Ленинийг хэн буудсан бэ?

Гэвч олны мэдэх баримт материалыг нарийн нягт үзэхүл хариулт нэхэн асуулт олон гарч ирэх юм. Капланыг буруутгасан эрүүгийн хэргийн материалыг (Оросын прокурорын байгууллага шалгаж байгаад мөрдөн шалгах ажиллагаа тухайн үедээ өнгөцхөн болж, шинээр бий болсон нөхцөл байдалтай уялдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар тогтоол гаргасан байсныг 1992 оны зургадугаар сарын 19-нд тогтоожээ. Түүнээс хойш нэлээн хэдэн жил өнгөрсөн ч энэ шалгалтын үр дүн хэвлэлд гараагүй юм. Чухам энэ нь шинэ таамаглал гарч ирэх үндэслэл болсон байна.
1918 оны наймдугаар сарын 30-нд Лениний амь насанд халдах хэргийг зохион байгуулагчид нь баруун эсерийн нэг бүлгийн удирдагч Г.Семенов, Л.Коноплева нар бөгөөд гардан үйлдэгч нь Ф.Каплан гэж Зөвлөлтийн түүх бичлэгт орсон байдаг. Энэхүү Семенов Социалист хувьсгалчдын намаас 1917-1918 онуудад явуулсан цэрэг дайны ажиллагаа гэсэн товхимол бэлтгэж 1922 онд Берлинд хэвлүүлсэн нь дүгнэлт хийх гол үндэс болсон юм. Энэхүү товхимлыг хэвлэсэн нь 1922 оны 8-р сарын 7-8-нд Москвад болсон баруун эсерүудийн намын удирдах хүмүүсийг шүүсэн үйл ажиллагаанд хамааралтай бөгөөд түүн дээр Капланы хэргийг мөрдөн байцаасан нь эсерүүдийн алан хядах үйлдлийн эд мөрийн баримт болсон юм. 1922 онд эсерүүдийн намаас хөндийрсөн Семенова, Коноп-лева нарын өгсөн мэдүүлэг ял хүлээлгэх үндэслэл болж, түүнээс хойш удаан хугацаагаар няцаагдаагүй билээ.
Москвад Лениний хөдөл-гөөнийг хэрхэн байнга ажиг-лаж, Капланд ямар заавар өгч, улмаар Кураре хэмээх бодисоор хордуулсан сумыг түүнд дамжуулсаныг эсерүүдийн удирдагчид чухам энэ үед тодорхой ярьсан байна. Хор яагаад үйлчилсэнгүй вэ гэсэн асуултад Семенов, Коноплева нар хариулахдаа, уг хор их халуунд чанараа алддаг байсныг нь мэдээгүйгээс болсон гэсэн байдаг. Өндэр хэмийн халуун энэ мэт хорын чанарыг бууруулж чадахгүй гэсэн химийн ухааны эрдэмтэн, профессор Д.М.Щербачевийн хийсэн шинжээчиин дүгнэлтийг Каплан тэдний намын гишүүн болохыг үгүйсгэсэн хэсэг эсерийн хэлсэн үгийн адилаар хайхраагүй юм,
Хувьсгалаас өмнө хэргийг мөрдөн шалгасан тухай материалаас үзвэл Каплан нь тэсрэх дэлбэрэх бодис бэлтгэж, хадгалж, зөөж байсны учир 1906 оноос 1917 оны гуравдугаар сар хүртэл шоронд хоригдож байсан улс төрийн цөлөгдөгч бөгөөд хараа, сонсгол муутай, сэтгэхүй нь ил согогтой нэгэн байжээ. Ийм хүн Лениний амь насанд халдахад гол үүрэг гүйцэтгээ гэж үү? Харин 1918 оны хоёрдугаар сард Москвад ирсэнээс хойш социализмаас урвасных нь төлөө Ленинийг алахаар төлөвлөж байгаа тухайгаа тааралдсан хүндээ ярьж явсны учир нохойд барих мод болсон нь эргэлзээгүй.
