МИАТ-гүй Монгол уу, Монголгүй МИАТ уу

Өнөөдөр энэ үгийг ажил төрөл нь доголдож дордоод, дарга, удирдлага нь халагдаж солигдох гэж буй төрийн зарим байгууллага, улсын өмчит томоохон аж ахуйн нэгжид ихэвчлэн хэрэглэж бапна. Үүний тоонд ГЕГ орж манай сонин Явах гэж буй Х.Баатар даргаар галаа бүү мануул гэсэн утгатайгаар энэ байгууллагад оршиж байгаа танил тал тойрсон хээл хахуулиар улсын херөнгө идэгдэж, ажил төрөл нь унаад байгааг нэлээд хөндсөн. Тэгвэл өдгөө энэ жишээнд МИ АТ ороод байна.
Өнөөдөр Монголын иргэний агаарын тээврийн цорын ганц том айл МИАТ ямархуу байдалтай байна вэ? Нэгнийх нь нислэгийн хугацаа нь аль өнгөрсөн есдүгээр сард дууссан, бусад нь тэтгэвэртээ суух дөхсөн нийт гурван АН онгоцтойгоор орон нутгийнхаа дотоодын нислэгийг үйлдсэн, олон улсын гадаад нислэгтээ түрээсийн өндөр үнэтэй тус бүр нэг Боинг, Аэробус-аар улсынхаа нүүрийг тахалсан байдалтай оршиж байна.
Тэгээд тэд юу гэж байна вэ гэхээр Хуучирсан онгоцнуудаа солиход их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. Хам-гийн түрүүнд орон нутгийн нислэгт зориулж шинэ онгоц авах асуудлыг Засгийн газар шийдэх байх гээд надад хамаагүй, маньд падгүй мэт сууна. Нисэх онгоцууд нь ийм байдалтай байгаа гэдгээр МИАТ аль ч агаарын компанид эн түрүүнд тавигддаг аюулгүй байдлаа бүр умартсан. Үүнээс улбаатайгаар юмуу МИАТ-ын онгоцууд маань цагаасаа түрүү нисэх, эсвэл 2-3 цаг уяж саатах нь энүүхэнд болж бүр зорчигчдоо хаяж гээгээд нисэх болсон. Энэ мэтчилэн МИАТ-ын талаар олигтой үг дуулдахгүй боллоо.
МИАТ-ЫГ ХААН БАНКТАЙ, МИСТЕР ДОНАХЬЮГ МОРРОУТАЙ ХАРЬЦУУЛАХУЙ
Ингээд манай Засгийн газар МИАТ-ын удирдлагыг менежментээр гүйцэтгэх өгөөмөр эзний эрэлд хатаж олон улсын тендерийг сүр бараатайгаар зарласан. Эцэст нь санаанд хүрэх эзнээ сая нэг олсон нь хаа байгаа Ирландын иргэний нисэхийн Эй си ай компанийн удирдлагын групп. Африк зэрэг бүдүүлэг газарт ажил сайж-руулж байсан гэх тэднийг ма-найхан хэл хөөрцөг болон хү-лээн авсан. Үүний буруу гэж юу байхав. Ажил сайжирч байвал хэн хаанаас ирэх нь хамаагүй. Гадныханд хөл алддаг угийн зочломтгой зангаараа угтсаных тэр. Гэхдээ үүнд өмнө нь ажил төрөл нь илт сайжраад байсан Америк ноёнтонтой ХААН банкны жишээ нөлөөлсөн нь дамжиггүй. Та бодоод үз. Хөдөө аж ахуйн банк тэр үед холыг сөх-вөл аль социализмын үеэс, ойрыг санавал П.