Хурлын ширээнд хайр зарласан ядуурал

Шинэхэн мэдээ дуулгая. Сүүлийн үед Чингис, Баянгол зочид буудлуудын хогийг бараадан амь зогоогсдын тоо өмнөхөөс эрс өсч, траншейныхны сонгон шалгаруулалт яг энэ обьектыг тойрон явагдах болсныг сонсов уу? Ядуурлын эсрэг зардал мэдэгдэхүйц өсч, барьдаг зоог, савхаддаг амттан хаягдал ихтэй байх болсных гэлцэх. Хөдөө аймгуудад ядуурлын эсрэг сургалтанд эхнэрээ тавиад туучихсан эрчүүд тогоо барьж, толгой бөхийн суух нь олширсон тухай сонирхолтой судалгаа чих дэлеэв.
Энд нэгэн ядуурлын эерэг нэр бүхий байгууллагын ажлын үр дүнг дурдъя. Тус байгууллага өнгөрөгч онд 200 гаруй эмэгтэйг юмханаар юм хийх сургалтанд хамруулж, 80 бүсгүйд бага зардлаар витаминлаг хоол хэрхэн бэлтгэхийг заажээ. Хөдөө орон нутаг болон нийслэлд ядуурлын эерэг таван хурал, семинар зохион эрхэм ядуурлыг авч хэлэлцэн ялласан аж. Хуралд зургаан орны төлөөлөгчид оролцон Монголын ядууралтай танилцаад буцжээ. Дараа нь хүлээн авалт зохион байгуулж, гадаадаас ирсэн төлөөлөгчидтэй хамт салхинд гарснаар уг арга хэмжээ өндөрлөсөн аж.
Ядуурал Монголд олон олон төсөл чирч иреэн. Төсөл болгон санхүүжилтээ гаднаас зулгааж байсан хэдий ч түүний зохицуулалт сонирхол татдаг. Ажиглаад байхад ядуурлыг бууруулахад зориулагдах нэрээр орж иреэн мөнгөний 30 хүрэхгүй хувь нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд зориулагдаж, үлдэх хэсэг нь хурал семинар, хувийн халаас гээд арилж өгдөг байна. Үүнийг анзаарсан зарим донор орнууд санхүүжилтээ буцаан татсан тохиолдол цөөнгүй.
Ингэхэд бид хурлын ширээтэй хошуу амаа холбож, хүлээн авалтаар баярхсанаараа ядуурлаас сална гэж үү? Өнгөрсөн арав гаруй жилийн туршлага үүнийг үгүйсгэж байна. Эрхэм Сангийн сайдын мэдэгдэж баигаагаар Монгол Улсын 100 иргэн тутмын 36 нь нэн ядуу амьдарч, амь зогоох төдийхнөөр хоног төөрүүлж сууна. Сая шахам хүн ядууралд баригдсан гэсэн үг. Иргэнээсээ дутахгүй улс маань ч ядуу. Бид хандивлагч орон, олон улсын байгууллагуудад 1.27 тэрбум ам.долларын өртэй. Энэ мөнгөөр Монголыг бүхэлд нь худалдаад авчихаж болно.
Бас нэг тоон баримт дурдъя. Зөвхөн 2000 оноос хойш ядуурлыг бууруулах зорилгоор гаднын улс гүрнүүд, олон улсын сангаас нийт 54 сая ам.доллар цацсан гэх. Гэвч энэ их мөнгө нэг ч болсон иргэнд маань наалдсан гэж хэлэхэд бэрх. 1995 оны байдлаар иргэдийн 36.3 хувь нь ядуу гэсэн тооцоог Статистикийн төв газраас гаргасан байх юм. Өдгөө энэ тоо 36.1 болж буурсан хэмээн гайхуулах хандлага цухалзах болов. Мэдээж, улстөржсөн эндүүрэл л дээ. Харин манай судлаачид Засгийн газар ядуурлыг нуун дарагдуулж байна хэмээн харддаг. Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд үзэл сурталжсан мэдээлэл, тоо баримт цацагдан, энэ нь бодит үнэнийг гуйвуулахад туслах болсон гэж үздэг эдийн засагчид бий. Тэдний үзэж баигаагаар ядуурал хүн амын тал хувийг эзэлеэн гэх. Үнэн ч байж болох. Айл өрх бүрт ажилгүй хүн, орлогогүй иргэн нэгээр тогтохгүй бий. Нэг жишээ татъя.
