Зургаан хүүхдийн зүрхний өвчин эдгэжээ

Анхны ээлжийн зургаан хүүхэд одоогоос сарын өмнө явсан юм. Хүүхдүүдэд хийсэн мэс заслын ажил амжилттаи дуусчээ. Хагалгааны дараах үр дүнг үзэх, хүүхдүүдийн биеийг хяналтад байх хоногоо өнгөрөөсөн монголчууд өчигдөр эх орондоо ирлээ. Тэдний эмчилгээний төлбөрт 600 мянган ам.доллар зарцуулагдсан байна. Солонгостоо зүрхний өвчний эмчилгээний эдгээлтийн үзүү-лэлтээр нэгдүгээрт ордог тэргүүний эмнэлэгт шилдэг эмч нарын хяналтад хийгдсэн мэс заслын үр дүн одоогоор тун сайн байгаа аж. өсөн мэнд ах дүү, амраг садантайгаа золгосон хүүхдүүдийн адил эмчилгээнд хамрагдах дараагийн ээлжийнхэн удахгүй Сөүлийг зорино.
(өдрийн сонин 2004.12.20 311)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button