевченко 2004 оны Алтан бөмбөг-ийн эзэн болсон юм. Дорнын Роналдо хэмээн алдаршсан түүний тухай сонирхолтой баримтуудыг өгүүлье.

АЛТАН БӨМБӨГ-ИЙН ЭЗЭН
Италид тоглосон эхний улиралд тэрбээр А серийн шилдэг довтлогчдын тоонд зүй ёсоор багтах болсон. Милан-ы эзэн С.Берлускони түүнийг алдарт Ван Бастентай дүйцүүлжүнэлжээ. Энэ харьцуулалтадэрхэм голланд эр (Бастен) дургүйцсэнгүй, харин ч бахархсан байна. Үнэхээр ч Шевченко давтагдашгүй хөлбөмбөгчин. Туүний төлөө Р.Абрамович 60 сая ам.доллар амласан ч өөрийн болгож чадсангүй. 2004 онд тэрбээр 48 тоглолтод оролцож, 36 гоол (А серид 23, Италийн супер цомд гурав, Авар-гуудын лиг-т зургаа, шигшээ багтаа дөрөв) оруулсан юм.

УКРАИНЧУУДЫН БАХАРХАЛ
Украинчууд Шевченког бусдаас маш их харамладаг. Итапиир3дръе6н тэр өдөр ч гэсэн спорт сонирхогчид нь гомдоллон байсан^ажг1 Мишель Платини түүнийг Орос-Зөвлөлтийн хамгийн шилдэг тоглогч хэмээн нэрлэжээ. Үнэндээ өнөөдөр Украины бэлгэ тэмдэг Шевченко гэдэгтэй маргах хүн үгүй. Мэдээж ах дүү Кличко, дуучин Руслан нар Украины бахархал. Гэвч Шевченко гандан бууршгүй хөлбембөгч.

ШЕВЧЕНКОГИЙН ШҮТЭЭН ЛОБАНОВСКИЙ
Зуун жилд ганц тохиох хөлбөмбөгч бол Шевченко хэмээн 2001 оны нэгдүгээр сард домогт дасгалжуулагч Валерий Лобановский өгүүлж байжээ. Лобановскийг Шевченко Багш гэж хүндэтгэдэг. Багшийгаа нас барахад асгаруулсан нулимсыг нь италичууд хориглож зүрхлээгүй. Тэрбээр өнгөрсөн жил багшийгаа хөдөөлүүлэхээр чухал тоглолтыг орхиод эх орондоо ирсэн удаатай. Хэрэв Лобановский байгаагүй бол Шевченко хөлбөмбөгийн ертөнцөд орохгүй байв. Агуу дасгалжуулагч нь түүнд бүхнийг зааж сургасан. Киевийн Динамо-гийн бүрэлдэхүүнд Аваргуудын лиг-т анх удаа тоглосон улиралдаа тэрбээр 32 бөмбөгоруулжБарселона, Реал, Ювентус-ыг хожсон юм. Дараа нь тэрбээр Энэ бол дасгалжуулагчийн маань ач туе гэжөгүүлжээ. Багшдаа Шевченко дурсгалын хөшөө босгосон байна.

МИЛАН-ААС УРВАДАГГҮЙН НУУЦ
Милан-ы эзэн Силвио Берлусконитой Шевченко энгийн харилцаатай. Энэ багаас урвалгүй хүчин зүтгэдгийн нууц чухам юунд оршино вэ?
Андрей энэ талаар Берлускони гэр бүлийнхэнд маань маш их тусалсан. Хэрэв тэр байгаагүй бол аав минь хорвоог орхих байсан гэж өгүүлжээ. Түүний эцэг Италид зүрхний хагалгаа хийлгэсэн ба бүх зардлыг нь Милан-ы эзэн гаргажээ. Милан-аас түүнийг авахын тулд Реал, Челси иххэмжээний мөнгө амласан боловч бүтсэнгүй. Аваргуудын лиг-ийн шигшээд Ювентус-ыг хожсоны дараа Шевченко футболкоо Берлусконигийн бага хүүд бэлэглэсэн удаатай.

ҮЗЭСГЭЛЭНТ ПАЗИКИЙН НӨХӨР
Өнгөрсөн зургадугаар сард Шевченко Америкийн загвар өмсөгч Кристен Пазиктай гэрлэв. Тэд саяхан хүүтэй болсон юм.
Хүүдээ алдарт Жорданы нэрийг өгөхөөр шийдсэн гэнэ. Ийнхүү хөлбөмбөгч Шевченко эцгийн үүргийг давхар хүлээлээ. Би бэлтгэл хийхийн сацуу сайн эцэг байж чадна гэж инээмсэглэн өгүүлжээ.
Италид ирсэн цагаас сэтгүүлчид түүнийг Дорнын чөтгөр хэмээн нэрлэх болсон. Бүр ийм нэртэй ном хэвлэгдсэн байна. Чөтгөр байдаг бол үнэхээр Шевченко шиг заль, авхаалж самбаатай байх биз Тэрбээр өөрийн зуун-ыг залуудаа бүтээсээр яваа. Италичууд түүгээр бахархаж, маш их хүндэлдэг. Яг унаган иргэн шигээ. Түүний амьдрал-хөлбөмбөг. Хөлбөмбөгөөс өөр юу ч бодож, мөрөөддөггүй нэгэн бол Шевченко.

ХООБИ
ГэхдээШевченко машин биш шүү дээ. Бэлтгэлээс гадуурч тэрбээр хэрхэн амардаг бол? Шева теннис, гольфийн талбайд чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Мөн орос дуу дуулах дуртай.
Би дуулах авьяастай биш л дээ. Гэхдээ сайхан мэдрэмж төрдөг юм хэмээн өгүүлжээ. Харин хүндэлдэг зохиолч нь А-Дюма. Төрөлх хэл дээрээ түүний зохиолыг унших дуртай аж.
(өнөөдөр 2004.12.20 295)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button