Бяцхан охин ээжийг нь хөнөөсөн эцэгтэйгээ уулзав

Хамгийн хачирхалтай нь охиныг нь бэр болгож авах ёслол маргааш өдөр нь болох ёстой байсан аж. Өөр эмэгтэйтэй нэр нь холбогдсоноос болж маргалдан улмаар ганцхан хоногийн дараа сүй тавих гэж байсан бүсгүйгээ торцов гэх төмрөөр тархи руу нь цохиж аминд нь хүрсэн энэ хэрэг тухайн үед багагүй дуулиан тарьсан. Хэрэгтэн хийсэн хэргээ нуун далдлах зорилгоор охиныг гэртээ аваачсанаас цаг их алдаж бас цус их алдсан гэж талийгаачийн ар гэрийнхэн гомддог. Хайртай дуртай гэж араас нь хөлөө хугалчих шахалг гуйж байж өөртөө татаж байсан З.Гүнчин-Иш өмнө нь нэг буе удаа бүегүйдээ гар хүрч байсан гэх яриа сонсогддог.
Тэр ээжийгээ нэг ч удаа хараагүй. Гэвч хоёрхон ойтой охины зөн совин ээжийгээ таниа юу гэлтэй зургийг нь ширтэн, бас санаа алдан суух нь сонин сэтгэгдэл төрүүлж байв. Цэл залуухан 22 насандаа хорвоог орхисон бүсгүйн тэр зураг Энэ хорвоод тээж төрүүлчихээд бараа зүсийг нь ганц ч удаа харж чадалгүй орхисон өөдсөн чинээ өнчин охиндоо юу гээчийг шивнэн байгааг хэн ч таашгүй. Хоёр жилийн өмнө талийгаач бүсгүй чухамхүү цэцэг инээд хоёрт халгин цалгин байдаг оюутны цэнхэрхэн хавраа эдэлж, төгсөлтийн баяраа тэмдэглэж байсан. Бас удахгүй мэндлэх үрийнхээ зулайг үнэрлэнэ гэж тэсэн ядан хүлээж байсан. Гэвч ханилсан ханийхаа гарт зэрлэгээр хөнөөгдсөн юм. Эмч нар эхийг нь амьсгал хураахаас өмнө үрийг нь ксерова /хийсвэр/ хагалгаа хийн гаргаж авчээ. Хөөрхий бүсгүй үхэл дэргэд нь ирсэн тэр мөчид гагцхүү үрээ л үлдээх гэж амь нь тэмцэн зүтгэж байсан гэдэг. Энэ тухай эмч нар нь сэтгэл шимширтэл дурсдаг. Ийнхүү ээжийгээ нас барсан өдөр энэхүү эрээн бараан хүний ертөнцөд дуугаа хадаан ирсэн бяцхан охин одоо өвөө эмээгийнхээ гар дээр өсч байна.
Түүнийг Мянгансувдын Сувдан-Очир гэж нэрлэжээ. Ээж нь буцаж ач нь ирсэн тэр өдөр энэ гэр бүлийн хувьд тиим амар тайлбарлаж бол-моор өдөр байгаагуй нь ойл-гомжтой. Ээдрээтэй гашуун хувь тавилангаар ирсэн бяц-хан охиныг ээжээр нь овог-лосон аж. Уг нь хувь заяаны гэсгээлээр ээжийнхээ ангир уургийг амлах тавилан оногдоогүй түүнд аав гэж хүн бий. Түүний эцэг Загдаа овогтой Гүнчин-Ишийг эхнэрээ жирэмсэн үед онц хэрцгийгээр са-наатай амийг нь егүүтгэсэн хэмээн үзэж шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэлд дөнгөж орж буй Сувдан-Очир охин аав гэдэг үгийг хэлж мэддэггүй мөртлөө ээжээ гэж байнга шулганадаг аж. Эцэг, эх, үрийн хагацал элэг эмтрэм уулзалтын тухай биш-гүй л кино, ном зохиол байдаг. Солонгосын савангийндуурь гэж нэрлэгдсэн уянгын халилтай кинонуудын хагацсан сал-сан дүр