Мөсөн хотхоныг 24 м гацуур орлоно

Харин энэ жил тэрхүү мөсөн баримлуудад мөнгө зарахгүй байхаар шийдвэрлэгдсэнийг өмнө мэдээлсэн. Зөвхөн хиймэл гацуур тэргүүтэй сүлд модны чимэглэлийн ажил жанжны талбайд өчигдөр эхэллээ. Энэ жилийн сүлд модыг Богд уулнаас авчраагүй аж. Дөрвөн сая төгрөгөөр урд хөршөөс авчирсан 24 метрийн өндөр бөгөөд гацуураа төдийгүй талбай орчмыг өмнөх жилүүдээс илүүтэй чимэглэхээр төлөвлөжээ. Янз бүрийн хэлбэр дүрс, утга бэлгэдэлтэй өнгийн гэрлэн чимэглэл бүхий засагдах талбайд төрийн тэргүүнүүд он солигдох мөчид айлчилж шинэ жилээ угтах гэнэ.
(өдрийн сонин 2004.12.20 311)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button