Лениний пальтон дээр гарсан сумны нүх, биен дээрх шарх хоёр зөрж байсан нь мэргэжилтнүүдийн гайхлыг төрүүлсэн байна. 1922 онд мэе засап хийж авсан сумыг 1924 онд цогцсыг нь занданшуу-лахдаа харьцуулан үзэхэд тэдгээр нь нэг гар бууных биш болох нь мэдэгдсэн аж. Мөрдөн байцаасан тухай материалаас үзвэл хоёр буу байжээ. Нэг бууг (браунинг) нь Лениний үг хэлэхииг сонсч байсан ажилчин халдлага үйдцсэнээс хойш гурав хоногийн дараа Онцгой комисст авчирч өгсөн байна. Хоёр дахь бууны тухайд тодорхой юм байхгүй. Тэр ч бүү хэл ерөөс хоёр дахь буу байсан эсэхийг нотлох баримт олдоогүй.
1918 оны наймдугаар сарын 31-ний шөнө Капланыг нэгжихэд оролцсон Оросын большевик намын гишүүн Зинаида Легонькая Нэгж-лэгийг маш чамбай хийсэн, ямар нэг онцгой зүйл олоогүй гэж мэдэгдсэн байдаг. Нэг жилийн дараа 1919 оны есдүгээр сард мөнөөх Легонькая урьд нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмэн хэлэхдээ, Капланы цүнхэнд браунинг (буу) байсан гэсэн аж. Буу үнэхээр байсан юм болов уу?
Буу хийгээд Лениний биеэс авсан сумыг судалсан сүүл-чийн шинжээчдийн нэгнийх нь дүгнэлтэд Хоёр сумны нэг нь энэ гар бууных мэн байна. Хоёр дахь сум нь харин энэ бууных мэн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байдаг.
Лениний шархны амь насанд аюултай байдлыг нь тухайн үеийн эмч нар хэтрүүлэн тодорхойлсон гэж шинжээчид сүүлийн үед үзэх болов. Ленин буудуулчихаад бусдын туслал-цаагүйгээр шатаар өгсөн гуравдугаар давхарт гарч орон дээрээ хэвтсэн гэдэг.
Маргааш нь буюу есдүгээр сарын 1-нд эмч нар түүний биеийг дажгүй байна гэж үзсэн. Нөгөөдөр нь Ленин орноосоо боссон. Бас нэг ойлгомжгүй зүйл байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг дуусгаагүй явдал. Төрийн тэргүүн байсан Я.С.Свердловын тушаалаар Капланыг 1918 оны есдүгээр сарын 3-нд буудан хороосон. Свердловын даалгаснаар Капланы хэргийг мөрдөж байсан Бүх Оросын Төвийн гүйцэтгэх хорооны гишүүн В.Э.Кингисепп түүний ажиллагаанд саад хийхийг оролдож байна хэмээн гомдолложээ. Чухал шаардла-гатай материалы г хугацаанд нь гаргаж өгөхгүй байж.
Москвагийн хувьегалт зөвлөлийн дарга А.М.Дьяко-нов, Хууль зүйн ардын комиссар Д.И.Курскийчекист Я.Х.Петерс нар Капланыг байцаасан байна. Нэг удаа-гийн мөрдөн байцаалт дээр Свердлов өөрөө байлцеан хэмээн Онцгой комиссын ажилтан И.А.Фридман хожим нь дурссан байдаг. Энэ хэрэгт 14 хүнийг холбогдуулан бүгдийг нь цагаатгаж, сулла-сан юм. Мөрдөн шалгахдаа 17 гэрчийн мэдүүлгийг авсан байдаг ч чухам хэн буудсаныг нэг нь ч хэлээгүй юм билээ. Гэхдээ эмэгтэй хун буудсан гэж бүгд хэлсэн нь бий.
Ленинийг буудсан газар болох заводын хашаанд найм-дугаар сарын 30-нд Капланыг баривчилсан Батулин анхны мэдүүлэгтээ, буу дуугарч хүмүүс таран гүйлдэж байхад сэжиг бүхий тэр эмэгтэй (Каплан) Үүнийг би хийгээгүй гэсэн гэж хэлсэн байдаг. Есдүгээр сарын 5-нд буюу Каплан буудсан тухай хэвлэ-лүүд мэдээлсний дараа мэдүүлэг өгөхдөө Батулин буу дууга-рахыг сонсоогүй бөгөөд Ленинийг буудсан хүнийг ч хараагүй. Тэгэхдээ бусдын л адил гүйж явахдаа цүнх, шүхэр барьсан бүсгүй нэгэн модны дэргэд байхыг харсан. Энд юу хийж яваа юм бэ? гэж асуухад эмэгтэй Юу хийж явах нь чамд ямар хамаатай юм бэ гэсэн хариулт өгсөн. Тэгэхлээр нь түүний халаасыг нэгжиж цүнх, шүхрийг нь аваад дагаад яв гэсэн. Хамт явж байхдаа Яагаад Ленинийг буудав гэж асуусан чинь Үүнийг мэдэх нь танд ямар хэрэгтэй юм бэ гэж хэлсэн нь энэ эмэгтэй Ленинийг бууджээ гэх бодлыг надад эргэлзээгүй төрүүлсэн гэсэн байна.
