Богдхан ууланд буян үйлдэхийг уриаллаа

Нэг сая шинэс, хар модыг ирэх оны хавар, намар суулгах бөгөөд мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдээс тарьцаа авах гэнэ.
Богдхан уул 40 гаруй мянган га талбайг хамардаг бөгөөд үүний 55 хувийг ой эзэлдэг аж. Тус захиргааны дарга Д.Түмэнхүү
-Хотын агаарын бохирдлын 80 хувийг Богдхан уул ногоон хучлагадаа шингээж цэвэршүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд ойн хортон шавжны хөнөөл, модны хулгай, түймэр дархан ууланд багагүй хохирол учрууллаа. Иймд нийслэлчүүд Хайрхан уулымхаа ногоон нөмрөгийг хамгаалахад хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байгаа юм. Мод тарина гэдэг буяны үйл учраас хүмүүс энэ ажилд сайн дураар хандив өргөж, гэр бүл, хамт олноороо идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна хэмээн ярилаа.
(өнөөдөр 2004.12.20 295)