Таван өвчний эсрэг ердөө л ганц вакцин

Харин сар бур ч юм уу, ойр ойрхон олон удаа вакцин хийлгэснээс ердөө ганц удаа тариулаад таван өвчний эсрэг дархлаатай болох боломжийг тавт вакцин манай бяцхан иргэдэд олгож байна. Энэ вакцин нь сахуу, хөхуүл ханиад, татран, гепатит В, хемофилюс инфлюенза В-ийн халдвар зэрэг таван халдварт өвчнөес нэгэн зэрэг урьдчилан сэргийлэх бөгөөд хуухэд бурийг есөн нэмэлт хатгалтаас бүрэн хамгаалж чадах шидтэй гэнэ.
Тавт вакциныг дэлхийн олон улсууд тухайлбал Өмнөд, Хойд Америк, Европын олонх орон, Африкийн Кени, Руанда, Гана зэрэг орнууд хэрэглэж, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулсан байна. Харин манай улсад ирэх оноос тавт вакциныг нэвтрүүлэхээр Эрүул мэидийн яам шиидвэрлээд буй бөгөөд нэгдугээр сараас Төв, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Увс, Булган, Өмнөговь, Орхон аймгийн нялхсыг хамруулахаар болсон байна. Бусад аймгуудын багачууд 2007 оноос энэ вакцинтай танилцах гэнэ. Дээрх ажлын хүрээнд аймаг, нийслэлийн 1600 гаруйэмч, мэргэжилтэнг сургалтад хамрагдаж, номын дуу сонсчээ.
Энэхуү шидэт тарпаны эхний тунг хүүхдийн хоёр сартайд, хоёр дахийг нь нэг сарын дараа буюу гурван сартайд нь гурав дахь тунг дөрвөн сартайд нь тус тус хийдэг аж.
Эцэг эхчүүд ээ! нялх үрийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, аюулт өвчнөөс хамгаалах дархлаажуулалтын тариа хийлгэхийг хүсвэл тавт вакциныг хүүхдэдээ хийлгээрэй.
(өнөөдөр 2004.12.22 297)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button