Батулины хэлснээр бол буун дуу гарахад тэрбээр Ленинээс ердөө 15-20 алхмын зайд байжээ. Мөрдөн шалгах явцад туршиж үзээд бараг тулгаж бууджээ гэж тогтоосон ч Каплан түүний ард байсан аж. Хэрэв сонсгол сайтай Батулин буун дуу, моторын чимээ хоёрын алин болохыг ялгаагүй бол хагас дүлий Каплан юу ч сонсоогүй байж таарна. Юу болсныг ойлгож ухаараад, үүнийг би хийгээгүй гэж хэлнэ шүү дээ. Энэ мэт нотолгоо, Капланы будлиан-тай мэдүүлэг зэрэг нь үүнийг тэр үйлдсэн гэхэд үнэхээр эргэлзээ төрүүлнэ.
гаплан бол эмгэг хуучтай, зовлон үзсэн, бурууг өөртөө хүлээдэг улс төрийн цөлөгдөгчдийн уламжлапд үнэнч хийрхүү хүн байсан. Хэнийг ч илчлэхгүй, хүн танихгүй, тэгеэн мөртөө цохилтын хүчийг өөр дээрээ авдаг ийм хүн халдлагыг зохион байгуулагчдын санаанд гойд нийцеэн. Халдлагыг зохион байгуулсан, сүүлд нь мөрдөн шалгах ажиллагааг эцэст нь хүргэлгүй зогеоосон цөөн хүн л бүх юмыг мэдэж байв. Харин мөрдлөгийн материалаас хожим нь хэдэн хуудас алга болсон байсан. Баруун эсерүүдийн удирдагчдын хэргийг шүүхэд түүний нэг гишүүний нь хэргийг нотлох шаардлагатай болсон 1922 онд л энэ үйл явдал болсон байх магадлал-тай. Тасалж авсан тэдгээр хуудсан дээр Ленинийг эмэгтэй хүн биш эрэггэй хүн буудсан гэж нотолсон хүмүүсийн мэдүүлгийг тэмдэглэсэн байжээ. Тэгээд ч буудуулаад эр-гэж харсан Ленин л буудсан хүнээ үзсэн ганц гэрч нь байж болох талтай. Өөр рүү нь гүйж иреэн жолооч Илеиэсээ тэр эрэггэй хүнийг барив уу, үгүй юу гэж Ленин асуусан юм гэнэ лээ.
Ленинийг Каплан буудаагүй, тэрбээр эсер ч байгаагүй гэж үздэг одоо цагийн суд-лаачид түүний оронд Коноплева, Легонькая, Протопопова, Новикова нарыг нэрлэдэг. Тэгэхдээ чухам тэр нь буудсан гэдгийг нотолж чаддаггүй.
Л.В.Семеновын товхимолд бичсэнээр Лениний аминд халдахыг 1918 онд чухамхүү Коноплева санал болгож энэ үйлдлийг гүйцэтгэгч нь гэж нэг хэсэгтээ өөрийгөө үзэж байжээ. Гэхдээ бас л үүнийг нотлох юм байхгүй. Коноплева 1918 оны намраас Онцгой комисстой хамтран ажиллаж, 1921 онд Бухарин, Шкирятов, Смирнов нарын хүсэлт бол-госноор Большевик намд элс-сэн байна. Баруун эсерүүдийн намд хамт байсан нөхдөө Коноплева 1922 онд илчилж, дараа нь Ажилчин, тариачны улаан армийн штабт ажилд орсон аж. Түүнийг Бухаринтай хол-боо сүлбээтэй хэмээн буруут-гаж 1937 онд цаазалсан юм.
