Чоно албал хийморь доройтно

Нэгэн зүйл Их эзэн Чингис хаан чоно, буга хоёрыг алахыг ихэд цээрлэдэг байжээ. Чингис хаан хангай ханы их ав тавихдаа Бөртө Чоно, Хоо Марал орох вий. Тэднийг бүү ал. Хөх бор морьт бужгар үст хүмүүн орох вий. Түүнийг амьдаар барь хэмээн зарлигдсан тухай Лу.Алтан товч-д өгүүлеэн нь бий. Гэтэл эдүгээ бид гарвал нэгт хэмээн эцэг дээдеийнхээ шүтээн болгон тахиж байсан хөх чононд дайн зарлаад байна. Малын дайсан чоно хэмээн хуучин цагт авладаг, тэр ч байтугай чонын ав хэмээх кампанит ажил зохиодог байв. Үнэн хэрэгтээ бол Залхуу малчны хотонд л зуд болдог гэгчээр залхуу, анхиагүй малчны хотонд л чоно айлчилдаг байсан нь нууц биш. Тэр битгий хэл зоогондоо хэрэглэсэн хонио чоно зооглосон хэмээн далдалдаг тохиолдол цөөнгүй байсан гэдэг. Харин одоо шинэ баячууд хийморь золбоогоо сэргээхээр байлдааны буу агсан, шинэхэн жип хөлеглөн уул хад, тал хөндийг зорин мордох болжээ. Чоно алсан хүн хийморь золбоотой явдаг гэсэн суртал ухуулгыг хэн хэзээ гаргасныг бүү мэд. Нээрээ л чоно албал хийморь нь бадраад ажил үйлс нь бүтээд, амьдрал ахуй нь сайжраад явчихдаг бол хүн бүхэн л чонын авд мордмоор. Тэгэхээр бас үгүй юм аа. Авд мордсон бүхний хийморь бадраад байдаггүйн жишээ олон. Анд явж байгаад буу алдаж нэгийгээ хөнөөсөн хэрэг ойрмогхон хоёр ч удаа гарлаа. Тэд мэн л хииморио сэргээхээр цаст уулсыг зорьсон гэнэ. Чоно агнах гэж байгаад хөлөглөж явсан нисдэг тэргээ унагаж, азаар өөрөө амьд үлдэж байсан генералыг бид мэднэ. Машинаараа чоно хөөж яваад осол аваарт өртсөн, амь насаа алдсан жишээ олон. Тэр битгий хэл анхаарал болгоомжгүйгээсээ шархтсан чоны соёонд өртсөн хүн ч цөөнгүй.
Хүмүүн бид сүүлийн үед байгальтайгаа хэрцгий, бүдүүлэг гэхэд багадмаар муухай харилцах болов. Монгол орны олон олон гол горхи ширгэлээ. Буга, тарвага ховордож байгаа талаар ч олон хүн эмзэглэн ярьж байна. Тахийн тавилан тарваганд тохиох цаг холгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг юм билээ.Тун удалгүй Японд аваачсан тарвага-ныхаа үр төлөөс бид эгүүлэн авчирч эх нутагт нь нутагшуулах ажлыг хийх юм биш биз.
Тэгвэл хех чононд хар тавилан нүүрлэх цаг ирэх үү. Малын дайсан хэмээн адлаад, хииморио сэргээнэ хэмээн довтлоод байвал ийм тавилан бас л холгүй. Бүр алахгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ чононд хандах хандлагыг өөрчлөх ёстой юм. Малын дайсан л гэнэ. Мал ихээр төвлөрсөн газарт л тиим байгаа юм шиг харагдаад буй юм. Дайсан гэсэн ганц бод-лоор л чононд хандаад байвал ойрмогхоноо байг гэхэд хэтдээ устах аюул нүүрлэнэ гэж Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай надтай саналаа хуваалцеан. Дэлхийн олон улс оронд чонотой дайн зарлаад хожсоноосоо алдсан нь их. Германы сүүлчийн ганц чоно Швейцарийн хилийг даван одлоо хэмээн нэгэнтээ бичиж байсан ч гэдэг. Чонын төрөл олон.
Австралид уутат чоно гэж байв. Одоо үгүй. Сүүлчийн уутат чоныг 1930 онд буудан алжээ. Энэ амьтны мөрийг 1957 онд Тасманид олж харсан мэдээ бии. Энэ мэтээр устаж уп/й болсон ан амьтан цөөнгуй.
Монгол Улс ингэхэд одоо хэдэн чонотой вэ? 40000 чонотой гэсэн социализ-мийн уеийн нэгэн тоо байна. Тэгэхээр манай орон хэдэн чонотоиг хэн ч мэдэхгүй гэсэн үг. Үүнээс өссөн байх магадлалтай гэж Байгаль орчны яамны нэгэн түшмэл хэлсэн ч яагаад гэсэн асуултад минь хариулсангүй. Ирэх жилд 150 чоныг албан ёсоор агнахыг Засгийн газар зөвшөөрлөө. Харин зөвшөөрөлгүй хэчнээнийг агнах бол доо! Жилд 5000 чоно агнадаг гэсэн тооцоо байдаг гэж монөөх түшмэл надад хэлсэн. Би бол үүнээс их байх гэж бодож байгаа.
