Бурятмясопром-ын мафийн тухай Москвагийн сонорт дахин хүргэх нь

50, 60 жилийн түүхтэй Монгол, Оросын махны экспорт, импорт ямар хүндрэл бэрхшээл, хүнд суртлаас болж эдүгээ зогсонги байдалд ороод буй учир шалтгааныг хоёр сар гаруйн өмнө өгүүлсэн манай нийтлэл Москвагийн сонорт хүрсэн. Нийтлэл гарснаас дөрөв хоногийн дараа буюу есдүгээр сарын 27-нд ОХУ-ын Засгийн газраас 2004 оны эхээр Монголын махны экспортыг зогсоосон хоригоо цуцалж, үхрийн ястай махыг Буриад, Читад, шулсан адуу, үхрийн махыг Монголтой зэргэлдээ бүс нутагт импортолж болно гэсэн шийдвэр гаргажээ. Дээрх баяртай мэдээг Буриад, Эрхүү, Чита, Ангарскийн махны үйлдвэрийн дарга нар монгол түншүүддээ утсаар дуулгав, Хэн нь хэдэн тонн мах импортлохыг тодорхой тусгаагүй учраас Засгийн газрын шийдвэр нэлээд ерөнхий байв. Тиймээс ч сайн мэдээ дуулсан даруйдаа Монголд ирж гэрээ хийх орос захирап олдохгүй хоног хугацаа өнгөрсөөр байлаа. Удалгүй Бурятмясопром-ын авах махны хэмжээ тодорхой болсон. Туе компани Монголоос 7800 тонн үхрийн мах, 2500 тонн адууны мах импортлохоор болжээ. Энэ үндсэн дээрээ Монголын Эс жи, Дорнын говь гэсэн хоёр компанитай гэрээ хийсэн. Үхэр, адуу олонтой нутгуудаар хаваржин, зунжин давхиж мал мах бэлтгэсэн компани цөөнгүй ч Бурятмясопром-ынхон монгол түншүүддээ ялгавартай хандах нь тэр. Энэ талаар тодруулахаасаа өмнө зарим зүйлийг сануулъя.
2004 оны хоёрдугаар сарын 10. Дундговь аймаг болон Монголын зүүн хэсэгт шүлхий өвчин гарав.
Хоёрдугаар сарын 13. ОХУ Монголын махны экспортод хориг тавилаа.
Есдүгээр сарын 27. Хойд хөрш хоригоо цуцалж, зарим компаниуддаа импортын зөвшөөрөл олгов, Манай улсын мал мах бэлтгэл наймдугаар сараас эхэлеэн гэж бодоход дээрх шийдвэр гарах үед мал нядалгааны ажлын тал хувь хийгдсэн байв, Мах үйлдвэрлэгчид Экспорт хэдий орой эхэлж байгаа ч энэ жил овоо хэдэн тонн мах гаргачих байх хэмээн бодож, хонгилын үзүүрт гэрэл асах нь тэр. ОХУ-ын Мал эмнэлгийн газрын дүрэм журмаар бол импортын зөвшөөрөлтэй компани Монголд малын эмчээ явуулж, гэрээ хийсэн компанийнхаа нядалгаанд хяналт тавьж, экспортын махыг тамгалдаг. Ингээд Эс жи, Дорнын говь хоёр компанид орос эмч ажиллалаа. Бусад мах үйлдвэрлэгчдийн хувьд адилхан л орон нутгаас мал авч, шинэ техник технологи бүхий үйлдвэртэй учраас Оросын ямар компани импортын зөвшөөрөл авч эмчээ явуулах юм бол доо гээд нядалгаагаа эхлэхгүй хараад суух боломжгүй. Улирлын чанартай бизнесийнх нь цаг хугацаа өнгөрсөөр байгаа тул үйлдвэрийн аргаар бэлтгэсэн тамгагүй махаа болохгүй бол дотоод зах зээлд нийлүүлнэ хэмээн бодоо биз.
Арваннэгдугээр сарын 20. Забайкальпетровск компанид 700 тонн үхрийн мах, Эрхүү, Ангарскийн үйлд-вэрүудэдадууны мах импортлох зөвшөөрөл өгөв. Зөвшөөрөл оройтож авсан дээрх үйлдвэрүүд импорт хийх боломжгүй. Учир нь наймдугаар сард эхэлсэн мал нядалгаа аль хэдийнэ дууссан. Махны үйлдвэрүүдийн агуулахад мах бий ч тамгагүй. Уг нь экспортын махыг нойтонд нь тамгалах өстой. Орос компаниуд мах авч болно л доо. Авахдаа Оросын мал эмнэлгийн газрын тогтоосон журмыг зөрчихөөс аргагүй байдал үүсэв. Өөрөөр хэлбэл Монгол компанийн нядалгаанд оросын малын эмч хяналт тавьж, тамгална гэсэн
журмыг зөрчих болов.
