Бат-Yүл Тамга намын дарга М.Энхсайханд байгаа

Дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Э.Бат-Үүл
-Ийм бусармаг үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Р.Гончигдорж нар олонхиороо асуудлыг шийдсэн гэж байгаа. Дүрмийн хурээнд л олонх гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэдэг. Гэтэл намын шинэ удирдлага гэж байгаа хүмуүс дүрмийн бус үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргасныг зөвшөөрөх арга байхгүй ҮЗХ-ны зөвлөлгөөн болдогоороо болж , М.Энхсайхан дарга хааж үг хэлээд гишүүд тараад явц-гаасан. Гэтэл намын даргыг эзгүй хойгуур манай намын түүхэнд байгаагүй бусармаг ажиллагаа зохион байгууллаа. Улаан цайм ийм шийдвэр гарсныг сонсоод үнэхээр цочирдон хүлээж авсан. Дүрмийн гадуур олонх болоод асуудлыг шийдэж чадахгүй.
-Намын байгуулалтын байнгын хороо намын даргын тушаалыг хүчингүй болгох эрхтэй юү. Энэ хорооны дарга Ш.Түвдэндорж зөвлөлгөөн хийх М.Энхсайхан даргын тушаалыг хүчингүй болгосон байна.
-Байнгын хорооны шийдвэрт намын дарга гарын үсэг зурснаар баталгааждаг. Тэгэхээр байнгын хорооны гаргасан гэж байгаа шийдвэр хууль бус юм.
-АН-ын тамга хэнд байгаа вэ?
-Намын даргад Дарга гэж хэнийг хэлээд байна вэ?
-М.Энхсайханыг, Р.Гончигдоржийг намын дарга гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй.
-Ш.Түвдэндорж энэ бүх тоглолтыг зохион байгуулсан юм биш үү?
-Тэр гол хүн биш, зүгээр л гүйцэтгэгч. Гол хүн нь Гончигдорж. Энэ бол хариуцлагатай үг шүү. Алтан гадас-ынхан дотор улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулдаг байх шүү дээ. Ийм улайм цайм юм хийчихээд хэнэггүй зүйл ярьж байгаа.
Р.Гончигдоржийг гайхаж байна. М.Энхсайхан энэ бүх дүрмийн буе үйл ажиллагааг шийдвэртэй эсэргүүцэж байна гэдгээ надад утсаар ярьж мэдэгдсэн. Бид ҮЗХ-г дахин хуулийн дагуу хуралдуулах шаардлага тавина.
-Үндсэн дүрмийн хороондоо асуудлаа тавиад шийдүүлж болдоггүй юм уу?
-Уг нь тэгэх ёстой. Гэтэл Үндсэн дүрмийн хороог бүрэлдэхүүнээр нь өөрчилчихлөө. Дүрмийн шинжтэй маргаан гаргахгүй гэж тэр.
-Р. Гончигдоржийн өөрийгөө зөвтгөж байгаа ганц шалтгаан нь бид асуудлаа олонхиороо шийдсэн гэж яриад байгаа шүү дээ?
-Зарим гишүүнийг М.Энхсайхан дарга үүнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж хуурч аваачсан байсан. Заримд нь албан тушаал амалсан. Бүр дарамтлуулсан хүн ч бий гэсэн.
(өнөөдөр 2004.12.21 296)