Царайлаг эрчүүд эрүүл хүүхэд төрүүлэх чадвартай гэж үнэн үү?

Валенсийн их сургуулийн эрдэмтэд 66 эрэгтэй, 66 эмэгтэй залуусыг туршилтанд оруулжээ. Туршилтанд оролцсон эрчүүдийн зургийг бүсгүйчүүдэд нь үзүүлж царай зүсэнд нь дүгнэлт өгүүлсэн гэнэ. Мөн энэ үеэр тэдгээр залуусын үрийн шингэнийг лабораторид шинжилсэн байна. Шинжилгээгээр хамгийн эрүүл, хөдөлгөөн сайтай үр тогтох магадлал ихтэй үрийн шингэнтэй 12 залуу тодорчээ. Хамгийн сонирхолтой нь тэд бас бүсгүйчүүдэд таалагдаж царайлагт тооцогдсон залуус байсан гэнэ. Тэгэхээр эмэгтэй хүн эр хүний царай зүсээр нь эрүүл мэнд, бэлгийн чалхыг нь тодорхойлсон гэсэн үг юм. Үүнийг эрдэмтэд тайлбарлахдаа байгаль эх өөрөө сайн удамтай хүнийг нүдэнд дулаахан гадаад төрхтэй байхаар зохицуулсных гэж үзэж байгаа юм байна.
Харин Английн эрдэмтэд эмэгтэйчүүдийн тухайд бас нэгэн сонирхол татахаар санаа дэвшүүлж байна. Юу гэвэл эмэгтэй хүний дуу хоолойн өнгө гадаад төрх хоёр харилцан уялдаа холбоотой байдаг гэнэ. Ноттингемийн судлаачид 30 залуу эмэгтэйн дуу хоолойг хальсанд бичээд эрчүүдэд сонсгожээ. Энэ туршилтын дараа тэдэнд нөгөө дуу хоолойгоо сонсгосон эмэгтэйчүүдийнх нь гэрэл зургийг үзүүлсэн байна. Ингээд эрчүүд эхлээд дууг нь сонсоод таалагдсан бүсгүйчүүдийн царай нь маш аятайхан амьтад байгааг анзаарчээ. Тэгэхээр сайхан эмэгтэй гэдэг ялдам хонгор дуу хоолойтой байдаг байх нь.
Мөн олон жил ажилласан эмч нарын хийсэн дүгнэлтээр царай зүс сайтай хүмүүс өвчлөх нь бага байдаг гэнэ шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button