Кёкүшюзан тосгоныхонтой хамт будааны бялуу хийлээ

Тэрбээр тосгоныхны цагаан будааны бялуу хийх баярт оролцож томоос том модон нүдүүрээр будаа няцалсан гэнэ.
Хүмүүнлэгийн энэ баярт Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд З.Батжаргал оролцжээ. Уг арга хэмжээг Ямакоши дахь Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийнхэн зохион байгуулсан юм. Зохион байгуулагчид нь зүлгэн дээр монгол гэр барьж, ирсэн зочдыг монгол үндэсний цайгаар дайлжээ.
Өмнө нь Өнөөдөр сонин туе тоегонд амьдран дунд сургуульд эхнэрийнхээ хамт англи хэлний хичээл заадаг Баатарбэйл хэмээх монгол залуугийн тухай мэдээлж, газар хөдлөлтөд нэрвэгдсэн тосгоныхонд зориулж ийм нэгэн хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж, Кёкүшюзаныг урьж авчрах бодолтой байгаа тухай нь өгүүлж байсан билээ.
(өнөөдөр 2004.12.21 296)