Шинэ удирдлагуудыг дүрмийн дагуу сонгосон

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж шинэ удирдлагыг намын дүрмийн дагуу Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн олонхиор шийдсэн гэж мэдэгдэв. ҮЗХ-ны хурлыг намын дүрмийн дагуу сарын өмнө намын хуучин дарга М.Энхсайхан зарласан ч энэ сарын 8-нд хурлыг хойшлуулж зөвлөлгөөн зарласан аж. Энэ шийдвэр нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл болсон гэж Намын байгуулалтын байнгын хорооноос үзсэн тул тогтоол гаргаж уг шийдөэрийг хүчингүй болгосон байна. Учир нь дүрмэнд намын дарга ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулах эрхтэй боловч түүнийг хойшлуулах, өөрчлөх эрх байдаггүй аж. Тиймээс анх энэ сарын 18-нд зарласан ҮЗХ-ны хурлыг хүчин тө-гөлдөр гэж үзсэн байна. Ингээд ҮЗХ-ны хурал хийх болтол намын дарга М.Энхсайхан хурлыг орхин явсан аж. Түүнийг дуудаад ирээгүй тул хурал цааш үргэлжилж, намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудал тавигдсан байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гансүх ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өмнө нь тавиад байсан тул намын дарга М.Энхсайхан, дэд дарга Л.Гүндапай нарт итгэл үзүүлэх эсэх талаар нууц санал хураалт явуулжээ. Санал хураалтад ҮЗХ-ны нийт гишүүдийн 73 хувь нь оролцеоноос 121 гишүүн итгэл үзүүлэхгүи, дөрвөн гишүүн итгэл үзүүлж байна, нэг гишүүний санал хүчингүй болсон тул намын удирдлагад итгэл үзүүлээгүй аж. ҮЗХ-ны ээлжит хурал уржигдар болж 128 гишүүн оролцеон байна. Энэ хурлаас намын шинэ удирдлагыг сонгож, Үндсэн дүрмийн хороог Д.Ганхуяг, Т.Лхагва, Ц.Баярсүрэн нарын есөн гишүүнтэйгээр байгуул-сан аж. Мэн намын Гүйцэтгэх зөвлөлийг Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Да.Ганболд нарын 25 гишүүнтэйгээр сонгосон байна. Уг зөвлөлд намын удирдлагууд шууд ордог аж. Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон зүйлээ асуусан юм.
-Социалдемократ намыг яагаадтараасан, Ардчилсан нам ямар үзэл баримтлалтай нам бэ?
Р.Гончигдорж -МСДН бол өнөөдрийн Ардчилсан нам мөн. МҮАН бол өнөөгийн Ардчилсан нам. Энд ямар нэгэн нам тараагүй, ямар нэгэн нам алга болоогүй байгаа. Нам гэдэг бол түүнийг бүрдүүлеэн түүний гишүүн байгаад үзэл бодлыг илэрхийлж зохион байгуулагдсан тиим хүмүүсийн бүрдэл өнөөдөр Ардчилсан нам дотор байна. Тиим учраас өмнөх нам алга болж устаагүй. 2000 оны сонгууль юу харуулав гэхээр намууд тус тусдаа сонгуульд оролцож эв нэгдэлгүй байх нь болохгүй байна гэдгийг ухааруулсан тул намууд нэгдсэн. Тиймээс намын удирдлагууд энэ намыг нэгтгэхийн төлөө, өөрийн алдсан алдаагаа залруулах ёстой юм байна гэж үзсэн тул 2000 оны сонгуулийн дараагаар арванхоёрдугаар сарын 6-нд нэгдсэн нам байгуулагдсан.
-Энэ удаагийн ҮЗХ-ны хурал тушаалаар уу, гишүүдийн санаачилгаар хуралдсан юм уу. Шинэ дарга тамга тэмдгээ хүлээж авсан уу. Та намын Дарга болсноор ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн үг үү?
