Хамгийн шилдэг нь Ziрро

Асаагуур нь одоогийн төвшинд хүртлээ асар урт хугацааг туулсан баина. Ингэхдээ техникийн шинэчлэл, дэлхий нийтэд ноёрхож буй тухайн үеийнхээ соёлтой сапшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн юм. Харин тамхи татах нь нийтийн дунд элбэгсэх тусам асаагуурын шаардлага ихэсчээ. Сүүлд асаагуурт металл нэмэгдэж, янз бүрийн загвартайгаар үйлдвэрлэх болов.
XҮII зууны эхний хагаст асаагуурын тусгай брендүүд бий болж, зах зээлд нэвт-рүүлэх болсон байна. Одоо хамгийн нийтлэг байгаа асаагуур нь авсаархан, нэг удаа-гийн бөгөөд маш өвөрмөц хийцтэй болжээ.
Хамгийн сайн асаагуур нь Ziрро юм. Анхны Ziрро 1932 онд үйлдвэрлэгджээ. АНУ-ын Пенсильвани мужийн Бренд порт хотын зохион бүтээгч Жорж Гранд түүнийг хийжээ. Харин анхны бутан газ бүхий асаагуур 1933 онд үйлдвэрлэгдсэн. Тухайн үедээ дэлхий дээр хамгийн олон хувь зарагдаж байсан асаагуур нь энэ байсан аж. Асаагуурын хамгийн гол ажиллагааны систем нь газыг даралтын цоргоор нь
хяналттай гаргадаг болгожээ. Мэн газын температурыг хязгаарлаж чадсан. Харин Ziрро асаагуур нь 1930-аад оны үед үйдвэрлэгдсэн бөгөөд тухайн үед хүмүүс ихээр сонирхон элбэг хэрэглэгдэж жилд 500 гаруй сая ширхэг борлогддог байжээ. Гэхдээ энэ нь маш бага тоо юм.
Салхинд унтрахаас хамгаалагдсан асаагуур зах зээлд 1980-аад онд нэвтэрсэн. Уг асаагуурыг олон жил судалсны эцэст бүтээсэн гэдэг. Үүнийг тамхи татагчид ихэд сонирхон авч байв.
1993 оноос хойш хялбар хурдан асдаг бидний хэрэглэж буй шинэ асаагуур бүтээгдсэн байна.
(өдрийн сонин 2004.12.21 312)