Манай гэрэл зургийн сурвалжлагч Ц.Батбаатар ийм нэгэн бодит агшныг хальснаа буулгасан юм. Сонгинохаирхан дүүргийн гэр хороололд хүргэдэг бетонон гүүрийг эндхийн оршин суугчид андахгүй мэднэ. Уг гүүрний дор иргэн Д.Баатар уртаашаа хоёр метр, нэг метрийн өргөнтэй сууц барин тухалжээ. Энэ алганд багтам оромжоо тэрбээр хатуу цаасан хайрцаг, шавар төдийхөн ашиглан босгосон аж. Д.Баатар Галаас хамгаалах штабт насаараа шахам ажилласан нэгэн. Зах зээлийн шуурганд бүдчин, траншейнд морилдогийн даваан дээр өертөө гэр барьсан нь энэ.
Бодит амьдрал ийм л байх. Тэднийх хоолтой, хоолгүй хонож, хог зэмхэнээр амь зуудаг. Нэг дүү, бас хамаатны охинтойгоо өнөөх хааш хаашаа хоёр алхам оромжиндоо амьдардаг гэх.
Ядуурлаас ангижрах хамгийн гол арга бол ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг олноор бий болгох. Үүний тулд зарцуулагдах ёстой мөнгө хурал семинарт зориулагдан, ундаа пиво болон хувирч, тансаг зоогийн ширээнээ хөлбөрч байгаа нь хэцүү.
Өөрөөр хэлОэл, бид ядүурал үүсгэж байгаа шалтгааныг нь мартаад мань үгүйрэл- тэй нүүр тулан тэмцэлдэж, энэ тэмцэл цаашдаа хайр болон хувирчээ. Одоо бүр байчихаад ядууралтайгаа тас тэврэлдэн, төслийн хэдэн төгрөгт дулдуйдан улам бүр хүнд сурталдах болов. Зүйрлэж хэлбэл согтуучуудтай биш, архитай тэмцэл хийсэн 1990-ээд оны эхэн үеийг санагдуулж байна. Хэрхэн ажлын байр бий болгох вэ гэж төлөвлөхийн оронп яавал томхон хурал зохиож, төвийн хэвлэл мэдээллийнхнээр сурталчлуулах вэ гэж толгой гашилгах болсон ядууралтай тэмцэгчид өөрсдийгөө сурталчлахын тулд сонин хэвлэл, телевиз радиогоос зай талбай, рекламны мөнгө харамлахаа болив. Харин ард нь ядуус халуун хоолгүй байтугай талхгүй хонож, амьдралдаа гутарч архи гударсан зарим нь хүүхдээ хүртэл зарах гэж оролдоод баригдав. Нийгэмд ядуурал газар авсан нь гэмт хэргийн төрөл, үйлдэгдэх хэлбэр олширч, улам бүр хөгжиж байгаагаар харагдана.
Эрхэм ядуурал хурлын индэр дээр тухалж, улс төрд шургалж, зоогийн ширээнээ тансаглаж, … гэмт хэргийн ертөнцөд мафи толгойлж… Хүн буе ядуурал энэ нийгэмд жаргалтай амьдарч байна буе,уу? Ерөөс ядуурал бол шорон. Тэнд муу муухай бүхэн хөгжин цэцэглэж, буглаа үүегэдэг. Шоронд хүн нэг бол амиа хорлон үхэж, үгүй бол…
(өнөөдөр 2004.12.21 296)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button