А.Протопоповын тухай мэдээ хомс. Усан цэрэг, эсер, 1918 оны зургадугаар сард Онцгой комиссын отрядын орлогч дарга болсон, дол-дугаар сарын 6-нд намынхаа удирдагчдын хэлснийг идэвхтэй дэмжиж байсан. Блюмкинийг баривчлахаар Зержинский отрядад ирэхэд Протопопов л Феликс Эдмуңдовичийг цохиж, зэвсгийг нь хурааж байж. Үүнээс цааш түүний мөр алдагддаг.
Семеновын товхимолд Новиковыг эсер, Капланыг халдлага үйлдэхэд тусалсан гэж бичсэн байдаг. Каплан л Ленинийг буудсан, өөрөө заводын хашаанд оролгүй юу болохыг гудамжинд хүлээж байсан гэж 1937 оны арван-хоёрдугаар сард Дотоод хэргийн ардын Комиссариатад болсон байцаалт дээр мэдүүлсэн.
Халдлагыг захиалагчдын хувьд гэвэл тэднийг 1918 онд баруун эсерүүд хийгээд Антан-тын төлөөлөгчдийн дотор хайсан. Мөрдөн байцаагч Капланыг Орос дахь Английн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Локкарттай нүүрэлдүүлсэн ч тэд бие биенээ таниагүй.
Ингээд халдлагыг баруун эсерүүд үйлдсэн гэх таамаглал хүчээ авлаа. Гэхдээ Каплан өөрийгөө социалист гэж хэлээд байсан ч түүнийг эсерүүдийн намд хамаатай гэдгийг мөрдөн шалгалт нотолж чадаагүй.
Одоо болохоор судлаачид шап өөр таамаглал дэвшүүлж байгаа. Бүх Оросын төвийн гүйцэтгэх хорооны дарга Свердлов, Онцгой комиссын дарга Зержинский нарыг байж магадгүй гэж тэд үзэж буй.
Лениний амь насанд халдсан нь юуны урьд засаглалын дотоод дахь тэмцэл байсан юм. Алан хядах ажиллагааг өргэн хүрээтэй өрнүүлэх, өөрсдийн байр суурийг бэхжүүлэхийн тулд түүнийг большевикууд ашигласан. Энэ үйлдэл улаан террор, цагаан харгислалыг түргэсгэсэн. 1918 оны намрын сүүлчээр Большевикуудын намын эгнээ нимгэрч, тариа-чид тэмцэл хийж, ажилчид бослого гаргаж, цэргийнхний үйл ажиллагаа бүтэлгүйтсээр байсан нь засаглалын хямрал болж буйг гэрчилж, большевикууд сандрах олон шалтгаан бий болсон. Тэгээд тэд эрх мэдлээ алдахгүйн тулд хамгийн санаанд оромгүй арга хэмжээнүүд авсан байв. Тэд улс төрийн сөрөг хүчнээ шийдвэртэй устгаж долдугаар сард зүүн эсерүүдийг Засгийн газар дахь албан тушаалаас нь зайлуул-лаа. Ленинийг шархдуулснаар түүнийг эрх мэдлээс нь хөндийрүүлеэн, улмаар хүндэт-гэлтэйгээр холдуулах тухай бусад хүмүүсийг бодоход хүргэсэн. Ардын комиссариат нарын зөвлөлийн хурлыг түүнийг оролцуулалгүйгээр Свердлов удирдан хийлгэж, Владимир Дмитриевич минь, Владимир Ильичгүйгээр ажиллаж дөнгөнө шүү хэмээн Бонч-Бруевичид итгэл төге хэлдэг болсон байв. Лениний амь насанд халдах ажлыг зохион байгуулах нь тэр үед тун энгийн зүйл байлаа. Ердөө Семенов, Коноплева нар өөрсдийг нь 1918 оны аравдугаар сард баривчлахаас өмнө хавраас л Зержинскийтэй хамтраад ажиллачих ёстой байв. Тэгеэн бол Свердловын тушаалаар Каплан шаардлагатай цагт нь, боломжтой газар нь буугаа дуугарчихна. Семенов, Коноплева нар яагаад большевик Енукизе, Серебякова нарын даалгавраар суллагдаад улаан террорын үед огт хохирол амсаагүйг ойлгоход энэ таамаглал тусална…
(өнөөдөр 2004.12.21 296)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button