Өдрийн сонин УИХ-ын даргыг шүүхэд өгнө

Өдрийн сонин-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Ш.Батмөнх, Тамгын газрын дарга Т.Дашням, Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Б.Энхболд, Тоймчдын албаны дарга Б.Гэнчииэг, тоймч Г.Дашрэнцэн нарын хүмүүс оролцсон тус хурлаар хоёр асуудлыг онцлон мэдэгдэе. УИХ-ын Тамгын газар судлаач Ч.Чойсамбад захиалга өгч, Өдрийн сонин, Монгол таймс сонин дээр гарсан нийтлэлүүдэд мөнгө төлж судалгаа хийлгэсэн нь Хэвлэлийн эрх чөлөөний хуу-лийг зөрчсөн учраас шүүхэд хандах болсон талаар, мөн шинэ тутам гарч бэпгаа Ардын эрх сониныг Өдрийн сонин-ы редакциас бэлтгэн гаргадаг гэсэн дэл, сул ярианд бодит хариулт өгөх нь энэ хурлын зорилго баплаа. Тамгын газрын дарга Т.Дашням Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд бичиж нийтэлеэн зүплийнх нь төлөө хэвлэлииг цензурдахыг хориглосон байдаг. Гэтэл УИХ-ын Тамгын газраас мөнгө өгч, захиалгаар, тухайлан сонины нэр зааж, судалгаа хийлгэсэн явдалд эгдүүцэж байна. Тиймээс бид зохих хууль зүйн заалтынх нь дагуу шүүхэд өгөх болно. Энэ нь хэвлэлийн бага хурал зарласан шалтгаан гээдмөн Өдөр тутмын сонины тоо нэмэгдэж, Ардын эрх сонин гарах болсон. Харин сүүлийн үөд Өдрийн сонин-ы редакциас Ардын эрх сониныг гэргаж байгаа гэсэн буруу мэдээлэл шарж, захиалагч-дын дунд ч төөрөлдөх явдал гарсан тул бодит мэдээл-лийг өгөх уүднээс сонины зөвлөл ярилцаад албан ёсны хариулт өгөхөөр болсон юм. Шинээр сонин гарч, иргэд олон сувгаар мэдээлэл хүлээж авах болсонд талархалтай байгаа. Гэхдээ Ардын эрх сониныг Өдрипн сонин-оос бэлтгэн гаргадаг гэсэн яриа нь ор үндэсгүй юм. Өдрийн сонин урьдынхаараа үйл ажиллагаагаа явуулж, уншигч олондоо сониноо хүргэж байгаа гэсний дараа сэтгүүлчид асуултуудаа тавьж эхэллээ.
-Судлаач Ч.Чойсамба танай сониныг ямар ч баримт нотолгоогүй нийтлэл бичдэг, сэтгэлийн хөөрлөөр хүн гүтгэж гүжирдэж байгаа талаар судалгаандаа дурдсан. Үнэхээр баримтгүй бичдэг юм уу?
-Судлаач Ч.Чойсамба УИХ-ын даргын захиалгаар мөнгө авч хийсэн судалгааныхаа дүнг Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлгэх үедээ ярьж байсан. Манай сзтгүүлчдэд байгаа шиг баримт Ч.Чойсамбад байхгүй. Хэрэв байсан бол тэр судалгаагаа ингэж ул суурыүй дүгнэхгүй л байсан болов уу. Түүнд өөрт нь баримт байхгүй учраас хэн нэгний үгээр л энэ судалгаагаа хийсэн байна лээ.
-Танай сонин дээр УИХ-ын дарга Н.Энхбаяр, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарыг их хэмжээний мөнгө ашигласан тухай нийтлэл гарсныг үндэсгүй гэсэн. Та нарт үүнийг батлах баримт байна уу?
