Монголын кино урлаг сэргэж байна

Чөлөөт зах зээлд орох 14 жилийн шилжилт ерөнхийдөө шувтарч Монголын киночид өөрийн үндэсний соёлоо, орчин үеийн иргэншилтэй хоршуулан өвөрмөц онцлогтой, шинэ, амьд өнгө аяс гарган авч болох юм байна гэдгийг ухаарчээ. 1924 онд дэлхийн хоёр дахь коммунист улс болсон энэ орон Зөвлөлтийн татаасаар амьдарч байж. Чухам энэ он жилүүдэд олон зуун хүнээ Москвад киноны мэргэжил эзэмшүүлэхээр илгээж, үзэл сурталд нь нийцсэн бүтээлийг дэмжин хөхиүлж байсан аж.
1990 онд ЗХУ улс уналтад орж, дагаад Монголын киноны бизнес сүйрсэн. Тоног төхөөрөмж нь ашиглагдахаа больж, лабораториуд нь үүдээ барьснаар уран бүтээлчид нь өөр ажил хайж гудамжинд гарсан хэрэг. Кино найруулагч Лувсаншаравын Шаравдорж Ямарч хэцүү нөхцөлд гарах гарц заавал байдаг. Учиргүй сайн тоног төхөөрөмж байхгүй ч бид гал залгуулаад байсан гэсэн юм.
Кино хийхэд зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийг яаж ийгээд оруулж болдог хэмээн тэрбээр ярьж байна.
Монголчууд кинопд хорхойтой. Коммунизмын үед кино гаргадаг олон цэгийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулсан нь хэрэгцээ хангаад байж. Хамаг цагаа Монгол, Балбын хооронд үрж явдаг Германы найруулагч Кристофер Гиерке Нүүдэлчид кинонд дуртай. Кино үзэхээр таван цаг мориор яваад ирж байгаа хүнийг би үзсэн хэмээн ярив. Коммунизмын үед Улаанбаатарт арав гаруй кино театр байсан ч сонголт байгаагүй. Засгийн газар хүмүүсийг кино үзүүлэхээр албадцаг байсан гэж Монголын хамгийн том киноны школ болох Монгол кино-ны Ерөнхий захирал Ж.Солонго ярьсан.
1990-ээд оноос Холливудын ки-нонууд зөвлөлт маягийн хийцтэй социалист-реалист бүтээлүүдийг шахаж, телевизийг байлдан дагуулснаар театрууд эзгүйрчээ. Телевизийн сувгийн ихэнх цагийг кино эзэлдэг нь одоо ч хэвээрээ.
Сүүлийн үед эргээд кино театрууд ажилж байна. Өнгөрдөг хавар Солонгосын нэгэн компани Улаанбаатарт орчин үеийн кино театр нээсэн. Дэлхийг байлдан дагуулсан Хүн аалз-2 АНУ, Японд нээлтээ хийгээд долоо хоног болоогүй шахам байхад Улаанбаатарт албан ёсоор гарч эхлэх жишээтэй.
Сая хүнтэй Улаанбаатарт киноны чиглэлийн таван сургууль, 200 гаруй продакшн бий. (Гэхдээ олонх продакшн клип, арилжааны видео хийдэг юм байна лээ)
Хамгийн ололттой нь тэд дижитал технологийг өөриймшүүлж байгаа явдал.
Монголфильм студио продакшны захирал Д.Золбаяр Толгойны хувьд бид хүнээс дутахгүй. Ойрын зорилт бол туршлага судлах, тоног төхөөрөмжөө сайжруулах. Өнөөдөр олон хүн клип энэ нь тэр гээд жижиг юм хийж байна. Гэвч тэд удалгүй дижиталаар кино хийж эхэлнэ. Энэ ажиллагаа багатай тэгээд ч хямд гэв.
Шинэ үеийнхний хамгийн том төлөөлөгч бол яах аргагүй Д.Бямба-сүрэн. Түүний хийсэн Ингэн нулимс кино оролцсон наадмаасаа ганзага хоосон ирээгүй. Тэрбээр Миний киноны амжилтыг хүмүүс биширч байгаа нь гайхал төрүүлдэг. Үнэндээ бол тэдний (өрнөдийнхөн) амьдралд байж байгаад алга болчихсон тэр л зүйлийн тухай өгүүлдэг юм шүү дээ гэсэн билээ.
Өнгөрсөн зунаас Д.Бямбасүрэн Монгол нохой киног хийж эхэлсэн. Хүмүүс ямар нарийн нандин зүйлээ гээж байгааг ирэх жил дэлгэцнээ гарах энэ киногоор үзүүлэхийг зорьсон гэж тэрбээр ярьсан юм.
Монгол кино нэгтгэлийн Ж.Солонго Ингэн нулимс бол бидний загвар. Бямбасүрэн энд байгаа олон оюутнаас ялгарах зүйлгүй. Гэхдээ Бямбаа Европт суралцахдаа, тэдний менежментийг бас судалж чадсанд түүний амжилтын нууц. Цаашид ч тэрбээр хүчирхэг өрсөлдөгч байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж өгүүлсэн юм.
(өнөөдөр 2004.12.20 295)