зураглал залхмаар хэдий ч уярал, ухаарал өгдөг. Амьдрал дээр ийм учрал то-хиол тиим ч олон биш. Ээжийг нь хөнөөсөн аавтай нь бяцхан охиныг уулзуулах энэ ховорхон уулзалт өнгөрсөн баасан гаригт ШШГЕГ-ын 409 дүгээр хорих ангид болж, сурвапжлагч ми-ний бие оролцсон юм. Эцэг охин хоёрын анхны нүүр учрах газар төмөр торны цаана байв. Мэдээж энэ уулзалтыг тэнд байсан цөөн хүн дор бүрнээ сэтгэл зүйгээ бэлтгэн хүлээсэн. Чанга дэглэмтэй хорих ангид хоригдлуудыг хоёр сард нэг удаа ар гэрийнхэнтэй нь уулзуулахыг зөвшөөрдөг аж. Миний хувьд талийгаач бүсгүйн аав намайг тэнд байлцахыг зөвшөөрсөн нь тийшээ нэвтрэх гол мандат болсон. Тэр хөг-шин хорих ангийн ажилтнуудад учирлан хэлж байж сая л би сурвалжлах эрхтэй боллоо. Бүтэн хоёр гурван цаг уулзалтын өрөөнд түүнийг хүлээх зуур охины хөдөлгөөн бүрийг ажиглан суув. Энэ амьтан аавтайгаа анх удаа уулзах гэж байгаагаа мэдеэн янзгүй. Сүүлдээ тэнд байхаас уйдчихсан бололтой гарах гэж тэмүүлээд хөөрхөн сандаргасан. Бидний хүлээж байсан хүн гаднаас орж ирлээ. Хар ноосон малгай дух руугаа дарж өмесөн, ажлын хувцастай хорь гарч яваа болов уу гэмээр өндөр туранхай залуу байв. Охиноо хэсэгхарж байснаа Чиний охин чинь шүү дээ. Таних нь уу гэх өвөөгийнх нь дуугаар охиноо өвөр дээрээ авлаа. Хацар дээр нь хэд хэд үнсэхэд охин хэн бэ гэсэн байдалтай их л сонирхеон, бас гайхсан байдалтай харав. Төдөлгүй хувцсаар нь оролдон хэсэг сатаарснаа уйлагнаж эхлэв. Өвөө нь уйлагнаж эхэлсэн зээ охиноо аргадан Энэ хүн чиний аав чинь шүү дээ, миний охин гэж хэлж байв. Үг дуу цөөтэй, доошоогоо харцтай З.Гүнчин-Ишийн ярьсан цөөн үгийн нэг нь Надад ганцхан л хүн байдаг юм ш дээ. Тэр бол миний охин гэх үг байв. Хэнтэй адилхан байна гэж талийгаач бүсгүйн аав Батсуурь түүнээс асуухад Ээжтэй минь их адилхан юм гэж хариулсан. Уулзалтын турш амнаасаа ганц хоёрхон үг унагасан тэр эр гэнэт над руу эргэн харснаа Өөрөө намайг бас л энэ хэргийг үйлдсэн гэж боддог уу гэж надаас асуусан юм. Магадгүй энэ асуултаараа би эхнэрээ хөнөөгөөгүй шүү дээ гэж хэлэх гэсэн болов уу. Учир нь шүүх хурал дээр З.Гүнчин-Иш нь Мөрдөн байцаагч нар намайг дарамталж хөтөлж асуудаг байсан. Шүүх эмнэлгийн шинжээч эмч нар үнэн зөв дүгнэлт гаргасан гэдэг нь эргэлзээтэй гэж мэдэгдэж байсан юм. Мөн тэрээр талийгаач бүсгуйг машинаас өөрөө унасан гэж хэлдэг аж. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтэд талийгаач Б.Мянган-сувдын гэмтэл нь машинаас унахад үүсэх боломж муутай, хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой тул авто осол гэж үзэх үндэслэлгүй гэж гарсан байна.