Жасрайг Ерөнхий сайд байх үеэс газар тариалангийн аж ахуйн нэгжүүд буюу хуучнаар САА-нуудад үр болон уриншт хэдэн сая, тэрбумаар нь хамаг төгрөгөө цацаж дуусаад данс нь улайж дампуурлын ирмэг дээр оччихоод байсан билээ. Ийм банкийг ноён Морроу гэх үл таних нэгэн нөхөр ирээд бараг алга имрэхийн зуурт Монголын нэг номерын тэргүүн банк болгосонд эхлээд хэн ч үнэмшихгүй байлаа. Өнөөдөр ноён Морроуг танихгүй монгол хүн гэж байхгүй болсон. Яг энэ сэтгэл хөдлөлөөр монголчууд ирланд зөвлөхүүдийгхүлээн авсан юм. Тэднээс монголчууд нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээгээрээ ноён Морроу шиг ихийг хүлээж бай-лаа. Яагаад гэвэл манай МИАТ эх орон нэгтнүүдэд маань ХААН банкнаас илүү их хэрэг-цээтэй байснаас тэр. МИАТ нь тэр хэрэгцээг нь хангах бай-тугай өглөө суусан онгоц нь орой авс болдог тиим байдалд хүрээд байснаас тэр. Гэтэл байдаггүй. 1-2 сар боллоо, чимээгүй, 3-4 сар боллоо дуу гардаггүй. Харин үүний оронд Н.Энхбаярын Засгийн газрын үед, нөхөр ирландчуудын МИАТ-ыг жолоодоод 5-6 сар болж байхад нисэх онгоцоор зорчих үнэ эхлээд гурван ху-виар, дараа нь 5000 төгрөгөөр гэхмэтчлэн нийтдээ 11 хувиар өссөн юм. Ямар шалтгаанаар ингэж гэнэт үнэ нэмснийг иргэд сайн ойлгоогүйгээс гайхан дургүйцэж бухимдаж байлаа. Ямартай ч хотод суралцаж байгаа оюутнууд холын баруун аймаг байтугай ойрын бүсэд эцэг эх дээрээ очиж чадахгүй болсон юм. Үүнийгээ ирланд зөвлөхүүд МИАТ-ын орон нут-гийн нислэг маш алдагдалтай байдаг. Нэг км суудал тутамд 2,2 центийн алдагдалтай ажил-лаж байгаа. Үнэ нэмэх бас нэг шалтгаан нь Аэро Монголиа компани нислэгийн тийзний үнээ манайхаас өндэр байсан зөрүүг арилгасан юм гэсэн нөгөө л манайхны өгүүлдэг, бусад руу бухдаг тайлбарыг хэлж суусан юм. Эцэст нь ир-ландчууд гавьтай юм нэгээхэн хийж чадалгүй буцаж монголчууд нөгөө л ажил муу МИАТ-тайгаа хоцорсон юм. Яагаад гэвэл хөгшин Европын бизнесийн ертөнцөд талхлагдаж талхлагдаж шавхагдаж дуу-саад ирсэн хэдэн хөгшин ирланд Монголд үүнээс өөр юм хийж чадахгүй байлаа. Үүний оронд тэд монгол охидыг маань бузарлаж, үнэтэй буудлуудаар зугаацаж байгаад л буцсан юм.
ЖАПАН БОЛОН КОРЕИН ЭЙРтТ НҮД ҮЗҮҮРЛЭГДЭЖ АЭРОФЛОТ-Д
ТООГДСОН МИАТ
Ирландчуудас хойш МИАТ ямархуу байдалтай үлдэв. Хуу-чирсан хэдэн онгоцуудтайгаа, орон нутгийн алдагдлаа олон улсынхаа рейсээр нөхсөн хэ-вээрээ. Удирдлагыг нь солиод ямар ч нэмэр алга. Харин үүний оронд зорчигчид нь навс унасан МИАТ-ын үйлчилгээнээс дайжин Солонгос, Япон, ОХУ-ын он-гоцуудад нүүр бууруулан суух болсон. МИАТ-ынхан нэрээ бодохгүй байхад зорчигчид нь арга ч үгүй биз. Тэгээд өнөөдөр МИАТ-ын онгоцонд хэн сууж байна вэ гэхээр арын хаалганы архи ууж, буу халсан, хөзөр тоглож хүүхэн шуухан чангаасан, дөрөө чангалсан эх орон нэгтнүүд. Үүний цаана МИАТ-ын маань ажил төрөл нөгөө л урдын адил цус нь ойртож холилдсон хэвээрээ. Ийм дебил газраас мэн дебил үйлчилгээ, ажил гарах болж. Энэ хооронд цусыг сэлбэж шинэчлэх ажил ер хийгдсэнгүй өнөө хүрэв.
