Н.Патрушёвын мэдэгдлийг тагнуул, цагдаагийнхан судалж байна

Энэ мэдэгдлийн талаар бид холбогдох байгууллагын хүмүүстэй уулзаж тодруулсан юм.
Д.ГОТОВ (Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга)
-Энэ мэдэгдлийг бид сонссон. Мэдэгдэлд дурдсан асуудлаар манай холбогдох байгууллага, албадаас бидэнд тодорхой мэдээлэл ирүүлэх байх. Одоогоор судалж тогтоочихсон зүйл алга. Энэ асуудлыг бид анхааралтай ажиглаж, судлах болно.
– Ч.Энхтуяа (ТЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга)
-ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны захирлын хийсэн мэдэгдлийг манайхан судалж байгаа. Уг асуудлыг тодруулахаар ажиллаж байна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломж алга гэв. Цагдаагийнхан ч үүний мөрөөр ажиллаж эхэлсэн гэж тус байгууллагын дарга өгүүлэв.
(өнөөдөр 2004.12.21 296)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button