Путин германчуудад Зул сарын том бэлэг амлав

Германд айлчлалаар очоод буй ОХУ-ын Ерөнхийлөгч гадаад өрийнхөө асуудлыг герман туншүүдтэйгээ хэлэлцэн нэг мөр болгон шийджээ.
Оросын Сангийн сайд А.Кудрин өнгөрөгч сард хийсэн мэдэгдэлдээ нефтийн худалдаанаас олох ашгаараа Орос улс ирэх онд арван тэрбум хүртэлх долларын гадаад өрөө барагдуулах бололцоотой гэсэн. Юуны түрүунд Парисын клубийн гишүүдийн өмнө зээлдүүлсэн мөнгөө эргүүлэн олж авах нөхцөл бүрдэх нь гэсэн найдлага эндээс төрсен юм. Үүн дотор Германы авлага 5-6 тэрбум доллараар үнэлэгдсэн. Уг өрийг барагдуулах асуудлаар нэгдүгээр сар гэхэд хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй хэмээн Германы тал ч мэдэгдэл хийгээд байсан юм.
(өнөөдөр 2004.12.22 297)