Шинэ жилээр үсэндээ од, сартай гялгар сор цацаарай

ТУУЗ ХЭЛБЭРИИН ЧИМЭГЛЭЛЭЭР ҮСЭЭ ГОЁОРОЙ
Байгалийн хөрсний өнгөөр будуулдаг болсон тул улаан хүрэн, тод улаан, үзмэн ягаан өнгүүдийг төдийлөн хэрэглэхээ больжээ. Үсний өнгийг ихэнхи тохиолдолд хувцасны енгөтэй хослуулдаг. Харин 40-ээс дээш насныхны үс бууралтсан бол ихэвчлэн хар өнгийг сонгодог байна. Энэ нь бидний хувьд тохи-ромжтой өнгэ ч 60 хүрсэн хүн тас хараар үсээ будуулах нь зохимжгүй гэнэ. Иймд хар хүрэн эсвэл бор өнгийг сонгох нь тохиромжтой.
ШУЛУУН ҮС ХЭЗЭЭ Ч МООДНООС ГАРДАГГҮЙ
Хувцасны загвар 20-40 жил тутамд давтагддагийн адил үсний засалтч мэн адил гэнэ. Smile салоны захирал Ч.Болдхуяг Ирэх онд урт буржгар үс моод болно хэ-мээн ярив. Гэсэн хэдий ч шулуун үстэй хүмүүс сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь Шу-луун үс хэзээ ч моодноос гардаггүй гэж Үidal Sassoon -ны үсчин Энхцэцэг хэлэв. Тэрээр Шинэ онд шулуун үс дахин моодонд орох төлөв-тэй. Бага зэргийн долгионтой эсвэл буржгар үс энэ онд моод болж байсан шүү дээ гэв. Харин Image салоны үсчин П.Батцэцэг ярихдаа Ирэх онд үзүүр хэсэг нь шулуун, дээд тал нь бага зэрэг долгионтой, тэгш тайралт моодонд орно гэлээ.
ИРЭХ ОНД ХӨВГҮҮДИЙН ҮС…
Үсээ сэгсийлгэж гельдэх нь залуучуудын хувьд моод болоод удаж байна. Тэгш биш сэгсгэр үс нэг хэсэгтээ л моод болох юм байна. Арчлахад амар ийм засалт нь илүү залуу, бас сэргэлэн харагдуулдаг онцлогтой юм. Үүнээс гадна шинэ жилийн үдэш-лэгээр үсэндээ тод өнгийн бус зөвхөн од, сартай гялгар сор цацахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
НҮҮРНИЙХЭЭ ХЭЛБЭРТ ТОХИРУУЛЖ ҮСЭЭ ЗАСУУЛААРАЙ
Ер нь монголчууд богино хүзүүтэй, дугуй хэлбэртэй царайтай тул үсээ шуух, дагз руугаа өндөрлөсөн засалт илүү зохимжтой байдаг гэнэ. Харин өргэн духтай бол түүниигээ үсээрээ хагас дарах нь илүү зохимжтой. Царайны хэлбэр гурвалжин өөрөөр хэлбэл, эрүүгээрээ шөвгөр бол эрүү духны хэегийг үсээрээ хаах нь чухал гэнэ. Мэн дөрвөлжин царайтай бол үсээ голоор нь хуваах зохимжгүй.
Нүүр нь лийр жимс шиг хэлбэртэй буюу дух, нарийн шанаа, хацар нь өргөн бол духны хэегээ тагласан засалтыг сонгоорой. Дашрамд сонирхуулахад, Smile салоны гоёлын засалтын үнэ тариф 18.000-28.000, Үidal Sassoon-ынх 10.000-25.000, харин Image салонынхон 5000-10.000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна.
НАМХАН ХҮНД УРТ ҮС ЗОХИМЖГҮЙ
Үсээ ургуулахдаа биеийн өндэр, нам, өргөнтэй харьцуулах нь юу юунаас чухал гэнэ. Тухайлбап, хэт намхан бас махлаг бол урт үс зохимжгүй. Учир нь урт үс хөлийг богино харагдуулна. Иймд намхан, махлаг хүмүүс зөвхөн мөрөөрөө татсан үстэй байвал илүү зохимжтой байх нь. Харин өндөр охидын хувьд хэт богино эсвэл шилбээр татсан урт үстэй байх нь бас л тохирмжгүй. Гэхдээ зарим хүний нүүрний хэлбэрээс шалтгаалж богино тайралттай үс зохидог.
(өдрийн сонин 2004.12.20 311)