Авилгалын хуулиа боловсруулчихвал…

Тус зөвлөлийнхөн энэ удаад ирэх жилийнхээ ажлын төлөвлөгөөг өчигдөр хэлэлцэв. Долоо хоногийн өмнө уг зөвлөлийнхөн төлөвлөгөөнд тусгах саналуудаа хэлэлцсэн аж.
Энд авилгалын эсрэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, сургалт семинар зохион байгуулах гэх мэт олон асуудлууд тусгагдаж. Харин зөвлөлийн гишүүдийн зүгээс цагдааг техник технологиор хангана, бичил төслийн уралдаан зарлана ч гэх шиг хэтэрхий өргөн хүрээтэй, блон ажил тусгахаас илүү Авилгалын эсрэг хуулиа боловеруулан УИХ-даа өргөн барьж чадвал л бидний гол ажил биш үү гэсэн санал гарав. Мэн орон нутгийн удирдлага, албан тушаалт нуудыг семинарт хамруулна л гэж байна. Нэг л их семинар хийгээд л байдаг үр өгөөж нь хаана байна гэсэн гашуун үнэн сонсогдов. Авилгалын эсрэг семинар хийлээ гэхэд яг юу хийх ёстой, ямар бодлого баримтлах ёстой юм бэ гэдэг чиглэлээ хэлж чадахгүй, өөрөөр хэлбэл хуулиа боловеруулаагүй байж үр дүнтэй ажиллах уу гэсэн асуулт гарч байв.
Дөрвөн жил дуншиж буй Авилгалын эсрэг хууль үндсэндээ ганцхан зүйл буюу Авилгалтай тэмцэх байгууллага байх шаардлагатай юу үгүй юу гэдэг дээр санал хуваагдан нэгдмэл байр суурьт хүрч чадахгүй байгаагаас ийн гацаад байгаа билээ. Хүний эрхийг хангах чиглэлийн болон авилгалын асуудал ч хамрагддаг. Хүний эрхийн комисс, Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх гэх мэт байгууллагууд байдаг. Дээрээс нь Авилгалтай тэмцэх байгууллага гээд нэг л их олон төсөв, төслийн цуглуулга болох вий гэсэн санаа.сонсогдож байсан. Авилгалтай тэмцэх зорилготойгоос хойш хэнд ч үл худалдагдам цалин хангамжтай албадтай байх ёстой энэ байгууллага авилгалтай тэмцэх бус хахууль идэгч бас нэгэн аппарат болох вий гэсэн болгоомжлолыг энд мэн дурдаж байв.
Түүнээс гадна төрийн албаны мэдээллийг нээлттэй болгох, Сонгуулийн хуулийг өөрчлөх гэх мэт асуудлуудыг ч тусгахыг санал болгож байв. Хөрөнгө орлогоо нийтэд ил зарлах, хандив зарцуулалтыг ил болгох гээд зоосон талаасаа Сонгуулийн хууль нь Авилгалтай тэмцэх зөвлөлийн анхаарлыгтатах асуудал байх ёстой гэсэн тайлбар байгаа юм.
Төрийн мэдээллийг нээлттэй болгох талаар Глоб интернэйшнл төрийн бус байгууллага сүүлийн хоёр жил ажиллаж загвар хуулийг боловсруулаад байгаа. Иргэн Дорж, оюутан Дондог Төрийн сангийн зээлд хэдэн хүн хамрагдаж байгаа, хэчнээн төгрөг зарцуулагдаж байгаагаас эхлээд мэдвэл зохих олон мэдээллээсээ өдгөө таслагдаад байгааг гишүүн С.Оюун дурдав. Зөвлөлийн гишүүн, сайд П.Цагаан ч Ерөнхий сайдын зөвлөхийнхөө хувьд гүйцэтгэх засаглалым таргүүндээ шаардлагатай зарим мэдээллийг авах гээд гурав хоног бараагүй. Учир нь яамны сайд болон төрийн нарийн бичгийн даргын зөвшөөрөл шаардлагатай байдаг гэсэн тайлбарыг авсан. Төрийн сайд нь мэдээлэл авч чадахгүй байхад жирийн иргэн ямар байх нь тодорхой гэж хэлж байсан. Энд мөн төрийн болон тухайн албан байгууллагын нууцын тухай асуудал бас хөндөгддөг. Харин юуг нууц гэх нь тодорхойгүй, бүр нууцад хамрагдах зүйлсийн жагсаалт нь ч өөрөө нууцын зэрэглэлтэй болчихдог . учир аливаа бүхэн ил, трд нээлттэй байснаар авилгалаас алслагддаг зарчимд сөргөөр нөлөөлж байгааг зөвлөлийн гишүүд сануулж ирэх жил энэ талаар үр дүнтэй ажлууд хийх санал гаргав.
(өдрийн сонин 2004.12.21 312)