Амталж шарсан гахайн мах

1.Гахайн махыг томхон хэрчинэ. Жүржийг хальснаас нь цэвэрлэж, шүүсийг нь шахаж авна.
2. Жүржийн шүүс, солонгос цуу, ургамлын тосны талыг хольж сайтар хутгаад жижиглэн бяцалсан сармис нэмж маханд хийж 15 минут байлгана.
3. Махыг ургамлын тосонд хоёр талыг нь тус бүр 3 минут шараад авч, дулаан газар тавина.
4. Хайруулын тавганд үлдсэн махны шүүсэнд шөлийг нэмж хутгаад жүржийн шүүс, цуугаа нэмж, буцалгасны дараа гурил хийн өтгөрүүлнэ. Гахайн махыг таваглаж, сүмсээ хийгээд, жүрж яншуйгаар хачирлаад чанасан гоймон нэмж ширээнд тавина. Энэ хоолыг хийхэд 30 минут хангалттай.

Бүрмэл шарсан мах
Гахайн өвчүү, хааны махнаас 1,5 см-ийн зузаантай хэрчим мах зүсэж авна. Зүсэж авсан махыг усаар норгож, нимгэн болтол нь давтаад, давс, повоор цацаж амт оруулна. Дараа нь зуурсан өндгөнд дүрж шаргал болтол нь хуурсан гуриланд өнхрүүлж тосонд шарна. Шарсан махан дээрээ вандуй, жижиг хавтгай хэрчсэн сармис цацаж, ногооны хачиртай олгоно.
Орц Гахайн мах 150 гр, өндөг 1 ш, ургамлын тос 10 гр, хуурсан гурил 20 гр, давс, повоор, сармис хэрэглэх хэмжээгээр.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button