Хоёр жилийн өмнө тавдугаар сарын 19-ны орой гэрээс нь дуудан авч явсан хүргэн нь жирэмсэн охиныг нь хөнөөнө гэж хэний санаанд орох билээ. Хэрэв тэр л гайт өдөр охин минь гэрээсээ гараагүй байсан бол гэх харуусал эцэг эхэд нь байнга төрдөг аж. Хамгийн хачирхалтай нь охиныг нь бэр болгож авах ёслол маргааш өдөр нь болох ёстой байсан аж. Өөр эмэгтэйтэй нэр нь холбогдсоноос болж маргал-дан улмаар ганцхан хоногийн дараа сүй тавих гэж байсан бүсгүйгээ торцов гэх төмрөөр тархи руу нь цохиж аминд нь хүрсэн энэ хэрэг тухаин үед багагуй дуулиан тарьсан. Хэрэгтэн хийсэн хэргээ нуун далдлах зорилгоор охиныг гэртээ аваачсанаас цаг их алдаж бас цус их алдсан гэж талийгаачийн ар гэрийнхэн гомддог. Хайртай дуртай гэж араас нь хөлөө хугалчих шахам гуйж байж өөртөө татаж байсан З.Гүнчин-Иш өмнө нь нэг буе удаа бүсгүйдээ гар хүрч байсан гэх яриа сонсогддог. Аав, охин хоёрыг уулзуулах түр уулзалт дуусахад хоригдол эр Охиныг минь харж яваарай. Би тэсэхгүй байх. Эндээс амьд гарахгүй л болов уу гэж хэлэх сонстов. Талийгаач бүсгүйн аав Алуурчин ч гэсэн зээгийн минь төрсөн эцэг нь юм даа. Хүүхдээ хараад гэмших сэтгэл төрөг. Тэр нь энэ хүнд гэсгээл болог доо хэмээн уртаар санаа алдан хэлж байсан юм. Харин хоригдол эр охинтойгоо уулзахдаа гэмшиж, хайрлаж буй алиныг нь илтгэх сэтгэлийн хөдөлгөөн үзүүлеэнгүй. Хичнээн их ажиг-лаж анзаарсан ч уярал, харууслын шинжтэй өчүүхэн төдий тэмдэг түүний нүүр царай, үйл хөдлөлөөс харагдахгүй байлаа. Гэвч тэр хүний дотор чухам юу бодогдож байгааг гаднаас нь хэн ч таах аргагүй. Тэр хэдийгээр алуурчин ч гэлээ өдөр өдрөөр өсч байгаа энэ бяцхан охины эцэг нь шүү дээ.
Хадан гэрт чинь хүргэж өгнөө хэмээн найз бүсгүйгээ заналхийлеэн гэдгээ анхны мэдүүлгээрээ хүлээж байсан тэрээр 17 жил чанга дэглэмээр хоригдох ялынхаа хоёрхон жилийг ардаа орхиод байна. Гурав дөрвөн мөрдөн бай цаагчиин гар дамжсан жирэм-сэн эхнэрээ хөнөөсөн гэх то-дотголтой энэ хэргийг мөрдсөн хүмүүс З.Гүнчин-Ишийг нэг л юм хэлэх гээд хоолой дээр нь гарч ирээд буцчихдаг юм. Магадгүй тэр өдөр чухам юу болсон талаар үнэнийг ярих гэдэг юм болов уу гэж ярьсан нь бий. Харин автомашинаас өөрөө үсэрч амиа хорлосон нь худал гэдгийг батлахаар эрүүл саруул төрсен гурван сартай охиныг мөрдөн байцаагчийн өрөөнд оруулж ирэх үеэр З.Гүнчин-иш охиноо хараад асгартал уйлж байсан гэдэг. Гурван дүү болон аав ээжийн-хээ хамт амьдардаг З.Гүнчин-Иш нь бүрэн дунд боловс-ролтой, жолооч мэргэжилтэй. 1979 онд төрсен. Одоо 25 настай. Харин талийгаач бүс-гүй Европ хэлний дээд сур-гуулийн төгсөх курсын шилдэг оюутнуудын нэг нь байсан аж. Хувь заяаны хачирхалтай ээдрээн дунд золиос болон үлдсэн энэ бяцхан охины эцэг эх хоёрынх нь товч намтар энэ. Талийгаач охиноос нь үлдсэн цорын ганц зээгээ эмээ өвөө нь нойроо хугаслан байж, Нана хэмээх орчин үеийн лаазалсан сүүгээр угжин өдий зэрэгт хүргэжээ. Охин яагаад ч юм цэцэрлэг рүүгээ орохдоо эмээ, эгч хоёрынхоо мөөмийг үнсдэг гэнэ. Учир нь үеийн хүүхдүүд бүгд л ээжийнхээ сүүг тэр хавиас л хөхөөд байгааг тэр анзаарчихсан бололтой, тэгээд тэднийг дууриаж байгаа нь тэр юм болов уу.
Юутай ч ээжийнх нь үхэлд аав нь буруутай байсныг нэгл өдөр охин мэдэх байх. Аавыгаа уучлах, эс уучлах сэтгэлийн чухам аль нь түүнийг амьдралын буухиагаар хөтлөх бол оо.
(өдрийн сонин 2004.12.20 311)