Сонирхлын бүлгийг Р.Раш ахална

Энэ гол говьд секунд тутамд 600-2500 метр цэвэр усыг хүргэж гурван аймгийн найман сумын 60 орчим мянган хүнийг малтай нь, нутаг нугатай нь тэтгэж байсан юм. Түүний цутгадаг 40 км тойрогтой Улаан нуур ширгэсэн. Энд одоо хужиртай тойрмоос цагаан түйрэн л босч байх болсон. Үүний шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт бус алт олборлогчдын, мөнгөнд улайрагчдын байгалиа гэх сэтгэлгүй хүнлэг буе, хувиа хичээсэн, хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Онгийн гол тасарч, Улаан нуур ширгэсэн нь усны эхэн дээр алтны шороон ордыг ашиглаж байгаатай шууд холбоотой болохыг Хөндлөнгийн хянан магадлагааны ажлын хэсэг тогтоож, Онги, Байдраг, Таац, Түйн голуудын ай савын тэнцвэрт байдалд ч нөлөөлөх өндэр магадлалтайг анхааруулсан.
Нөхцөл байдал ийм болсноос нутаг усаа аврах, хамгаалахын төлөөх Онги голынхон хөдөлгөөн 2001 оны аравдугаар сард нутгийн иргэдийн уүсгэл санаачилгаар байгуулагдсан юм. Энэ хөдөлгөөн одоо 1400 хүн, 125 байгууллагыг гишүүнээ болгоод байна. Тус хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, гүйцэтгэх захирал С.Амарсанаа, ажилтан Н.Баярсайхан нар өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, Төсвийн байнгын хорооны дарга Р.Бадамдамдин, гишүүн Р.Раш нартай уулзав.
Онгийн голын сав дагуу нутагт УИХ-ын зургаан тойргийн сумд оршдог юм. Тэдгээрээс сонгогдсон гишүүд УИХ-д сонирхлын бүлэг байгуулахаар, ах-лагчаар нь Р.Рашийг ажиллуулахаар болов. Энэ бүлэгт бусад гишуүнийг татан оруулах, Байгаль орчны байнгын хорооны анхаарлыг уг хөдөлгөөний зүг хандуулах, хамтран ажиллах, намрын чуулганы завсарлагаар парламентын холбогдох гишүүдийг газар дээр нь очуулж бодит байдалтай танилцуулах, тэр ч бүү хэл Байгаль орчны байнгын хорооны хурлыг тэнд хийлгэж ч болох талаар харилцан санал солилцлоо. Цаашид сонирхлын бүлгийнхэн хийгээд хөдөлгөөнийхөн улиралд нэгээс доошгүй удаа уулзаж байхаар тохиролцов. Онги голынхон хөдөлгөөнийхөн төрийн бодлогын хэмжээнд энэ асуудалд анхаарах шаардлага байгааг, өнгөрсөн хугацаанд төр, засаг дутуу анхаарч ирснийг төрийн түшээдийн сонорт хүргээд, буруутай үйл ажиллагааных нь уршгаар баигальд учирсан хохирлыг холбогдох этгээдүүдээр төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх талаар хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.
(өнөөдөр 2004.12.20 295)