Дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат ашиглалтанд орлоо

Тэгвэл цагт 60.6 км хурдлах чадвартай шинэ өргөгч шат ч нүдээ олсон гэлтэй. Тайбэ 101 гэх энэ байшинд төвхнөсөн байна. Галзуу хурдтай гэдгийг харьцуулж үзье. Жирийн орон сууцны цахилгаан шат секундэд 1-1.6 метр зай туулдаг нь секундэд 16.83 метр газар хороож чадах аварга цамхагтай жишвэл мөлхөө жаал л гэсэн үг аж. 89 давхрын оройд гарахад ердөө 38 секунд орно гээд бод. Харин уруудахдаа үүнээс 10 секунд илүү зарцуулдаг.
Үүнээс гадна дэлхийд анхных нь гэж болох агааржуулалтын системийг хурдан шатанд суурилуулсан. Цамхгийн бүхээг доторх агаарын даралтыг хянаж, босоо чиглэлд хурдтай хөдлөх үед хүний биед үзүүлэх таагүй нөлөөг багасгах шидтэй гэнэ. Энэ сарын 31-нд албан ёсны нээлтээ хийх Тайбэ 101 -д ийм өргөгч цамхаг хоёрыг тавьсан байна. Үүнээс гадна уг байшинд 61 цахилгаан шат ажилладаг.
(өнөөдөр 2004.12.18 294)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button