Цагаан ордны эзэн кино бүтээв

Биззли бол Ж.Бушийн гэргий Лорадаа төрсөн өдрөөр нь оэлэглэсэн терьер үүлдрийн гөлөг. Алоан ажилдаа орохын өмнө Барни эзнээсээ үнэтэй зөвлөгөө авдаг. Энэ үеэр ноён Ерөнхийлөгч Барни, миний сайд нарын танхимд суудал эзлэхийг хүсч байсныг чинь би мэднэ. Гэвч би чамд одоо өөр илүү чухал үүрэг өгье. Чиний даалгавар бол хатагтай Биззлид санаа тавьж, түүнийг манай гэр бүлд идээшүүлэх явдал. Манай Уилли муужгайтай сайхан нөхөрлүүл. Өөрөө харин түүний араас гэрээр нэг элддэгээ боливол таарна хэмээн сургамжлах бөлгөө.
Нохдоос гадна энэхүү сонирхогчийн кинонд Цагаан ордны өндөр албаны олон ажилтан тогложээ. Ийм кино хийх нь уламжлалын шинжтэй зүйл юм. Цагтаа том Буш болон Билл Клинтон ролик хийж явсан гэдэг.
(өнөөдөр 2004.12.18 294)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button