Ш.Түвдэндорж -Ардчилсан намын даргын тушаал дүрмийн дагуу нэг сарын өмнө зарлагдсан. Дундуур нь өөрөө дүрмийн буе шийдвэр гаргаж, түүнийг нь Намын байгуулалтын байнгын хороо хүчингүй гэж үзсэн тул өмнөх шийдвэр нь хүчин төгэлдер юм. Өөрөөр хэлбэл намын даргын шийдвэрээр хуралд-еан. Энэ удаагийн хурал дурмийн дагуу явагдсан гэдгийг хатуу хэлмээр байна. Үндсэн дүрмийн хороо нь намын дүрэмтэй холбоотой бүхий л асуудлыг хэлэлцдэг. Манай ҮЗХ-ны гишүүд жилд сая төгрөгийн хураамж төлдөг. Гэтэл Үндсэн дүрмийн хорооны гишүүд нь уг тат-вараа төлөөгүй байсан. Тиймээс дүрмээ зөрчсөн хүмүүс энэ хороонд байх утгагүй гэж би хэлеэн. Эдгээр хүмүүсийг эрх зүйн чадамжгүй гэж үзсэн болохоос огцруулаагүй. Мэн дүрмийн хороо нь дөрвөн жилийн бүрэн эрхтэй байдаг бөгөөд уг хугацаа нь энэ сарын 6-нд дууссан тул шинээр Үндэсний дүрмийн хороог зохион байгуулсан. Манай Намын байгуулалтын байнгын хороо нь шийдвэр гаргадаг байгууллага тул энд дүрэм зөрчсөн асуудал байхгүй.
Р.Гончигдорж -Намын шинэ даргаар нэр дэвшиж, сонгогдсон явдал бол өөр ямар нэгэн албан тушаалтай холбогдох бус Ардчилсан нам хүчтэй нам байж, намыг улам илүү дотоод ардчилалтай болгож, өнөөгийн байгаа төрийн эрх мэдлийн хүрээнд
өөрийн оролцоогоо улам бүр чадварлаг болгох, оролцогчийн хувьд, хянагчийн хувьд, дэмжигчийн хувьд, мэн шаардагч, шүүмжлэгчийн хувьд ийм л зорилгын үүднээс би нэр дэвшихийг зөвшөөрч намын дарга болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд тодорхой нэр дэвшигчийн асуудал өнөөдөр Ардчилсан нам дээр яригдах цаг хугацаа болоогүй байна. Харин үүнд бэлтгэх, бэлтгэлийг хангах, зохион байгуулалтын асуудал нь намын шинэ удирдлагын гол үүрэг байх болно. Тамга авах асуудал бол техникийн асуудал тул энэ дээр санаа зовохгүй байна. Юманд учир зүй гэж байдаг. Ардчилсан намын ҮЗХ-ны 70 гар/и хувийн бүрэлдэхүүний гаргасан шийдвэр, хуралдсан хурлыг үл хүндэтгэх тухай ойл-голт аль ч хүрээнд байхгүй Тиим учраас энэ техникийн асуудал болохоос маргаан биш.
-Ардчилсан нам бутарч байгаа гэж ойлгож болох уу. УИХ дахь эвелийн намуу-дын гэрээ үргэлжлэх үү?
Р.Гончигдорж -Намын өмнөх хурлуудыг та бүхэн мэдэж байгаа. Эвелийн бүрдлийн хүрээнд 70-аас дээш, хэлэлцеэн асуудал дээрээ 80-аас дээш хувийн дэмжлэгээр асуудлыг шийдэж байгаа. Энийг юу гэж үзэж байна гэвэл Ардчилсан намын цаашдын цул нэгдмэл байдлын том суурь өнөөдөр илүү бодитойгоор харагдаж байна. Бид цөөнхөө хүндэтгэж олонхиороо шийдвэрлэж байгаа. Сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд эвсэл байх хуулийн үүрэгтэй.
(өдрийн сонин 2004.12.21 312)