Гэртээ цэвэр агаар оруулж, хүүхдэдээ тэжээлэг хоол өгөөрэй

Энэ ханиаднаас яаж сэргийлэх вэ, хэрэв ханиад хүрчихвэл гэриин нөхцөл нөхцөлд анхан шатны ямар эмчилгээ хийх вэ. Энэ талаар сонирхож Эх нялхсын эрдэм шинжилгээнии төвийн хүүхдиин сэхээн амьдруулах тасгийн тэргүүлэх зэргийн эмч Д.Батсолонготой уулзлаа.
-Танайд ихэвчлэн ямар насны хүүхдүүд эмчлүүлж байна?
-Нярай болон 1-5 насныхан байна. Энэ ханиаданд бага насныхан их өртөж байна. Сургуулийн болон өсвөр насныхан өвдлөө ч эмнэлэгт хандах нь арай л цөөн байх шиг.
-Ачаалал их байна уу?
-Эмнэлгийнхний ачаалал 3-4 дахин ихэссэн. Манайх 10 ортой, гэтэл 18-20 хунтэй байх жишээтэй.
-Ямар эм хэрэглэвэл үр дүнтэй бол?
-Хүмүүс ихэвчлэн Юу сайн байна? гэж асуудаг. Ханиад үүсгэгч нь вирусын гараптай байдаг учир эмчилгээний эм антибиотик зайлшгүй хэрэглэнэ. Өрхийн эмч үзэж нас, шинж тэмдэг, хүндрэл зэргийг нь үзэж байж эмчилгээ бичдэг. Эцэг, эхчүүд дур мэдэн эм тариа хэрэглэж болохгүй.
-Эм хэрэглэхгүй гэрээр эмчлэх арга бий юү?
-Юуны түрүүнд гэрийнхээ агаарыг цэвэршүүлж.хүүхдэдээ шингэн сайн уулгаж хордлогыг нь тайлах хэрэгтэй. Вирусын гаралтай учир хөлрөх нь үр дүнтэй. Хамраас нус, нүднээс нулимс гоожиж эхлэх хөнгөн үед нь чанартай тэжээллэг хоол өгч, гам сайн барьвал суурь өвчингуй хуүхдийн ханиад дорхноо л дарагдчихна. Сульдаа, цус багадалт, тураал гэх мэт суурь өвчтэй хүүхдүүд ханиад хүнд тусч, ужиграх төлөвтэй байдаг.
-Эмийн хэрэглээний талаар тайлбарлаач?
зэрэг эмийг хөнгөн үед нь өгч болно. Гэвч хүүхэд бүрийн бие организм өөр өөр онцлогтой. 0-6 настай хүүхдэд цэр ховхлох эм өгч болохгүй. Халуурлаа гээд парацетамол уулгадаг. Эхний өдрөө үйлчлэх боловч гурав, дөрөв хоногоос хүүхдиин элэг, тархийг гэмтээх аюултай. Хурц үед нь кальцийн бэлдмэл хэрэглэж болохгүй. Пиковит, витамин уулгавал зүгээр. Ер нь өвчтөний биеийг үзэл-гүйгээр эм бичиж, зөвлөгөө өгөх аргагүй л дээ. Хүүхэд өвдөхөд хүүхдиин эмчид, нярай хүүхдийг нярайн эмчид үзүүлбэл сайн үр дүнтэй. Эмч илүү нарийн зөвлөгөө өгнө.
-Ханиаднаас сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч. Юунаас болж ханиад ихсээд байгаа бол?
-Жил болгоны арваннэгдүгээр сарын эхээс л ханиад гардаг. Агаарын бохирдол, хүйтний улирал нөлөөлдөг л байх. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал сайн тавих, өвчин тусвал яа-ралтай сайн эмчлүүлээрэй гэж зөвлө-мөөр байна. Дулаан хувцаслаж даарах-гүй, хүйтэн ундаа ууж, зайрмаг идэхгүй, олон нийтийн газраар бага явах нь өвчнөөс сэргийлэх арга юм.
-Хаяггүй, хөдөөнөөс ирсэн, орон гэргүй хүмүүс хүүхдээ өвдвөл хаана хандах вэ?
-Аль ч хүүхдиин эмнэлэг үзээд, зөвлөгөө өгч, эмчилгээ хийх ёстой. Гэвч манайхан тэгдэггүй. Хаяггүй гээд л Эх нялхсын эрдэм шинжилгээнии төв рүү явуулчихдаг. Манайд ачаалал их байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button