Цахилгаан, дулааны үнэ хэзээ нэмэгдэхииг баасан гаригт шийднэ

Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас энэ өвлийн улиралд цахилгаан дулааны үнийг нэмэхгүй байхыг Түлш, эрчим хүчний сайдад үүрэг болгож, захирамж гаргасан. Гэвч ЭХЗГ-ын Зохицуулагчдын зөвлөл энэ сарын 24 буюу ирэх баасан гаригт хуралдах хуралдаанаараа цахилгаан, дулааны үнийг хэзээ, хэрхэн нэмэх асуудлыг хэлэлцэж шипдвэр гаргахаар болоод байгаа аж. Энэ талаар тус газрын Үнэ тарифын албаны дарга М.Ганчимэгээс тодруулсан юм.
-Саяхан Засгийн газраас захирамж гаргаж үнийг нэмэхгүй байх бүх арга хэмжээг ав гэсэн шүү дээ. Тэ-гэхээр цахилгаан, дулааны үнийг яг хэдийнээс нэмэх вэ?
-Нүүрсний уурхайнууд нүүрснийхээ үнийг арваннэгдүгээр сарын 16-наас нэмэгдүүлсэн байгаа. Дулааны цахилгаан отанцууд уг нэмэгдсэн үнээр өнөөг хүртэл нүүрсээ авч байна. Иймээс станцуудын байдал хүндэрч алдагдалд орж байгаа юм. Энэ баасан гаригийн Зохицуу-лагчдын эөвлөлийн хуралдаа наар уг асуудлыг хэлэлцэхээр болсон. Хэдийгээр Засгийн газрын захирамж гарсан ч гэсэн үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлс хэвээр байна. Бүх нөөц бололцоог шавх гэсэн үүргийг бид өмнө нь ч өгч байсан, одоо ч өгсөөр байна. Гэвч нэмэхээс өөр аргагүй байдалд хүрээд байгаа гэдгийг ойлгох хэрэгхэй. Ялангуяа манай цахилгаан станцуудын байдал хүндэрч байна. Энэ удаагийн хуралдаанаар компанийн дотоод болон хэрэглэгчид очих үнэ хэдэн төгрөгөөр хэзээнээс нэмэгдэх вэ гэдгийг эцэслэн шийдэх болно.
-Танайхаас урьдчилсан байдлаар нэмэгдэх хэмжээг хувиар тооцон гаргаж бай сан. Засгийн газрын захирамж гарсан тул өвлийн улиралд бус ирэх гуравдугаар сараас ч юм уу үнийг нэмэгдүүлэхдээ энэ хугацааны зардлыг тооцож урьд гаргасан хувиа нэмэгдүүлэх болов уу?
-Урьдчилсан тооцоо үндэслэлтэй. Гэхдээ бид хугацаа хойшилж байна гээд хэрэглэгчдэд дарамт үүсгэхгүй. Ер нь бид эн тэргүүнд хэрэглэгчийн эрх ашгийг тавьдаг гэдгийг хэлэх байна. Тиймээс ч бид үнэ нэмэх болсон талаар олон янзын хэлэлцүүлэг хийж, тэнд яригдсан асуудал, тавигдсан санал бүрийг судалж үзсэн байгаа.
(өдрийн сонин 2004.12.21 312)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button