ӨНГӨ – БИДНИЙ ЗАН ТӨРХ

Тэгээд учра-лын улаан сарнай гэж бэлгэд-дэг. Улаан өнгө дулаан сэтгэгдэл төрүүлнэ. Харин улаан өнгө зүрх судасны цохилтыг түргэсгэж, цусны даралтыг ихэсгэдэг, нүдний хараанд муугаар нөлөөлөх ядраах зэрэг сөрөг нөлөө бий гэж үздэг.
Шар өнгө Энэ өнгө бол аз жаргал, баяр баясгалан бэлгэд-дэг. Тийм учраас дэлхийн бараг бүх улсын такси шар өнгөтэй байдаг байна. Манайд ч шар такси бий. Мөн дэлхийн томоо-хон машин түрээслэх фирмүүд машиндаа энэ өнгийг сонгодог байна. Монголчууд шар өнгөнд дуртай, тийм учраас Алтан шар намар, Алтан шар зам гэлцдэг. Бас салж явах, эргэн амар мэнд уулзахын бэлэгдэл болгодог байна.
Цагаан өнгө Тогтвортой итгэлтэй сэтгэгдэл төрүүлнэ. Тийм учраас эмч сувилагч нар цагаан өмсгөл өмсдөг. Монгол хүн цагаан өнгийг бэлэгшээнэ. Цагаан өнгө ариун гэсэн утгатай.
Цэнхэр өнгө Тайван байд-лын бэлэг тэмдэг мөн. Цэнхэр өнгө цусны даралтыг бууруулна. Барууны зарим хотуудад том том гүүрийг цэнхэр өнгөөр будсан байдаг нь хэн нэгэн амиа хорлох гэсэн хүнийг тайвшруулах гэж тэр юм.
Хар өнгө Энэ бол хүч ча-дал, хүсэл эрч хүчийг бэлгэд-дэг. Хар өнгө бол хүнд, гэхдээ аливаа ёслолд цагаан өнгөтэй хослон их хэрэглэдэг.
Ногоон өнгө Хүнд итгэл төрүүлдэг өнгө гэж судлаачид тогтоожээ. Тийм учраас дэл-хийн олон банк но-гоон өнгийг ямар нэг байд-лаар сонгосон байдаг байна. Амралт, унтлагын өрөөнд ногоон өнгө зонхилж, байвал санаа сэтгэл амарч, амгалан тайван сайхан байх болно. ногоон өнгө бас ходоод гэдэсний хямрал, өвдөлтийг аажмаар намдаадаг гэж үзжээ. Ногоон өнгө байгаль дэлхийн үндсэн нэг өнгө. Ногоон модон ой, ногоон зүлэг, ногон гацуур ямар сайхан байдаг билээ.
Гүн ягаан өнгө Хүний са-наа сэтгэлийг тайван бус болгож айх сэтгэл төрүүлдэг. Ялангуяа эмнэлэгт тохирохгүй гэж үздэг.
Хар хөх өнгө Төгсөшгүй, дуусашгүй са-нааг илэрхийлж, алдар хүн-дийг дагуулдаг өнгө хэмээн үздэг. Тийм учраас том том үйлдвэр фирмүүд энэ өнгийг ашиглаж нэр хүндээ бататгадаг байна.