Энэ дэлхий дээр чоно үнэхээр ховор амьтан болоод байна. Баримт өгүүлье. Зэрлэг амьтан, ургамлыг олон улсын хэмжээнд худалдаалах конвенц гэж бий. Түүний хоёрдугаар зүйл буюу ховордсон амьтад гэсэн бүлэгт чоныг оруулсан байдаг ажээ. Харин манайх чонотойгоо дайн зарлаад л байдаг. Одоо чоно ховордох бас нэгэн ноцтой гэмээр шалтгаан гарч ирлээ. Чоноор бизнес хийх бүрэн боломж нээгдэв. Алт руу дайрч эх байгалиа сүйтгэж байгаа шигээ чоно руугаа уухайлан давшилж тэнцвэрт байдлыг нь алдагдуулах аюул хаяанд байна. Учир нь чононоос хаях юм үгүй болжээ. Хуучин цагт арьсыг нь авдаг байсан бол одоо амьсгаанаас бусад нь хүний евчинд хэрэгтэй гэнэ. Тархины өвчтэй хүнд тархи нь, зүрхэнд зүрх нь, элгэнд элэг нь гээд л хэрэгтэй ажээ. Шагайг нь хүртэл сайхан цэвэрлээд зүүгээд явахад л зүүсэн хүний хийморь бадарч, ажил үйлс нь зүгээр л бүтээд байх гэнэ. Сайхан мунхруулга шүү.
Саяхан манай ажлын хоёр ч хүний хамаатан саданд чонын тархи хэрэгтэй болж удаж төдөлгүй л эрлээ тэд олцгоов. Чонын тархи, бүтэн чоно зарна гэсэн зарлал байнга сонсогдох болж. Ийнхүү чонын бизнес гараандаа гарлаа. Цусан эвэр, чив засаанаас нь болж бугаа, арьсыг нь ашиглах гэж тарвагаа, доньтыг нь авах гэж баавгайгаа хядаж буй монголчууд одоо чоно руугаа дайрч эхэллээ. Гэтэл Анагаахын шинжлэх ухаан чонын тархи хүний толгойны өвчинд сайн гэж батлаагүй. Тиймээс түүнийг эмчилгээнд хэрэглэх нь зөв гэж хэлж чадахгүй хэмээн 1931 эрүүл мэндийн зөвөлгөө өгөх төвийн их эмч Б.Отгонцэцэг ярьж байна.
Чоно үнэхээр малын дайсан төдий гэж үү. Түүнд ашиг байхгүй юм уу. Үгүй ээ, тэр бол байгалийг цэвэрлэгч юм. Богдхан уулын буга өвчнөөр их үхэж байгааг чоно ховордсонтой холбон тайлбарлаж байсан. Учир нь өвчтэй нэгнийг нь чоно бариад идчихдэг болохоор сүрэгт халдварладаггүй байна. Харин чоногүй болохоор халдварт өвчин тархаж хэд гурваараа, бүр арав хориороо хиардаг ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Теодор Рузвельт буга агнагчдад зориулан Аризоны Кайбаб өндөрлөгийн талын бугыг хамгаалан үлдээхээр шийдвэрлэжээ. Тэгэхийн тулд тэндхийн пума чоныг бүгдийг нь хөнөесөн байна. Эхлээд буга овоо өссөн бөгөөд удалгүй сүрэг сүргээрээ хиарах болжээ. Учир нь халдварт өвчин асар хурдтай тархаж байв. Эцэст нь тэнд дахин пума чоныг үржүүлсэн гэдэг. 1953 онд Колорадо муж улсын ферм, тариалангийн эзэд талын жижиг чоно койотыг олноор хөнөөж эхэлжээ. Гэтэл молтогчин туулай ихэд олширч тариалангийн талбайг нь сүйтгэх болсон байна. Ингээд тэд арга буюу чоно алахаа больжээ. Учир нь койотын гол хоол хүнс нь молтогчин туулай байсан аж. Чоноо бодлогогүй, олноор нь албал ийм аюул бидний хажууханд бий. Байгалийн тэнцвэрт байдлын хуулийг хэзээ ч зөрчиж болохгүй.
Өгүуллийнхээ төгсгөлд, чоно албал хийморь сэргэх буе доройтно гэж давтан хэлмээр байна. Амьтныг үр төлтэй нь хядаж байж хийморь нь сэргэдэг бурангуй заншил монголчууд бидэнд л байх шиг. Уг нь амьтны амийг хороох нь нүгэл л баймаар санагдах юм.
(өнөөдөр 2004.12.20 295)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button