Бөртэ чоно шагналын эзэд тодорно.

2004 оны спортын шилдгүүдийг тодруулах өслол арванхоердугаар сарын 21-ний үдэш Баянгол зочид буудалд болох юм.
Энэхүү өндэр босготой шагналд нэр дэвшигчдийг уншигч та бүхэндээ танилцуулъя. Оны шилдгүүдийг спортын сэтгүүлчид, уншигчид, спорт сонирхогчдын саналаар шүүн нягтална.
ТАМИРЧИД
-Х.Цагаанбаатар (жүдо)-Афины зуны олимпийн наадмын 60 кг-ын хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт.
-О.Гүндэгмаа (буудалга)-Афины зуны олимпийн наадмын ҮI байрын шагналт, Дэлхийн цомын гурван алт, Дэлхийн цомын супер финалын хүрэл медальт, Азийн аварга
-Д.Дагвадорж (мэргэжлийн сүмо)-2004 оны зургаан тэмцээний тавд нь түрүүлж, сүмогийн зарим дээд амжилтыг эвдсэн
-Х,Эрдэнэт-Од (самбо, жүдо)-Тав дахь удаагаа самбо бөхийн дэлхийн аварга болж, Афины олимпийн наадамд оролцсон, Азийн АШТ-ий хүрэл медальт.
-А.Сүхбат (үндэсний бөх)-Үндэсний их баяр наадамд гурав дахиа өнгөлж, Монгол бөхийн түүхэнд анхны далай аварга цол хүртсэн.
-М.Бундмаа (самбо, кураш)-Дэлхийн залуучуудын хошой аварга, самбын ДАШТ-ий хүрэл медальт
-Б.Наранбаатар (чөлөөт бөх)-Азийн АШТ-ий менгэн медальт,
Тахтийн цомын ОУТ-д түрүүлж, Афины олимпийн наадамд оролцсон.
-Д.Лхагва (мэргэжлийн бокс)-Дэлхийн аварга цолыг хоёр дахиа хүртсэн.
-Г.Ганжаргал (даам)-Олон улсын их мастер цол хүртсэн, Бүх ард түмний спартакиадын аварга, Голландын ОУТ-ий аварга
-Б.Хатанбаатар (шатар)-Дэлхийн шатрын олимпиадад ширээндээ хүрэл медаль хүртсэн,
-М.Сарангуа (бодибилдинг)-Азийн аварга
-М.Даваажаргал (мэргэжлийн сүмо)-Богинохон хугацаанд өндэр амжилт үзүүлж, оаньяку зэрэглэлд хүрээд байгаа,
-М.Батжаргал (үшү)-Дэлхийн цомын хүрэл медальт
-Э.Халиунболд (мотоцикл)-ОУТ-ий мөнгө, хүрэл медальт
-Б.Болдбат (кикбокс)-Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга -Ц.Шаравжамц (сагсан
бөмбөг)-Дэлхийд зартай
Харлем Глоубтроттерс багт амжилттай тоглосон
ДАСГАЛЖУУЛАГЧИД
-Ч.Насантогтох (жүдо) -Л.Ундралбат (буудлага) -С.Эрдэнэбат (самбо)
-Б.Батсуурь (бодибилдинг) -М.Отгонбаяр (хөлбөмбөг)
БАГ
-Хөлбөмбөгийн Хангарьд клуб -Волейболын Эрчим клуб
(өнөөдөр 2004.12.20 295)