Ж.Бушийг Тайм оны хүнээр шалгаруулав

өөрийн удирдлагын хэв загварт тохируулан, улс төрийн дүрмийг өөрчилснийх нь төлөө дээрх өргөмжлөлийг хүртэх гавьяатай хэмээн үзжээ.
Өчигдөр худалдаанд гарсан Тайм-ын тусгай дугаарт Ж.Бушийн ярилцлага гарчээ. Уг ярилцлагадаа Ерөнхийлөгч Буш 2004 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Керрийг өөрийн гадаад улс төрийн бодлого, түүний дотор Афганистан, Иракт хийсэн дайны үр дүнд ялсан хэмээн өгүүлсэн байна.
Өөрт минь бүх хүн дуртай биш байдаг нь надад таалагддаг гэж хүлээн зөвшөөрөх тэрбээр Заримдаа би бүр шүүжлэлээс таашаал авна гээч хэмээн сурвалжлагчид хуучилжээ.
Тайм сэтгүүлийн Ерөнхий редактор Жим Келли Буш хэмээх бие хүний нэр АНУ хийгээд хилийн чанадад сөрөг үнэлэмж дагуулдаг. Гэхдээ энэ нь түүнийг хүндэтгэхийн бас нэг шалтгаан гэж тэмдэглэсэн байна.
Оны хүнээр хоёронтаа тодорсон Ерөнхийлөгч АНУ-ын түүхэнд зургаа бай-сан. Гарри Трумэн Дуайт Эйзенхауэр, Линдон Жонсон, Ричард Никсон, Рональд Рейган, Билл Клинтон нарын дараа Ж.Буш ийнхүү хошой өргөмж-лөлтөн болов. Өмнө нь бага Буш 2000 онд оны хүнээр шалгарсан. Харин дөрвөн удаа сонгогдсон Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн амжилтыг одоохондоо хэн ч эвдээгүй байна. Тэрбээр гурвантаа оны хүнээр тодорсон юм.

Тайм-ын оны хүмүүс
1938 он-Адольф Гитлер
1942-Иосиф Сталин
1952- Элизабет
1963-Мартин Лютер Кинг
1968-Одон оронч Андерс, Борман, Лавл нар
1977-Анвар Садат
1979-Аятолла Рухолла Хомейни
1988-Аюулд ойртсон дэлхий
1998-Билл Клинтон, Кеннет Старр нар
2003-Америк цэргүүд /Иракт алба хааж буй/
(өнөөдөр 2004.12.21 296)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button