МИАТ-ыг өнөөдөр гадныхан нэг нүдээр харахаа болив. Мон-голд өнөөдөр тэдэнд МИАТ нь юун өрсөлдөгч. Харин үүний оронд МИАТ-тай манай хувийн Тэнгэрийн улаач, Аэро Монголиа, Эко Ази зэрэг компаниуд өрсөлдөх болжээ. Тэд L-411, UҮР-Е, Фоккер зэрэг хөнгөн авсаархан, маневр сайтай шинэ онгоцуудаар дотооддоо аялал, жуучлал ан гөрөө, геологи хайгуулд нисэх болсон. Харин гадныхны хувьд МИАТ-ыг өрөөл татанги болсон дээр нь өргөж авах тухай ч ярих нь ашиггүй болж. Гэхдээ ганц хоёр найдлага сүүмэлзэх болсон. Үүний нэг нь хөрш Аэрофлот манайхыг сүүлийн үед сонирхох болсон явдал юм. Тэд МИАТ-ыг тоосондоо ч бус харин уналтын байдлыг нь ашиг-лаж өөрийн хувиа оруулж аваад цусыг нь шинэчилж аажим ааж-маар оролцоогоо нэмэгдүү-лэхийг санаархаж байгаа бололтой. Үүний буруу гэж юу байхав. Нэгд, тэд манай ойрын хөрш, хоёрт танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр. Оросууд манайхыг сонирхож эхэлсний жишээндтэдний нэгэн сонинд нийтлэгдсэн МИАТ-ын тухай өгүүлэл орно. Түүнийг товчлон хөрвүүлвээс Өнгөрсөн оны эхний арван сард Монголын агаарын тээврийнхэн 227,4 мянган зорчигч, 1,6 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Үүнийг нь өнгөрсөн оны мэн үеийн үзүүлэлттэй харьцуулахад ачаа тээвэрлэлт 12,4 хувиар багассан боловч зорчигч тээвэрлэлт нь 4,5 хувиар нэмэгджээ. Үүний 80-90 хувь нь иргэний агаарын тээврийн үндэсний компани болох МИАТ-аар гүйцэтгэсэн байна.
МИАТ нь сүүлийн 16 сар Монголын Засгийн газраас зарласан удирдлагын тендерт ял-сан Ирландын Эйр консалтинг интернэшнл (Эй-си-ай) хэмээх менежерийн компанийн группийн удирдлага дор ажилласан юм. 2003 оны долдугаар сард ирландчууд анх МИАТ-ыг хүлээн авахад туе компани нь нийтдээ 6 сая амдолларын өртэй, Германы Люфтханза техник-ээс 850 мянган ам.долларын, өөрийн орны Иргэний агаарын удирдах газартаа бараг нэг сая ам.долларын зээлтэй байжээ. Энэ үед МИАТ-д 947 хүн ажиллаж паркт нь АН-24, АН-26 гэсэн тавхан онгоц, тус бүр нэг Аэробус А-310, Боинг-737 онгоцтой байв. Ирландчууд эрх барь-сан хугацаанд МИАТ бүх төр-лийн өрнөөсөө салсан. Тэр ч байтугай оны эцэст 2,5 сая ам.долларын ашигтай ажил-ласан гэж мистер Донахью мэдэгдэж байна. Гэхдээ орон тоо 250 ажилтнаар хорогдсоныг нуусангүй. Гэхдээ ирландчууд МИАТ-ыг жинхэнэ зах зээлийн компани болгож бүрэн чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Ирландчуудын Төр барьж байсан үеийн нэг бэрхшээл нь МИАТ-ын хуучирч муудсан авиапарк юм. МИАТ дахь АН-ын гэр бүл-үүд бүгд тэтгэвэртээ гарч түлш их хэрэглэдэг, аюулгүйн баталгаа байхгүй зэргээрээ үйлчилгээ, нислэгт хүндрэл учруулсаар байна. Ирландчуудын онцлон тэмдэглэж байгаагаар МИАТ-д эн тэргүүн