Хиймэл гоо бүсгүй

Өнгөрсөн бямба гаригт Хятадын Дуурийн театрт нэгэн сонирхолтой шоу тэмцээн болжээ. Мэс ажилбарын аргаар мэндэлеэн сайхан бүегүйг тодруулах зорилгоор уг багт наадмыг зохиосон бөгөөд Хятадын анхны хиймэл гоо бүсгүйгээр 22 настай Фэн Кюн шалгарсан аж. Тэрбээр Хятадын хойд хэсэгт орших Жилин хотоос иржээ.
Фэн нүдний зовхи, хацар түүнчлэн нүүрнийхээ бүхий л хэсэгт мэс засал хийлгэж зүсээ өөрчилснөөр царайлаг нэгэн болон хувирчээ. Мэн харвингаа ч соруулсан гэнэ. Хятадад гоо сайхны маш олон шоу болдог төдийгүй бүсгүйчүүд гоо сайхны мэс заслын аргаар гадна төрхөө өөрчилж, кино дэлгэцийн болон загварын ертөнцөд амжилт гарган нэртэй одод болж байгаа талаар туе улсын хэвлэлд бичсэн байдаг. Туе тэмцээний дэд миссээр Зэн Шуан, харин удаах байрт Чен Лили тодорчээ. Чен Лили мэс засалд зориулж нийтдээ 13 мянган ам.доллар зарцуулсан гэнэ.
(өнөөдөр 2004.12.21 296)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button