Монголын нууц товчоо-ны шинэ эх олдлоо

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгөөс олдсон уг эх 600 гаруй хуудас бүхий том дэлгэмэл цаасан дээр улаан шунхан бэхээр бичигджээ. Эртний сурвалж бичгүүдийн ихэнх нь монгол хэлээр боловч харь хэлний үсгийн галигаар бичигдэн үлдсэн байдаг. Харин дээрх эх монгол бичгээр бичигдсэн бөгөөд чухам хэн гэдэг хүн бичсэн нь тодорхойгүй аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар энә эх нь Судар бичгийн хүрээлэн гэж байх үед хийгдсэн байна. Дашрамд сонирхуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар айл бүхэнд хадгалагдах болсон Монголын нууц товчоо нь гадаадын 20 орчим хэлэнд орчуулагджээ.
(өдрийн сонин 2004.12.20 311)