Хожимдсон засгийн газар

Энэ материалтай холбогдуулан олон хүн санал бодлоо илэрхийлж байгаа. Түүний нэгэнд Засгийн газрын шадар сайд Ч. Улаан орлоо. Тэрээр өчигдөр сэтгүүлчдийг өрөөндөө дуудан дээрх сэдвээр өөрийн санал бодлоо хэлсэн юм.
Тэрээр, энэ асуудал Японы Марубени болон Монголын Буян компанийн хооронд үүссэн өрийн төлбөрт манай Засгийн газар унахгүйн тулд өмгөөллийн хөлсөнд төлсөн 272 сая төгрөгтэй холбогдож байх шиг байна. Энэ талаар тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргаж, УИХ-д ч танилцуулж хянуулж, батлуулж ил тодоор явагдсан тул хүн бүр сайн мэдэж байгаа байх. Б.Жаргалсайханд өгсөн юм байхгүй хэмээн учирлалаа. Буян компанитай холбогдох 18 тэрбум төгрөгийн өрийн төлбөрт Монголын Засгийн газар орж болзошгүй маргаан үүссэнийг шадар сайд нот-лоод энэ талаар улсаа хамгаалах шүүх хурал дээр өөрсдийгөө өмгөөлүүлеэн Английн Ричард батлер компанийн хөлсөнд 272 сая төгрөгийг шилжүүлж өөрсдийнхөө хуйвалдсан үйл ажиллагаанаас үүдэн хувийн нэгэн компанийн өмнөөс бидний татвараас бүрдсэн улсын төсвийн хөрөнгийг харийн нэгэн компанид төлсөнөө батлав. Тэгснээ өтгөн хатавч
өмхийгөө тавьдаггүй гэгчээр уг нь цаад маргаан нь Буян компанитай холбоотой бо-лохбос биш дээрх төлбөрийн тухайд бол энэ нь манай Засгийн газар, Ричард баттлер-ийн хооронд гэрээ-гээр гүйцэтгэсэн ажил, Буян компанид огт хамаагүй асуудал юм шүү хэмээн хэргийн эзэн Б.Жаргалсайханд ер хир халдаасангүй. Мэн энд нэр заагдан холбогдож буй тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаярыг Ер нь Ерөнхий сайд гэдэг чинь хөрөнгө мөнгө захиран зарцуулах субьект биш, хэнд хөрөнгө мөнгө зарцуулах өгөхийг шийддэг хүн ч биш. Ердөө л Засгийн газрын хуралдааныг даргалдаг хүн шүү дээ хэмээн ямар ч логикгүй тайлбар хийснээр намынхаа даргыг хамгаалаад авахаа мартсангүй.
Цааш нь тэрээр Бид энэ төлбөрөөс дундаас нь идэж уусан, нөхөр Жагаад өгсөн явдал байхгүй. Тэр сэтгүүл-чийн (Г.Дашрэнцэнг хэлж буй бололтой) тараасан бичиг чинь ердөө л Засгийн газрын нөөц хөрөнгийг зарцуулсан тайлан л байна лээ. Уг нь нууц биш л дээ. Миний өмнө ч байж л байна. Сэтгүүлч та бүхэн авч болно. Гэхдээ би үүнийг одоо та нарт тарааж өгч чадахгүй, болохгүй. Бичиг баримт та-раах дүрэм журам бий. Тэр дагуу та бүхэн авах ёстой газар болох Сангийн яамнаас нь аваарай гэснээр түүний хийлгэсэн мэдээллийн цаг өндөрлөсөн юм. Н.Энхбаярын Засгийн газар, түүний Сангийн сайд байсан хүн энэ бичгийг тухайн үед тараагаагүйгээр нь сэтгүүлч бид Хожимдсон Засгийн газар гэж нэрлэхээр шийдсэн юм. Ямартай ч тухайн үед энэ бүх асуудлыг сайн мэдэж байсан Ч.Улаан сайд сэтгүүлч Г.Дашрэнцэн-гийн бичсэн нийтлэлд дур-дагдсан Н.Энхбаярын Засгийн газрын нөөц хөрөнгөөс Б.Жар-галсайханы Буян компанид энэ оны долдугаар сарын 7-ны өдөр 179 дүгээр тогтоолоор шилжүүлеэн 260 сая, мэн наймдугаар сарын 5-ны өдөр 174 дүгээр тогтоолоор Орон нутгийн театр, чуулгыгхегжим, дуу чимээний техник хэрэгсэл болон кино проектороор хангах талаар БСШУЯ, СЭЗЯ, Буян компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу шилжеэн 479 сая төгрөгийн талаар юу ч дуугарсангүй. Буян компани хөгжмийн техник хэрэгсэл мэддэг учраас л энэ мөнгө тэднээр дамжин орон нутгийн театруу-дад очсон байх гэснээс өөр тайлбар хэлж чадсангүй.
Харин дээр өгүүлеэн, Н.Энхбаяраас Б.Жаргалсайханд очсон гэх хоёр сая ам.долларын асуудлын талаар шалгалт хийх эсэх, УИХ дээр асуулга тавигдах эсэхийг тэрээр мөн хөндсөнгүй. Энэ утгаар дээрх асуудал Засгийн газрын зүгээс бүрхэг хэвээр, харин олон түмэнд нээлттэй хэвээр үлдэв.
(өдрийн сонин 2004.12.21 312)