Япончууд хэнд хайртай вэ?

Өөрийн хамгийн ойрын хөршүүдээс БНАСАУ-д япончууд илүү тааруухан ханддаг болохыг судалгаа харуулжээ. Оролцогчдын 88,3 хувь нь ийм хандлагаай байгаа бол, хамгийн найрсаг орноор АНУ-ыг (71,8 хувь) нэрлэсэн байна.
Өмнөд Солонгост ам сайтай япончуудын тоо өнөө жил дээд амжилт тогтоож, 55,6 хувьд хүрлээ. Гэтэл хятадуудад эсрэг хандагчдын үэүүлэлт хамгийн доогуур түвшинд хүрч очоод байна. Токио, Бээжин хоёрын яриа хэлэлцээ улс төрийн хэд хэдэн асуудлаарх үл ойлголцлоос болоод бэрхшээлтэй учраад байгаа нь Японы иргэдийн Ю.Зхувийг Хятадад талгүй хандагчдын эгнээнд түлхэж орхижээ. Өдгөө тэдний тоо хэмжээ 58,2 хувьд хүрсэн нь хоёр улсын хооронд харилцааг хэвийн болгосон 1975 оноос хойших хамгийн таагүй үзүүлэлт болох нь. Япончуудын 37,6
хувь нь л Хятадын талаар аятай сэтгэгдэлтэй явдаг юм байна.
Газар нутгийн маргаанаас болоод үе үе удирдагчид нь хурцхан мэдэгдэл хийдэг Орос, Япон хоёрын харилцааг арлын орныхон хэрхэн үнэлж байгаа бол? Хойд Солон-госын дараа оросууд хоёрдугаарт бичигдэв. Японы ард иргэдийн 77,9 хувь нь тэдэнд таагүй ханддагаа нуугаагуй бол, 16,3 хувь нь Оросууд нөхөрсөг ард түмэн шүү дээ гэж найзархжээ. Орос гүрэнд найрсаг хандагчдын тоо өнгөрсөн оныхоос 3,7 хувиар буурчихаж.
ИТАР-ТАСС-ын уламжилснаар, судалгааг энэ аравдугаар сард Японы 3000 иргэний дунд явуулсан юм байна.
(өнөөдөр 2004.12.20 295)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button