Монгол Улс АНУ-ын мянганы сорилтын корпорацид төсөл, хөтөлбөрүүдээ өргөн барилаа

Энэхүү төсөл хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлөх чадвартай, тодорхой үр дүнд чиглэсэн байх ёстой хэмээн АНУ-ын Мянганы сорилтын корпорациас зөвлөсний дагуу Монгол улсыг бүхэлд нь хамарсан олон нийт, салбар бүлгүүдийн хэлэлцүүлгүүд дээр үндэслэгдэн хийгдсэн юм.
Энэ тухай Ноён Пол В. Эплгарт Монгол улс 2005 оны Мянганы сорилтын сангийн санхүүгийн жилд дахин шалгарсан тухай Монгол улсын ерөнхийлөгчид мэдэгдээд, Монгол улсын өргөн барьсан төсөл, хөтөлбөрүүд нь МСС-ийн2004, 2005 оны батлагдсан санхүүгийн хөрөнгөнөөс санхүүжигдаж цаашдын үр дүн нь өргөн барьсан төслийн саналд тулгуурлах болно гэжээ.
Төсөл хөтөлбөрүүд нь Монгол улсын ерөнхийлөгч болон Монгол улсын Засгийн газраас дэмжигдэн сайшаагдсан болно.
Бизнесийн хөгжлийн салбарт Бизнесийн хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал болгож байна. Тус хөтөлбөр нь хувийн бизнесийг хөгжүүлэхэд шаардлагатай урт хугацаатай зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бүтээмж өндөртэй хөрөнгө оруулалтыг дэмжих, зээлийн баталгаа, хувьцаагаар хөрөнгө оруулах зэрэг санхүүгийн шинэ механизмуудыг хөгжүүлэх, тэдгээрийг зах зээлд нэвтрүүлэх зорилготой болно. Үүний сацуу бизнес эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх төрөл бүрийн сургалт, сурталчилгааны арга хэмжээг тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
Боловсролын салбарт Үндэсний зөвлөлөөс эдийн засгийн хурдацтай хөгжлийг хангах, хү-ний нөөцийг хөгжүүлэх зорилго бүхий гурван хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Эдгээр нь Англи хэлний боловсролын нээлттэй тогтолцоо, Эдийн заегийн өсөлтийг хангах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх төсөл, Залуучуудын мэргэжил сонгох зөвлөгөө өгөх, ажиллах ур Чадварт сургах хөтөлбөр зэрэг болно. Эрүүл мэндийн салбарт лавлагаат төв бүхий оношлогоо, эмчилгээний төв байгуулах төслийг өргэн барихаар бэлдсэн. Төслийн хүрээнд оношлогооны чиглэлээр мэргэшүүлэх болон чадавхийг дээшлүүлэх тасралтгүй сургалтын тогтолцоог бүрдүүлж, оношлогооны төвийг түшиглэн эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн бааз байгуулах, мэдээллийн технологийн дэвшлийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлүүдээр Дэд төслүүд хэрэгжүүлэх юм. Олон нийтийн саналууд дээр үндэслэн гарч иреэн нэг салбар бол дэд бүтэц бөгөөд дэд бүтэцдээ зам тээврийн асуудал ихээхэн тавигдаж байсан болно. Энэхүү саналуудад тулгуурлан УБ-ЛҮН-Эрдэнэсант чиглэлийн 176 км хатуу хучилттай замд шинэчлэл хийх төслийг Монгол улс санал болгож буй ба уг зам нь Монгол улсын хамгийн их ачаалалтай замуудын нэг юм.
(өдрийн сонин 2004.12.21 312)