50 сая ам.доллар хаачсан юм бэ Ч.Хүрэлбаатар даргаа?

-ОХУ 250 сая ам.доллараас 200-г нь авсан, 50 саяыг нь хариуцахгүй гэдгээ ОУВС мэдэгдсэн. Манай улс ОХУ-д 250 сая ам.доллар төлсөн гэдгийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд мэдэж байгаа. Харин Орос улс хэдийг авсан гэдгийг хэн ч мэдэхгүй. ОУВС-нд энэ асуудлыг тодотгож өгөхийг хүссэн боловч одоогоор тодорхой хариулт алга.
Их өрийн талаархи асуултад өгсөн төрийн нарийн бичгийн даргын энэхүү хариултыг уншигчид сайн санаж байгаа байх. Тухайн үедээ шуугиан дэгдээж гайхшрал төрүүлсэн энэ асуултын хариу өнөөг хүртэл тодорхойгүй байна. Их өрийн хэрхэн төлсөн, хүлээн авсан талаар мэдээллээ өгөхийг ОУВС сан шаардсаар буй. 50 сая ам.доллар хаач-сан, хэн авсан талаархи мэдээллийг ч ил болгохыг олон түмэн шаардах ёстой. Ардчилсан нийгмийн зарчим энэ. Жирийн нэгэн Дорж, Дулмаа хэнд хэдэн төгрөг өгөх авах нь ярвигтай асуудалд тооцогддог. Татвар төлөгч-дийн мөнгийг дангаараа улс төрийн шийдвэр гаргаж төлсөн процессыг олон түмзн нээлттэй ил болгохыг шаар даж байна.
Энэхүү үйл явцыгхамгийн сайн мэдэх хүн нь өрийн асуудлаар Сангийн яамыг төлөөлөн гар, хөлийн үсэг зуралцсан ноён Ч.Хүрэл-баатар байх учиртай. Тиймээс ч энэ талаар дахин эргэж мэдээлэхийг олон нийт хүсч байна. Тэрбээр өмнө нь Н.Энхбаярын эдийн засгийн зөвлөх байсан. Тиймээс ч асуудал бүрхэг байх тусам олон нийтийн дунд хардлага төрүүлж буй.
МАХН-ын саявтархан болсон Удирдах зөвлөлийн хуралдаанаар элдэв буди-лаанд холбогдсон нөхдүүдийг шалгаж хариуцлага тооцохоор яригдсан гэдэг. Байж байгаад л элдэв тендерийн будилаанд нэр холбогдон хэвлэлийнхний хараанд өртдөг ноён Ч.Хүрэлбаатарыг энэ шалгалтын анхаарал-д өртөх ёстой хүн гэж үзэгсэд олон байна. Тэгэхээр төрийн нарийн бичгийн дарга хаачсан нь мэдэгдэхгүй байгаа 50 сая ам.долларын асуудлын талаар нэгэн мөр хариулт өгөх байх аа.
(өдрийн сонин 2004.12.20 311)