Энэ жилийн хувьд манай мах Орос руу гарч байгаа ч биш, гараагүй ч биш байдалд байна гэж хэлж болох. Сүүлийн жилүүдэд хориг саадтай ч 20 орчим мянган тонн мах экспортолдог байсан бол энэ жил бүр дордож өнөөдрийн байдлаар 10 хүрэхгүй мянган тонн мах гаргаад буй аж. Экспортын хугацаа дуусахад 10 гаруйхан хоног үлдээд байдаг.
Мөн Сүүлийн 12 сард шүлхийн голомт илрээгүй бүс нутгаас мах импортлохыг зөвшөөрнө гэсэн ОХУ-ын мал эмнэлгийн газрын дүрэм бий. Гэтэл Бурятмясопром компани Дорноговь аймгаас 5-6 мянган тонн мах авчээ. Тус аймаг бол 2004 оны хоёрдугаар сарын 10-нд гарсан шүлхийн голомт нутаг. Түүнчлэн Дорнодын мах комбинатын 400 тонн хөлдүү махыг ч тамгалаад ачсан баримт байна.
Мах экспортлогчдоос Танайх мах ачуулж байна уу хэмээн сонирхоход бараг үгүй дээ. Бурятмясопром л биш бол алинд нь ч хамаагүй өгчихье дээ гэж хариулах аж.
Тус компанийн захирал асан В.В.Морозов төлбөр мөнгөө өгөхгүй луу унждаг ч манай махныхан түүнийг муулах дургүй байсан. Харин Морозов тэднийг гомдоож, залхааж гүйцеэн бололтой. Олонх нь Үнэхээр хэрэг алга. Морозов ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамандочсон биш махны экспорт төвөгтэй болж байна. Тэрбээр Монголын махны зах зээлийг дангаар эзлэх бодлогоо маш хүчтэй явуулснаар ажил урагшлахгүй байна хэмээн ярих ч нэр битгий дурдаарай гэж гуйх.
Монголд махны бизнесийг сонирхдог олон хүн байдаг ч өөрийн гэсэн үйлдвэртэй, экспортын туршлагатай нь гарын арван хуруунд багтахаар цөөн. Тэд шинэ техник технолог нэвтрүүлж, нэгнээсээ суралцаж, ажилладаг, хөдөлмөрч улс.
Харин сүүлийн үед Бурятмясопром-ын Монголын зах зээлд монополь эрх эдлэх гэсэн хуудуутай үйл ажиллагаанаас болж хоёр хэсэгт хуваагдаад буй бололтой. Тодруулбал, Бурятмясопром-ын тал, тус компанид таалагдаагүй нөгөө хэсэг гэж бий болсон бололтой. Эс жи, Дорнын говь хоёрыг эс тооцвол олонх нь Бурятмясопром-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, тус компанийн удирдлагын маапааныг илчлэхээс нэг их татгалзахгүй болжээ. Энэ сарын 9-нд Монголын мах үйлдвэрлэгчдийн холбооны хурал болсон. Гол нь хоёр жил болоод сонгодог холбооны тэргүүнээ тодруулах асуудал байлаа. 76 хувийн саналаар С.Дэлэгийг холбооны тэргүүний албан тушаалд нь хэвээр үлдээв.
Хоёр жилийн өмнө Гэрэлхүү, Дэлэг хоёр уг албан тушаалд өрсөлдөж Дэлэг хоёр, гурван хүний саналаар ялсан санагдана. Махны экспортод саад бэрхшээл учирч, мах үйлдвэрлэгчдийн дунд үл ойлголцол үүсээд буй энэ үед тэрбээр олонхийн саналаар холбооны тэргүүний албандаа үлдэж буй нь бас нэгийг хэлэх мэт.
Учир нь Дэлэг холбооны тэргүүний хувьд ч, хувийн компанийн захирлын хувьд ч Бурятмясопром-ын хуудуутай үйл ажиллагаа Монголын махны экспорт хийгээд эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлж болох талаар тодорхой ярьж, тэмцдэг. Бурятмясопром төлбөр тооцоогоо цаг тухайд нь өгнө гэж амласан учраас Эс жи, Дорнын говь хоёр мах нийлуулээд байгаа юм болов уу?
-Махны үйлдвэрүүд Оросоос авлагатай, банкинд өртэй сууж байна. Тэд эдийн засгийн хүнд байдалд байгаа. Морозов өр төлбөрөө цаг тухайд нь барагдуулдаг бол Дорнын говь компанийн орлогч захирал Улаан-Үдэд жижүүр аятай суухгүй шүү дээ. Дорнын говь бол хамгийн их мах үйлдвэрлэдэг, олон жил шилдэг аж ахуйгаар шалгарсан улсдаа нэртэй компани. Би тус компанийг дэмждэг. Гэтэл тэр том компанийн орлогч захирал Буриадын мах комбинатыг жижүүр шиг сахиад сууж байгаад би эмзэглэдэг. Миний мэдэхийн тэрбээр жилийн ажлынхаа гуравны нэгийг дээрх үйлдвэрт өнгөрөөж байгаа.