онгоцуу-даа шинээр сэлбэх хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг зөвхөн Засгийн газрын түвшинд шийдэж чадахаас бус МИАТ үүнийг дангаараа барахгүй болжээ. Ингэсэн нөхцөлд ашигтай ажиллах асуудал сөхөгдөн шийдэгдэх талтайгаас гадна үүнтэй зэрэгцэн өнөөдөр нэн тэргүүнд тавигдаад байгаа аюулгүй ажиллагаа-ны түвшинг ч дээшлүүпэх талтай байгаа аж. Өнгөрсөн зун Монголд ирсэн Эйр линкс компанийн эксперт нисэгч Дэвид О, Ши Монголын иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагааг маш доогуур түвшинд байгааг тэмдэглэжээ. Тэрээр Монголд нислэгийн үйл ажиллагаанд тавих хяналт, арга ажиллагааны заавар зөвлөгөө, стандартын шаардлагууд хаана ч хүрэхгүй, дээр нь нисэгчдийн англи хэлний мэдлэгийн түвшин тун доогуур байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бүх дутагдаж буй шаард-лагууд нислэгийн хуваарь, ачаалал, нислэг үйлдэх дүрэм заав-рыг мөрдөхөд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна. Энэ бүхнээс тэр Монголд иргэний агаарын тээврийг удирдахад засч залруулжөөрчилж хийх юм их байгаа боловч тэд одоо-гийнхоо өөрсдийн өнөөгийн хуучин байдалтай эвлэреээр байгаад га ихсан дүгнэлт хийгээд буцеэн байна.
Монголын иргэний агаарын тээвэрт оршиж буй дээрх бүх хүндрэл бэрхшээлийг эс тооцон ноён Донахью МИАТ-ын ирээдүйг тун өөдрөгөөр харж бай-гаагаа илэрхийлеэн юм. Үүний нэгэнд тэрээр өнөө тавхан чиг-лэлд үйлдэгдэж буй олон улсын нислэгийг нэмэгдүүлэх явдал орж байгааг чухалчилсан юм. Үүнийгээ тэрээр цааш нь Монголд жил бүр нэмэгдэж буй гадаадын жуулчдын урегалтай уялдуулан зохицуулж болох юм хэмээнээд ийм нөхцөл боломжийг бас л Монголчуудын тол гойн өвчин болсон хөрөнгө оруу-лалтгүйгээр шийдэхгүй хэмээн учирлажээ. Ингэхдээ ноён Донахью, хэрвээ Монголын Засгийн газарт МИАТ-аа дээш нь татах боломж байхгүй бол хөрөнгө оруулагчдыг хайх хэрэгтэй хэмээн онцлон тэмдэглээд өнөө-гийн Монголын нөхцөлд нисэх онгоц, галт тэрэг хоёр нь олон улсын гадаад дахь харилцааны гол хэрэгсэл байгаагийн хувьд хөрөнгө оруулагчдад эдгээр салбарынхаа 50-аас дээш хувийг өгч хэрхэвч болохгүй хэмээн өгөөмөр сэтгэл гарган айлтгасан байна гэжээ. Энэ бол ирланд өвгөний мэдэгдэл дээр Оросын хэвлэлийн хийсэн дүгнэлт. Тэд манайхныг нарийн судалжээ.
Бидний бичсэн энэ нийтлэлтэй сониныг та МИАТ-ын онгоцонд лавтай уншихгүй. Яагаад гэвэл МИАТонгоцондоо сонин тараахаа больсон. Монголын иргэний агаарын тээврийн цорын ганц энэ том компани хөрөнгө мөнгөний эх үүсвэр айхгүй гэдгээр зорчигчдодоо сонин хэвлэл тараахаасаа өнгөрсөн. Ганц энэ зүйлээр МИАТ- ын ажил үйлс өнөөдөр ямархуу байгааг ч харж болохоор…
(өдрийн сонин 2004.12.20 311)
(өдрийн сонин 2004.12.20 311)