Эрх баригчид хууль зөрчиж байгаагаа үйгүйсгэсэнгүй

Засгийн газрын тухай хуультай зөрчилдөж байгаа эсэх, УИХ-д Зөвшилцлийн хороо ажиллуулах ямар шаардлага байгаа талаар Шадар сайд Ч.Улаан, УИХдахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн нараас тодрууллаа.
-Засаг даргыг батламжлах баримт бичигт Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хоёр гарын үсэг зурснаар хучин тегелдер болдог. Засгийн газрын тухай хуулиар ингэж зохицуулсан байдаг байх. Гэтэл өнөөдөр зөвшилцөл нэрээр Еренхий сайд, Шадар сайд нар гарын үсэг зурж хууль зерчиж байгаад ямар тайлбар хийх вэ?
Ч.Улаан
-Аль нэг нам, эвсэл дангаараа Засгийн газраа байгуулах боломж сонгуулиар бүрдээгуй. Зөвшилцөж, хамтарч ажиллах зарчмаа тогтоод тэнцүү суудал авсан улс төрийн хүчнүүд эвслийн Засгийн газар байгуулсан. Эвслийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулахад одоогийн мөрдөж байгаа Засгийн газрын тухай хуулийн зарим зүйл заалт нийцэхгүй байгаа нь үнэн. Тиим учраас зөвшилцөж ойлголцоод хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Иим нөхцөл байдалд тэнцвэртэй, харилцан хяналттай байх ёстой. Аль нэг тал нь дангаараа шийдвэр гаргавал нөгөө нь хориг тавьдаг байр суурь, тохиролцоогоор Засгийн газар ажиллаж байгаа. Энэ дагуу Ерөнхий сайд, Шадар сайд хоёр зөвшилцөн тохирч гарын үсгээ зурж, Засаг дарга нарыг батламжилж байгаа.
-Хуулиас дээгүүр зөвшилцөл байх учиргүй гэдэг үгийг МАХН-ын удирдлагын зүгээс, Д.Идэвхтэн даргаас ч сонсож байсан. Сая хэллээ. Засаг дарга нарыг батламжлахад Шздар сайд гарын үсэг зурж байгаа нь Засгийн газрын тухай хуулийн зарим нэг зүйл заалттай нийцэхгүй байгаа нь үнэн гэж. Үүнийг юу гэж ойлгох вэ. УИХ-д Зөвшилцлийн хороо байгуулах тухай ярьж, энэ хорооны дүрмийг ч боловсруулж байгаа юм байна. Зарим гишүүний ярьж байгаагаар Зөвшилцлийн хороо гишүүдийн бүрэн эрхийг үгүйсгэхээр байгаа?
Д.Идэвхтэн
-Өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа Засгийн газрын тухай хууль бол олонх, цөөнх байхад тохирсон хууль юм. Одоо бол тэнцвэртэй байдалд тохируулж Засгийн газар уйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиим учраас хуулиа боловсруулах тал дээр цаг хугацаа алдаж буй зүйл бий. Зөвшилцлийн хороог байгуулах зайлшгүй шаардлага байгаа. Маргаантай асуудлыг энэ хороогоор зөвшилцөж шийдвэрлэж байх үндсэн зорилготой.
Ч.Улаан
-Хуулиас дээгүүр зөвшилцөл байх ёсгүй. Зөвшилцлийг зөвхөн хуулийн хүрээнд явуулж байгаа. Өнөөгийн нөхцөлд хуулийг боловсронгуй болгох асуудал бий. Зөвшилцөл нэртэй хуйвалдаан байхгүй. Ажлын эрх ашгийн төлөө зөвшилцөж байгаа юм шүү. Зөвшилцөхгүй бол ажил явахгүй байна. Ажил хэргээ урагшлуулахын төлөө ашиглаж байгаа механизм юм гэдгийг хэлье.
(өнөөдөр 2004.12.20 295)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button