Г.Лашрэнцэн
-Би энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч байна. Манай сонины нийтлэлийг Ерөнхий сайд Н.Энхбаярын сөрөг имижийг бүрдүүлэх зорилготой байсан гэж үзжээ. Бидний олж авч, цуглуулсан мэдээллээр Ерөнхий сайдын нөөцөд байх мөнгөнөөс тодорхой цаг хугацааны зөрүүтэйгээр Б.Жаргалсайханд янз бүрийн гэрээний дагуу шилжсэн байж болох баримт бидэнд байгаа юм. 2004 оны хоёрдугаар сарын 2-17-нд болсон Марубенийн шүүх хуралд оролцсон төлөөлөгч есөн хүний зардалд 15 сая төгрөг өгсөн байдаг. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан Ц.Мөнх-Оргилын мэдээлснээр энэ хэргийн зардалд 60 сая төгрөг зарцуулсан гэдэг. Гэтэл үүнээс их хэмжээний хөрөнгө бараг хоёр сая орчим ам.доллар зарцуулсан байна гэж үзсэн учраас би нийтлэлдээ дурдсан юм. Ерөнхий сайдын 18 дугаар тогтоолоор өнгөрсөн долдугаар сарын 7-нд буюу сонгуулийн дүн гарсны дараа 272 сая төгрөг, Засгийн газрын 149 дүгээр тогтоолоор 26 сая 744 мянган төгрөг олгохоор зөвшөөрсөн тухай баримт надад байна. Бас 75 дугаар захирамжаар өнгөрсөн найм-дугаар сарын 5-нд 132 сая төгрөг өгөхөөр зөвшөөрсөн байгаа юм. Би энэ бүх баримтад тулгуурлаж бичсэн болохоос хэн нэгэн хүний нэр хүндийг зориуд унагах, эсвэл түүний сөрөг имижийг бүрдүүлэх гэж бичдэггүй. Сэтгүүлч хүнд баримт олдсон л бол бичихгүй байх эрхгүй байдаг. Харин судлаач энэ бүх баримт надад байгаа гэдгийг мэдэхгүйгээсээ өөрөө үндэсгүй мэдэгдэл хийсэн.
-Б.Жаргалсайханы дансанд орсон гэдгийг мэдэх боломж байдаг уу?
-Тиим боломж байдаггүй. Ерөнхий сайдын нөөц хөрөнгөнөөс дээр дурдсан мөнгө шилжих эрх нь нээлттэй болсон гэсэн үг. Тэгэхээр энэ мөнгө хаашаа ч, юунд ч зарцуулагдах боломжтой болж байгаа юм. Хэн нэгэн хүний хаана байгаа ямар дансанд хэд нь орсон гэдгийг мэдэх боломжгүй байдаг нь хэцүү. Шилжих эрх нь нээлттэй болсон их хэмжээний хөрөнгийг хэнд ямар магадлалаар өгсөн байж болох вэ гэдгийг тодорхой баримтад тулгуурлан би дээрх нийтлэлээ бичсэн юм. Бид бүгдээрээ нийлж үүнийг дэлгэж тавьж болно шүү дээ. Тэр судлаачийн гаргасан дүгнэлтүүд нь ойлгомжгүй, бас үндэслэлгүй байсан. Миний Хаалттай төсвийг нээхэд гэсэн нийтлэлийн дараа на-майг шүүхэд дуудсан. Төс-вийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө Ерөнхий сайдын халаасанд байдаг талаар, тэрхуү нөөц сангийн найман тэрбум төгрөг юунд зарцуулагддаг болох талаар анх хөндөн бичиж байсан юм. Ж.Наранцацралтыг Ерөнхий сайд байхад нөөц хөрөнгө нь нэг тэрбум төгрөг байсан бол Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад найман тэрбум болсон. Ер нь би шүүхэд нэг удаа ч дуудагдсан юм биш. Зарим нийтлэлийн дараа худлаа, гүжирдсэн гээд Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан Сангийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нарын гарын үсэгтэй нэхэмж-лэл ч энд байна.
-Танай сонины Тан Луу-гийн хэргийн талаар сохсөн нийтлэлүүд шуугиан тариад байгаа. Цаашид энэ талаар үргэлжлүүлэн бичих үү. Уг хэрэгт холбоотой дээд албан тушаалтнуудыг зарлах уу?
