Дурласан бүсгүй чинь таныг тоохгүй байна уу?

Эр хүний 13 мэх гэж байдаг шүү дээ. Та энэ бүхнийг хэрэглээд үр дүнд хүрэхгүй байгаа юм биш биз. Тэгвэл битгий сэтгэлээр унаарай. Түүний сэтгэлийг татах ямар нэг арга байж л таараа. Гэхдээ танд бүсгүйчүүдийн сэтгэлийн нэг нууцыг дэлгэе.
Эмэгтэй хүн ямагт омог бардам байдаг. Яагаад гэвэл тэднийг үргэлж л хэн нэг залуу эргүүлж байдаг учир тэд энэ байдалдаа дасан зохицдог. Тиймээс таныг араас нь гүйх тусам улам үнэд орж, цаашилдаг.
Аяндаа олдсон чихэрнээс, арай гэж олдсон ааруул дээр гэгчээр дурлаад, эргүүлээд байгаа залуугаа тоохгүй байж, харин ч өөрт нь тоомжиргүй ханддаг залууг сонирхож байдаг. Тиймээс та эргүүлэхдээ ч учиртай байх хэрэгтэй. Мэдээж түүндээ сайхан сэтгэгдэл төрүүлэхээр, сэтгэлийг нь татахаар зүйлийг хийхээс гадна үнэхээр л тэр бүсгүйгээ өөрийн болгоё гэж бодож байвал эхнээсээ тактик-тай байх хэрэгтэй.
Анх уулзсан цагаасаа л түүнд үнэн сэтгэлээсээ дурласанаа ойлгуулж, аль болох романтик байх хэрэгтэй. Түүнийхээ төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй гүй. Магадгүй ингэлээ гээд танд хандах хандлага нь өөрчлөгдөхгүй байсан ч хамаагүй. Сүүлд алхам тутамд нь бодогдохоор, сэтгэлд нь хоногшихоор зүйл хий. Хаана ч явсан чамтай хамт ингэж явсан шүү гэж бодогдохоор дурсамж үлдээгээрэй.
Тэгээд санасандаа хүрч чадахгүй бол гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга бол. Гэхдээ түүнийг үзэн ядалгүй, өс хонзон саналгүй зүгээр л таг болчих. Гэхдээ хэсэг хугацааны дараа түүнийгээ өөрийн болгоно гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.
Энэ цагаас эхлэн та мөрөөдлийн бүсгүйдээ үгүйлэгдэж эхэлнэ. Нөгөө их хайр дурлалаа зарлаад, хөл алдах шахан эргүүлээд байсан залуу нь гэнэт алга болчихоор гайхаж, бас үгүйлж эхэлдэг. Ингээд л таны биш түүний шаналах ээлж ирдэг юм. Yргэлж л хамт байж өөрийг нь халамжлах сайхан байсан болохоор тэр таныг цаг ямагт үгүйлнэ.
Ийнхүү хэсэг хугацаанд өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлж байгаад нэг л нартай өдөр яваад оч. Тэгээд түүнийг зовоохгүй гэсэндээ ийм алхам хийсэн, гэхдээ хамт байсан мөч бүхэн бодогдоод байна гэдгээ илэрхийл. Гэхдээ түүнийг өрөвдөхөөр, ойлгохоор байдалтай байх хэрэгтэй.
Хэрвээ тэр бүсгүй чинь омог бардам зантай бол өрөвдүүлж болохгүй. Тэгвэл энэ надгүйгээр байж чадахгүй юм чинь ингээд л хэзээ ч байсан гүйгээд ирнэ гээд харин ч бүр тоохгүй шүү. Зүгээр л энгийн байдалтай уулзаж, жирийн зүйл ярих хэрэгтэй. Тэгээд дараагийнхаа алхмыг хийгээрэй. Ер нь хүний зан аашинд нь тааруулан зөв харьцах хэрэгтэй. Ямар ч байсан та хэсэг хугацаанд алга болсноор үр дүнд хүрэх болно гэдгийг дахин сануулъя.

Бүү унжгар загна!
Сэтгэлээр унасан хүнийг хайрлахад хүнд байдаг. Хайр дурлал таныг аз жаргалтай болгох ёстой ч танаас өөрөөс тань олон талаар шалтгаална. Маньяк уу, хун тайж уу?

Би өөрийгөө ч мэдэхгүй болтол ухаангүй дурласан. Өдөр, шөнөгүй бодно. Машиныхаа радиог асаахад түүний тухай л дуу хадна. Утас дуугарахад түүнийг байгаасай л гэж бурханд мөргөнө. Энэ эмэгтэй миний оршин буйг ч бараг ажиглахгүй юм. Бүр толгойгоо алдаж гүйцэх нь гэж мэддэг ч өөрийгөө яаж ч чадахгүй нь гэж сургуулийн багш эр өөрийн ухаангүй дурлалаа надад зураглан өгүүлсэн юм.
Маньяк маягийн хайр голдуу хариултгүй байдаг. Таны сонгосон бүсгүй таныг үнэхээр ухаангүй болсныг мэдрээд хайрлахаас ч айх болно

Бүү залхаа!
Өөрийг нь гажиг амьтан бус, хүрч болшгүй хунтайж хайрлаж байна гэж эмэгтэй хүн бодохыг хүсдэг.

Асаад л унтарчихдаг
Тэр эмэгтэйг хараад л түүнтэй гэрлэнэ гэж ойлгосон. Анх уулзахдаа энэ тухай хэлбэл бодъё гэж амлалаа. Өөр хүнтэй болчихвий гээд байнга уулзах боллоо. Бид бүхий л баяр, амралтынхаа хэдэн жилийн төлөвлөгөөг ч гаргасан. Ингээд гурван долоо хоногийн дараа хуримаа хийхэд л түүний хөрч эхэлснийг би ажигласан. Надтай аль болох цаг бага өнгөрөөх шалтаг ч хайдаг болов. Удалгүй бөгжөө эргүүлж өгөхдөө, чи хайраараар намайг боомилох нь дээ гэж хэлсэн дээ .
***
Олон эрчүүд хэт их яардаг.
Эрчтэй дүрэлзсэн хайр дурлал өөрийгөө амархан унтраачихдаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button