Урлаг-Хивс-Хэрэглээ шинэ хандлагыг тодорхойлж байна

Бизнесийн орчин үеийн хэв загварыг тодорхойлж буй энэ хэлбэр нь хэрэглэгчдийн улам бүр нарийсч буй олон талт хэрэгцээнд чиглэсэн үйлдвэрлэлийн шинэ технологи гэдэг утгаараа хивсний үзэсгэлэнгийн онцлогийг тодотгож байгаа юм. Үзэсгэлэнд дэлгэн тавьсан хивс-нүүд ерөнхийдөө үндэсний уламжлалт, классик, абстракт чиглэлээр бүтээгдсэн өвөрмөц хийц бүхий бүтээлүүд байхын зэрэгцээ зориулалтаараа ердийн хэрэглээний, бэлэг дурсгалын гэхчилэн баялаг агуулгатай аж. Тухайлбал, тус компанийн дизайнер, зураач Б. Сайханбаярын бүтээл Цагаан өвгөн нэртэй хивсний уран сайхны шийдэл нь гэхэд л монгол зургийн аргыг хивсэн дээр гаргаж иреэн байх жишээтэй. Мөн эртний сүг зургийн сэдвииг ашиглан түүний үндсэн барил дээр уран сайхны гажилт хийсэн бүтээлүүд ч байх аж. Эдгээрт тус компанийн дизайнер, Болгарын мэргэжилтэн А.И.Климовын бүтээлүүд зонхилж байна. Эдүгээ нас сүүдэр 70 дөхөж буй тэрбээр Болгарын ардын зураач бөгөөд Эрдэнэт Хивс компанид гурван жил ажиллаад саяхан нутаг буцжээ. Үзэсгэлэнгийн үеэр олны таашаалд нийцеэн хивсний дуудлага худалдаа болох юм байна. Сонирхуулахад, хивснүүд хэмжээнээсээ хамаараад 15 000- 260 000 төгрөгийн үнэтэй аж. Түүнчлэн Урлаг-Хивс-Хэрэглээ хэмээх энэхүү анхны үзэсгэлэн ирэх 2005 оны хивсний ерөнхий чиг хандлагыг тодорхойлж байгааг мэн дурдъя. Цаашид уг үзэсгэлэн жил бүр зохион байгуулагдах бөгөөд тухайн жилийнхээ хиесний хийц загварыг тодорхойлогч нь болох зорилготой гэнэ. Манай үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд энэхүү үзэсгэлэнгийн гол ололт нь гэвэл, ахуй оюуны хэрэгцээ нийлэгжиж буй орчин үеэ соргог мэдэреэн, зевхөн сурталчилгаагаа төдийгүй маркетингийн бодлогоо цогцоор нь дэлхийн зах зээлийн нийтлэг характерт хандуулсан анхны эхлэл боллоо. Үзэсгэлэн энэ сарын 27-н хүртэл үргэлжлэх юм.
(өдрийн сонин 2004.12.21 312)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button