Б.Ганчимэг
-Тан-Луу-гийн тавин хуурцаг гэсэн нэртэй нийтлэлийг би бичсэн. Энэ нийтлэлийн дараа тэр хэрэгт холбоотой дээдсийнхний нэрийг илчилж, тэдний бусармаг явдлыг гаргаж ирж, тавиач гэсэн хүчтэй шаардлага уншигчдын зүгээс ирж байна. Мэдээж нийтлэлийн ард судалгааны том ажил байдаг. Тэр ажлууд хийгдэж байгаа. Ер нь сайтар мухарлах бодол бий.
-Танай сонин судлаач Ч.Чойсамбыг шүүхэд өгөх юм уу, УИХ-ын даргыг өгөх юм уу. Хэзээ, хаанахын шүүхэд өгөх вэ. Мөнгө төгрөг нэхэмжлэх үү?
-Бид сонин хэвлэлийг нийтэлсэн зүйлийнх нь төлөө хүн хөлсөлж, судалгаа хийлгэсэн УИХ-ын даргыг шүүхэд өгөх болно. Эрх баригчид хэвлэлийг цензурдвал яах талаар хуулинд юу гэж заасан байна түүний дагуу л заалдах болно. Манай хуулийн зөвлөх энэ талаар ажиллаж байгаа. Бид харьяаллын дагуу шүүхэд хандана. Гэхдээ одоо яг тэдийд өгнө, тиим төгрөг нэхэ-жилнэ гэж тодорхой хэлэх боломжгүй. Хамгийн гол нь сонин хэвлэлийг хэвлэж нийтэлсэн зүйлийнх нь төлөө энэ мэтээр ангуучилж болдог гэсэн ойлголтыг үгүй хийх нь чухал гэж үзсэнээс бид ийн шийдээд байгаа юм.
-Нэг судлаач гарч ирээд л бүхэл бүтэн сонины бодлого, сэтгүүлчдийн багийн хийснийг үгүйсгэлээ. Энэ нь сэтгүүлчид бүгдээрээ хамтрах цаг болсон, энэ талаар зөвлөл байгуулах цаг болсон гэдгийн дохио байж болох уу?
-Үнэхээр зүйтэй асуулт байна. Хэн нэгэн хүн, судлаач өөрийнхөө ойлголтыг үнэн мэтээр бусдад ойлгуулдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Энэ асуудал дээр ч хэвлэл мэдээлэлийнхэн хамтарч, нэгдэх хэрэгтэй. Тэгээд ч манай сонины мэдээлж байсан зүйлсийг тухайн үед нь худлаа гэж заргалдаж байдаг ч цаг хугацааны шалгуураар үнэн гэдэг нь батлагддаг шүү дээ. Тухайн үедээ бурхны телевиз гэдгийн талаар ма-найх л анх мэдээлж байсан. Хэдийгээр ийм зүйл байхгүй худлаа гэж байсан ч одоо ТВ-9 гэдэг телевиз байдаг гэдгийг хүн бүр л мэднэ шүү дээ.
-Өдрийн сонин нь Ардын эрх-ийг гаргадаг гэсэн яриа гадуур байгаа нь танай сонинд байсан хүмүүс тэнд ажиллаж байгаатай холбоотой байж болох юм. Хүмүүст ийм ойлголт төрөх болсон нь танайд ноцтой хохирол учруулах уу?
-Ардын эрх сонинд ма-найхаас хоёр, гурван хүн л ажиллаж байгаа. Тэд тухайн үедээ амралттай байсан. Шинэ сонин мэндлэхэд гардаг тэр л зарчмаар тэд сонголтоо хийж тийш очсон байх. Түүнээс буе Өдрийн сонин-ыхон Ардын эрх-ийг гаргаад байгаа зүйл огт байхгүй. Энэ сониныг хаанаас гаргаж байгаа талаар хэвлэл мэдээллээр ч гарч байсан, хүмүүс ч мэдэж байгаа болохоор нуугаад байх шаардлагагүй байх. Тэр сониныг нэг банкнаас эрхлэн гаргаж байгаа. Манай сонины хувьд энэ асуудал тиим ч хохирол дагуулах зүйл буе. Харин хүмүүст, уншигчдад бодит мэдээлэл хүрэхгүй, төөрөлдөх асуудал гарвал хохиролтой.
(өдрийн сонин 2004.12.21 312)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button