Томуугийн өвчлөл өмнөх жилийнхээс бага байна

Өнгөрсөн долоо хоиогийн мэдээгээ 15 аймаг явуулжээ. Манай улсын 10 мянган хүн ам тутамд долоо нь томуу өвчтэй байгаа нь өмнех жилийн мэн үеийнхтэй харьцуулахад 21.8 хувиар бага аж.
Харин Улаанбаатар хотын 10 мянган хүн тутмын 75 нь дээрх өвчинд эзлэгдсэн байна. Тиймээс хөдөө орон нутагг томуугийн өвчлөл бага байна гэж тус яамны мэргэжилтнүүд дүгнэжээ.
Нэгэн цэцэрлэгийн бүлэг 30 гаруй хүүхэдтэй. Гэтэл сүүлийн үед дөнгөж арваадхан нь албандаа ирж байна. Энэ нь мэдээж ханиадтай холбоотой. Ялангуяа 0-4 насныхан томуу өвчинд илуү өртөж байгаа аж. Тэгвэл энэ өвлийн моод ханиад-ыг хэрхэн эдгээх аргыг мэргэжилтэн зааварлаж байна.
Энгийн парацетомол, саИасгтш зэрэг антибиотокиор эдгэдэг энэ ханиад хамгийн хөнгөн хэлбэрийнх. Тиймээс хүчтэй эм, тариа хэрэглэснээр төдийлөн үр дүнд хүрэхгүй юм байна шүү. Харин С витаминыг нэг аяга буцалсан усанд уусгаад уухад илүүдэхгүй.
Тэгвэл урьдчилан сэргийлэх аргыг сонирхуулъя. Ердөө л халуун хүйтний хямралаас болгоомжилж дулаан хувцаслах хэрэгтэй. Хэрвээ таны биеийн эсэргүүцэл сайн бол моод ханиад-нд өртөхгүй байж чадна. Харин ингэхийн тулд халуун ногоо, сонгино сармисыг хоол хүнсэндээ хэрэглэн витамин С-г өдөрт дөрвөөс таван ширхэгийг ууж бай.
Харин найтаагаад байвал хамраа содатай усаар цэвэрлээрэй.
Энэ дашрамд хэлэхэд томуугийн А хүрээний өвчний эерэг вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийж байгаа юм байна шүү. 60 хүнд шинжилгээ хийсний эцэст моод ханиад-ыг А хүрээнийх гэж мэргэжилтнүүд тодорхойлсон нь энэ юм. Та тус вакциныг сайн дураараа, 4200 төгрөгөөр хийлгэж болно.
(өнөөдөр 2004.12.22 297)