Алсу Чинээлэг амьдралаасаа ичдэг байсан

-Өөрөөс нь илүү орлоготойд эмзэглэдэггүй э,рэгтэй хүнийг олох хэцүү байна уу?
-Маш хэцүү. ёс суртахуунтай ямар ч эр хүн эхнэрээсээ бага мөнгө олдог бол заавал эмзэглэдэг. Харин бүхнийг зүгээр хараад суудаг, яадаггүй ч үгүй эр хүн бол жинхэнэ арчаагүй амьтан. Ийм эр надад хэрэггүй. Миний нөхөр бол гэр бүлийн тэргүүлэгч нь байх ёстой.
-Та эстрадын ертөнцөд хөл тавиад нэлээд удсан. Гэтэл таны тухай ярих болгонд аавын чинь бизнесийг дурьддаг…
-Аав маань надад тусалсан гэдгийг бүгд мэднэ. Эцэг маань ердийн нэг хүн биш гэдгээс би ичих ёстой гэж үү? Ямар ч хүн боломж байвал хүүхдэдээ тусал-на биз дээ. Яагаад ч юм хүмүүс намайг ямар ч авъяасгүй мөнгөөр тоглож Би алдартай болох ёстой хэмээн хэлдэг охин гэж боддог. Үнэн хэрэгтээ бодит байдал огт өөр байсан шүү дээ. Би бүр багаасаа л тайзан дээр гарч дуулахыг мөрөөдсөн. Яагаад гэвэл авъяастай. Цагтаа Лена Зосимоваг нэрд гаргах гэж хич-нээн их хөрөнгө зарлаа. Алдартай болж чадаагүй шүү дээ.
-Хөрөнгө оруулалт нь дуусчихсан юм болов уу?
-Хөрөнгө оруулалт үүнд ямар ч хамаагүй. Би атаархсан хүмүүсийн яриагтоохгүй байхаар шийдсэн. Намайг ямарч авъяасгүй гэж ярина л биз. Цагтаа би чинээлэг амьдралтай гэдгээсээ ичдэг байлаа. Москвад сурч байхдаа хичээл тарахад намайг авах гэж бие хамгаалагч машинтайгаа ирэхэд ангийнхан болон багш маань мэдчих вий гээд ихэд санаа зовдог байсан. Тиймээс хичээл тараад хүний нүд хариулж байгаад сургуулийн хашааны хаалга хүртэл маш хурдан гүйж машиндаа суудаг байлаа.
-Чамайг маш даруухан гэж хүмүүс ярьдаг. Чи үнэхээр тиим даруухан хүн үү?
-Даруухан буе санагдаж магадгүй. Гэхдээ би өөрийгөө маш даруухан гэж боддог. Хүмүүстэй харилцахдаа их зан гаргаж, орилж, ширээн дээр бүжиглэж, архи ууж, тамхи татдаггүй. Ер нь бусдаас онцгойрох дургүй.
-Даруухан зан нэрд гарсан дуучныг чимдэг үү?
-Үгүй байх л даа. Манай эстрадад чинь даруухан хүн бараг байхгүй шүү дээ. Миний даруухан зан зарим хүний уурыг хүргэдэг. Гэхдээ хүмүүс ихэвчлэн над дээр хүрч ирээд Чи ямар сайн охин бэ гэж хэлдэг. Энэ нь муу гэж үү?