Ноён Морозов одоо ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд очсон учраас Бурятмясопром надад хамаагүй гэх биз. Өнөөдөр Монголын экспортыг зогеонги байдалд оруулж буй бүх асуудал түүний үйл ажиллагаатай холбоотой. Тэрбээр сүүлийн үед Монголд ирэхдээ махныхантай уулзахаа ч байсан. Төмөр замын хурал энэ тэрд сууж, Горомовтой уулзаад буцдаг болсон.
Морозовыг хэрэв өмнөх жилүүдийн болон энэ жилийн авсан махныхаа төлбөрийг хийхгүй бол би Бурят мясопром-ын удирдлагатай тэмцэл явуулна.
-Ямар тэмцэл явуулах гэж?
-Он гараад болох Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдааны үеэр жагсаж болно. Ерөнхийлөгч Путинд захидап явуулж ч болно шүү дээ. Намайг олон хүн дэмжиж байгаа.
-Өмнөх жилуудийн махны төлбөр тооцоо бас дуусаагуй байгаа юм уу?
-2004 оноос өмнө Бурят мясопром-ын шууд болон бусад байгууллагаар дамжуулж авсан махны төлбөр болох 300 гаруй мянган ам.долларын өр буй. Үүнд 2002, 2001 онуудын төлбөрийн үлдэгдэл ч бий. Ийм луйварчин байж болохгүй биз Дээ.
-Мах экспортлогчид Бурятмясопром-оос өөр компанид зөвшөөрөл ол-готол нь махаа өгөхгуй байж болдоггуй юм уу?
-Монголчууд хүнд сайн хүн болж харагдах гээд өөрийгөө хүнд байдалд оруулж, худлаа дүр эегэх юм. Айж байгаа юм уу, эсвэл аргадаж байгаа юм уу бүү мэд. Бурятмясопром-ын удирдлагын монголчуудтай харьцаж буй энэ эвгүй харьцаа Буриад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сайнгүй харьцаа үүегэх вий. Буриадын төр, засгийнхан үүнд дүгнэлт хийгээсэй.
Үүнд Улаан-Үдийн мах комбинат буруутай биш, удирдлага нь буруутай. Энэ байдал удаан үргэлжилбэл туе үйлдвэр түүхий эдгүй зогсоно. Эсвэл Хятадаас өндэр үнэтэй мах авч үр ашиг багатай ажиллана. Солонгосчууд саяхан манайхаас 1500 тонн лаазалсан мах маш яаралтай авъя гэсэн. Тэд Манайх Хятадад гурван үйлдвэртэй байсан. Гэтэл Хятадад мах үнэд ороод манай зах зээл онгойгоод байна гэж ярьсан. Хятад махаа БНСУ-д үнэтэй өгөөд Орост үнэ багатай өгнө гэж байхгүй.
-Манайхан энэ жил Орост махаа ямар унэтэй нийлүүлсэн бэ?
– Бурятмясопром-ын удирдлагын Монголын махны зах зээлд дангаар ноёрхож, өөрт таалагдахгүй заримыг зах зээлээс шахаж гаргах бодлогын үр дүнд манай экспортын хэмжээ багасахын сацуу бүтээгдэхүүний үнийг унагаж байгаа. Эс жи, Дорнын говь хоёр нэг тонн махыг 1050 ам.доллар орчимд өгсөн. Гэтэл Ангарскийн мах комбинатын дарга саяхан 1150 ам.доллараар мах авъя гэсэн санал тавилаа.
-Ноднин экспортын унэ хэд байлаа?
-950 ам.доллар байсан.
-Энэ жил өссөн юм биш үү?
-Өсөөгүй. Энэ жилийн долларын ханшийг ноднин-гийнхтой харьцуулаад бодоод үзэхээр ноднин нэг доллар 30 рубльтэй, энэ жил 28.5 рубльтэй тэнцэж байгаа. Тэгэхээр оросууд өнгөрсөн жил нэг кг махыг 28.5 рублиэр худалдаж авсан бол энэ жил 29.9 рублиэр авч байна.
-Гэтэл манайд мал үнэд орсон учраас та нар махаа нэлээд үнэтэй бэлтгэсэн биз дээ?
-Малын амьдын жингийн үнэ 25-аас дээш хувиар өссөн. Үүнээс гадна цахилгаан, дулаан, уены үнэ нэмэгдэж, үйлдвэрлэлийн зардал өссөн. Ажилтнуудынхаа цапинг нэмж, нийгмийн асуудлыг нь бас шийдвэрлэх ёстой биз дээ. Морозов төлбөр хийхгүй байгаа учраас цалин нэмж чадахгүй гэж хэлэх эрх байхгүй.
Бид Оростой уламжлалт харилцаагаа улам өргөжүүлж хөгжүүлмээр байна. Гэхдээ нэг хүний монополь эрхээр биш Оросын олон бизнесмэн ирж, шударга өрсөлдөөн бий болгох ёстой.
(өнөөдөр 2004.12.20 295)